2023-12-01 02:53:53

Хуралд 19 оюутны илтгэл ирснээс 12 оюутан өөрийн судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлснээс 1-р байрыг “ХТПК-ийн суралцагчдад хийсэн антропометр ба хооллолтын судалгаа” сэдвээр ТДС-ийн ХЗШС 2б ангийн оюутан Б.Нарангарав, Х.Дашням, Э.Хулан, 2-р байрыг “Жимсний чанамалын харьцуулсан судалгаа” сэдвээр ШУТИС-ийн ҮТС-ийн магистрант оюутан Г.Солонго, 3-р байрыг “Шар сүүгээр баяжуулсан чанамал зуурмагийн технологийн судалгаа” сэдвээр ТДС-ийн ХҮТЭА 3б ангийн оюутан М.Индра, тусгай байрыг “Дотор мах ашиглан гэрийн тэжээвэр амьтдын хоол үйлдвэрлэх технологийн судалгааны үр дүнгээс” сэдвээр ХААИС-ийн магистрант оюутан Г.Ундармаа нар эзлэв.

Хуралд оролцож илтгэл тавьсан бүх оюутнуудынхаа цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.  

Мэдээ бэлтгэсэн: ТДС-ийн багш Б.Энхцэцэг

Дэлгэрэнгүй ..

2023-10-17 04:14:46

Хурлын зорилго: Судлаач оюутнуудын хүнсний хангамж, аюулгүй байдал; технологи-инженерчиллийн чиглэлийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, үр дүнг нийтэд таниулахад хурлын зорилго оршино.

 

Хугацаа: Хүнсний аюулгүй байдал ба инженерчлэл” оюутны эрдэм шинжилгээний хурал 2023 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагт Технологийн дээд сургуулийн VI давхарт Соёлын танхимд болно.

 

Хамрах хүрээ: Холбогдох салбарын их, дээд сургуулийн оюутан, магистрантууд оролцоно.

 

Өгүүлэл хүлээн авах тухай: Өгүүллийг 2023 оны 10 дүгээр сарын 17-наас 11 дүгээр сарын 15-ны хооронд  tdsmongol@gmail.com хаягаар илгээнэ үү. Хүлээн авсан бүх өгүүллийг Технологийн дээд сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлэнэ. Эмхэтгэлд өгүүлэл хэвлүүлэх үнэ 35000 төгрөг.

Харилцах утас: 99649060, 96062829

 

Өгүүлэлд тавигдах шаардлага:

  • Өгүүллийг *.doc өргөтгөлтэй, Times New Roman фондоор, А4 (210x297 mm) хэмжээтэй цаасны 4-6 нүүрт багтаан бичих ба Header, Footer командыг ашиглахгүй, хуудасны дугаарыг тавихгүй.
  • Өгүүллийн бичвэр цаасны зүүн захаас 3.0 см, баруун захаас 1.5 см, дээд, доод талаас тус бүр 2.0 см хэмжээтэй байна. Бичвэрийн мөр хоорондын зай 1.0, догол мөргүй байна.
  • Өгүүллийн гарчгийг том үсгээр, 12pt үсгийн өндөртэй, Bold форматаар мөр голлон бичнэ. Дэд гарчгууд (хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, ном зүй г.м) нь 12pt үсгийн өндөртэй, Bold форматаар зүүн талдаа зэрэгцэнэ. Өгүүлэлд орсон хүснэгт, зураг бүр дугаар, нэртэй байна.
  • Хүснэгт, бүдүүвч, схем, томъёо зэргийг зураг хэлбэрээр оруулахгүй байна.
  • Хураангуй гэсэн гарчиг нь 12pt үсгийн өндөртэй, Bold, зүүн талд зэрэгцсэн байдлаар, хураангуйн бичвэрийг 11pt үсгийн өндөртэйгээр Italic форматаар баруун, зүүн талд зэрэгцэн монгол хэл дээр бичнэ. Хураангуйг 200-250 үгэнд багтаасан байвал зохино.

Шалгаруулалт: Өгүүллийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр шалгаруулах бөгөөд шалгарсан бүтээлийг Хүнсний аюулгүй байдал ба инженерчлэл оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавиулна.

 

Технологийн дээд сургуулийн Мэргэжлийн тэнхим

2023 оны 10 дүгээр сарын 17

Дэлгэрэнгүй ..

2023-09-19 08:39:29

ШУТИС-ийн ҮТСургууль, Монголын тогооч нарын холбоотой хамтран Дэлхийн тогооч нарын холбооны хүндэт гишүүн Азербайжаны үндэсний хоолны холбооны ерөнхийлөгч Тахир Амирасланов доктор (Ph.D) “ Хоол тэжээлийн мэдээллийн шинэ онол” сэдэвт уулзалт семианрт Технологийн дээд сургуулийн багш Б.Тамир, Б.Энхцэцэг, Хүнс технологийн политехник коллежийн багш Б.Дарьсүрэн, А.Номин-эрдэнэ нар хамрагдлаа.

Дэлгэрэнгүй ..

2023-05-24 04:40:47

2023 оны 5-р сарын 23-ны өдөр Монгол улс дахь Ази тивийн сүүний түншлэлийн нарийн бичгийн дарга нарын газрын зохицуулагч Б.Батбаатар ТДС болон ХТПК-ын оюутнуудын мэргэжлийн дур сонирхлыг нэмэгдүүлэх, дэлхийн сүү боловсруулах салбарын мэдээлэл өгөх зорилгоор “Монгол улс дахь Ази тивийн сүүний түншлэлийн нарийн бичгийн дарга нарын газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилт” сэдвээр лекц-мэдээлэл хийв. Лекцэнд 70 гаруй оюутан суралцагч хамрагдаж шимтэн сонирхов.

 

Мэдээ бэлтгэсэн: Багш П.Байгалмаа

Дэлгэрэнгүй ..

2023-03-02 04:35:56

 

Хүнсний үйлдвэрлэл, хүрээлэн буй орчны туршилт судалгааны чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгуулагуудын багш нар, эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулан “Хүнс-Хүрээлэн буй орчин” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.

 

Хурлын зорилго:

Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, багш, судлаачид, мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.

 

Хурал зохион байгуулах хугацаа:

Эрдэм шинжилгээний бага хурал 2023 оны 04 дүгээр сарын 07-ны 14 цагт Технологийн дээд сургуулийн 6-р давхрын хурлын танхимд болно.

 

Илтгэл, өгүүлэл хүлээн авах хугацаа:

Илтгэл, өгүүллийг 2023 оны 03 дүгээр сарын 30 хүртэл amezul1206@gmail.com цахим хаягаар хүлээн авна.

Хуралд ирүүлсэн бүх өгүүллийг эмхэтгэж гаргана. Эмхэтгэлд хэвлүүлэх үнэ 30 000 төгрөг.

 

Өгүүлэлд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:

  • Өгүүллийн нэр
  • Зохиогчийн нэр, мэргэшлийн болон эрдмийн зэрэг, цол
  • Хураангуй
  • Түлхүүр үг
  • Оршил, үндэслэл
  • Өгүүллийн үндсэн хэсэг (үр дүн)
  • Дүгнэлт
  • Ишлэл татсан материал

 

Өгүүллийг Windows Microsoft Office Word 2007 программыг ашиглан Arial фонт, 12 pt үсгийн өндрийг сонгон бичнэ. Математик бичлэгүүд Equаtion програм дээр мөр голлон бичигдсэн байна. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун, зүүн талаас 2,5 см зай үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, footer командыг ашиглахгүй, хуудасны дугаарыг тавихгүй. Өгүүллийн агуулгыг 6-7 хуудсанд багтаана.

Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэлүүдийн жагсаалтыг 2023 оны 04 дүгээр сарын 04-ны дотор илтгэгч нарт мэдэгдэх болно.

 

Илтгэлийн шалгуур үзүүлэлт:

  • Тухайн асуудлын шинэлэг тал
  • Онол практикийн ач холбогдол
  • Судалгаа, туршилт, боловсруулалтын байдал
  • Илтгэх ур чадвар

Шилдэг 3 илтгэлийг шалгаруулан урамшуулна.

 

Зохион байгуулагч: ТДС-ийн Эрдмийн Зөвлөл

         Холбоо барих утас: 86082328, 99649060

Дэлгэрэнгүй ..

2023-02-09 03:04:17

Элсүүлэх мэргэжлийн чиглэл:

  •   Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи
  •   Хүнс үйлдвэрлэлийн технологи
  •   Хүнсний чанар аюулгүй байдал

Бүртгэлийн хугацаа: 2023.02.09-2023.03.01

Суралцах хугацаа: 1.5-2 жил

Судлах кредит: 36 кр

Элсэгчид тавигдах шаардлага:

-          Бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх

-          Бакалаврын дипломын голч дүн 2.8-аас дээш байх

-          Эзэмшсэн боловсролын дипломын мэдээлэл төрийн цахим үйлчилгээний “Е-монголиа” системд бүртгэлтэй байх (Emongolia системд бүртгэл ороогүй бол хувь хүн Боловсролын ерөнхий газарт хандаж мэдээллээ оруулах)

Бүрдүүлэх материал:

-          Төрийн албан хаагчийн анкет татаж бөглөсөн байх

-          3х4 хэмжээтэй цээж зураг, 2 хувь

-          Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

-          Бакалаврын дипломын эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт (Гадаадад төгссөн бол дипломын баталгаат орчуулга)

-          Бүртгэлийн хураамж 25000 төгрөг (Хаан банкны 5175008844 тоот дансанд тушаасан баримт)

-          Бакалаврын дипломын лавлагааг E-mongolia системээс татан авч, хэвлэн авчрах

Давуу тал:

-          Сонгогдсон хөтөлбөрөөр судалгааны болон мэргэжлийн магистраар суралцах

-          Боловсролын зээлийн сангийн “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах

-          Магистрын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсын иргэний нэгэн адил элсүүлэх

-          Сургалтыг танхим болон цахимаар хослон явуулах

Бүртгүүлэх хаяг:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо Алтай хотхоны замын урд талд Технологийн дээд сургууль, Сургалтын алба 204 тоот

Харилцах утас: 7700-5012, 9990-2492

Дэлгэрэнгүй ..

2022-12-07 03:02:17

Технологийн дээд сургуулиас жил бүр зохион байгуулдаг 19 дэх удаагийн оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 12-р сарын 06-ны өдөр “Технологи, инженерчлэл-2022” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Хуралд Технологийн дээд сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ оролцож “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг чухал хэсэг нь хүнсний аюулгүй байдал бөгөөд үүнийг хангахад судлаач та бүхний технологи, инженерийн чиглэлийн судалгаа чухал байр суурь эзэлнэ” хэмээн тодотгосон юм. Хуралд тус сургуулийн болон ХААИС, ШУТИС-ийн нийт 15 судлаач оюутны 13 материал ирсэнээс 10 илтгэл тавигдаж

Тэргүүн байрыг “ЕБС-ийн үдийн хоолны шимт чанарын судалгаа (20-р сургуулийн жишээн дээр)” сэдвээр ТДС-ийн оюутан Л.Энхцэцэг

Дэд байрыг “Арвайн хальсаар баяжуулсан махны технологийн судалгааны үр дүнгээс” сэдвээр ХААИС, Инженер, технологийн сургуулийн оюутан О.Буяннэмэх, Г.Уранцэцэг нар

Гутгаар байрыг “Тахиан махан унгар зайдас үйлдвэрлэх технологийн судалгаа” сэдвээр ТДС-ийн оюутан Б.Энхтуул нар тус тус эзлэв.

Дэлгэрэнгүй ..

2022-11-10 02:58:26

Хурлын зорилго: Судлаач оюутнуудын хүнсний хангамж, аюулгүй байдал; технологи-инженерчиллийн чиглэлийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, үр дүнг нийтэд таниулахад хурлын зорилго оршино.

 

Хугацаа: Технологи-инженерчилэл” оюутны эрдэм шинжилгээний хурал 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11.00 цагт Технологийн дээд сургуулийн VI давхарт Соёлын танхимд болно.

 

Хамрах хүрээ: Холбогдох салбарын их, дээд сургуулийн оюутан, магистрантууд оролцоно.

 

Өгүүлэл хүлээн авах тухай: Өгүүллийг 2022 оны 11 дүгээр сарын 28-наас 11 дүгээр сарын 30-ны хооронд nagaaranz@yahoo.com болон wulijiulzii@gmail.com хаягаар илгээнэ үү. Хүлээн авсан бүх өгүүллийг Технологийн дээд сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлэнэ. Эмхэтгэлд өгүүлэл хэвлүүлэх үнэ 30000 төгрөг. Харилцах утас: 99634926, 88782939

 

Өгүүлэлд тавигдах шаардлага:

  • Өгүүллийг *.doc өргөтгөлтэй, Times New Roman фондоор, А4 (210x297 mm) хэмжээтэй цаасны 4-6 нүүрт багтаан бичих ба Header, Footer командыг ашиглахгүй, хуудасны дугаарыг тавихгүй.
  • Өгүүллийн бичвэр цаасны зүүн захаас 3.0 см, баруун захаас 1.5 см, дээд, доод талаас тус бүр 2.0 см хэмжээтэй байна. Бичвэрийн мөр хоорондын зай 1.0, догол мөргүй байна.
  • Өгүүллийн гарчгийг том үсгээр, 12pt үсгийн өндөртэй, Bold форматаар мөр голлон бичнэ. Дэд гарчгууд (хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, ном зүй г.м) нь 12pt үсгийн өндөртэй, Bold форматаар зүүн талдаа зэрэгцэнэ. Өгүүлэлд орсон хүснэгт, зураг бүр дугаар, нэртэй байна.
  • Хүснэгт, бүдүүвч, схем, томъёо зэргийг зураг хэлбэрээр оруулахгүй байна.
  • Хураангуй гэсэн гарчиг нь 12pt үсгийн өндөртэй, Bold, зүүн талд зэрэгцсэн байдлаар, хураангуйн бичвэрийг 11pt үсгийн өндөртэйгээр Italic форматаар баруун, зүүн талд зэрэгцэн монгол хэл дээр бичнэ. Хураангуйг 200-250 үгэнд багтаасан байвал зохино.

 

Шалгаруулалт: Өгүүллийг 2022 оны 12 дүгээр сарын 01-ний өдөр шалгаруулах бөгөөд шалгарсан бүтээлийг Технологи-инженерчилэл” оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавиулна.

 

технологийн дээд сургуулийн Хүнсний технологийн тэнхим

 

2022 оны 11 дүгээр сарын 10

Дэлгэрэнгүй ..

2022-10-20 04:45:22

 

ХҮТЭА 3б, 3в ангийн оюутнууд 2022 оны 10 дугаар сарын 19-нд төгсөлтийн өмнөх дадлагын тайлан хамгааллаа.

Тус ангийн 17 оюутан “Томбат” ХХК, “Bитафит Милк” ХХК, “Хос гарьд” ХХК, “Язгууртны Эко хүнс” ХХК, “Хан брэнд” ХХК, Нийслэлийн 20-р бүрэн дунд сургууль, “Жожил даян” ХХК, “Дойчи вурст” ХХК, “Идэнгэр” ХХК, “Жи Эн Бевережис” ХХК, “М-Си-Эс” Кока-Кола ХХК, “Эко Мит” ХХК, “Өгөөмж архад” ХХК, “Өгөөмөр Жет” ХХК, “Tous Les Jours” ХХК гэсэн нийт 15 үйлдвэрт батлагдсан удирдамжийн дагуу төгсөлтийн өмнөх дадлага хийв.

Оюутнууд танхимын сургалтын явцад үз‎‎эж судалсан онолын мэ‎дл‎‎эгт‎‎ээ тулгуурлан үйлдв‎э‎рлэ‎лийн технологийг удирдах, шинжилгээ хийх, түүний үр дүнд үнэлгээ өгөх, технологийн хяналт тавих, судалгаа шинжилг‎ээний ажлын аргачлал эзэмших, маркетингийн судалгаанд боловсруулалт хийх зэрэг үйл ажиллагаанд биечлэн оролцож, онолын мэдлэгийг практикаар гүнзгийрүүлэх замаар мэргэжлийн дадлага эзэмшсэн талаараа тайлагнаж, амжилттай хамгаалав.

Тус ангийн төгсөлтийн өмнөх дадлагын тайланг Технологийн дээд сургуулийн 9 багшийн бүрэлдэхүүнтэй комисс хамгаалуулав.

 

Мэдээ бэлтгэсэн: Багш Н.Чимэгээ, Ph.D

2022.10.19

Дэлгэрэнгүй ..

2022-09-15 02:37:28

2022 оны 09 дүгээр сарын 13-нд Технологийн Дээд Сургуулийн “Хүнсний технологийн тэнхим”, “Инженерийн тэнхим”-ийн багш нарын ““Ээлжит хичээлийг зохион байгуулах арга зүй” сэдэвт семинар амжилттай явагдлаа.

 

Семинарын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Технологийн дээд сургуулийн Хүнсний технологийн тэнхим, Инженерийн тэнхимийн багш бүр өөрийн заадаг хичээлийн төлөвлөлт, хэрэглэдэг сургалтын арга, туршлагаа солилцож, хичээл заахад анхаарах шаардлагатай асуудал дэвшүүлэн шийдвэрлэх зөвлөмжүүдээр амжилттай хэлэлцүүлэг хийв. Семинар амжилттай зохион байгуулагдаж, тавьсан зорилгодоо хүрлээ.

 

“Ээлжит хичээлийг зохион байгуулах арга зүй”

семинарын хөтөлбөр

 

Зорилго: Технологийн дээд сургуулийн багш нарын лекц, семинарын ээлжит хичээлийн төлөвлөлт, заах арга зүйн онцлогийг илрүүлэх, нэгдмэл байдлыг хангахад чиглүүлэхэд оршино.

 

Хамрах хүрээ: Технологийн дээд сургуулийн Сургалтын алба, Хүнсний технологийн тэнхим, Инженерийн тэнхимийн бүрэлдэхүүн.

Хугацаа: 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 09.30-11.30 цаг

 

Хаана: Технологийн цогцолбор сургуулийн I давхар 201 тоот

 

Хөтлөн явуулах багшийн нэр

Сэдвийн агуулга

Хугацаа

1

Б.Даваасүрэн

Нээлтийн үг

09.30-09.35

2

Н.Чимэгээ

Мах боловсруулах технологи хичээлийн ээлжит лекцийн төлөвлөлт, заах арга зүйн туршлага

09.35-09.45

3

Б.Гэрэлмаа

Барилгын инженер мэргэжлийн хичээлийн ээлжит семинарын төлөвлөлт, заах арга зүйн туршлага

09.45-09.55

4

О.Энхзул

Химийн хичээлийн ээлжит лекцийн төлөвлөлт, заах арга зүйн онцлог, урвалын тэгшилтгэл бичүүлж тэнцүүлэх, химийн бодлого бодуулах арга

09.55-10.05

5

П.Алтанцэцэг

Хүнсний бүтээгдэхүүний хөргөлтийн технологи хичээлийн ээлжит лекцийн төлөвлөлт, заах арга зүйн онцлог, туршлага

10.05-10.15

6

П.Байгалмаа

Анатоми физиологи хичээлийн ээлжит лекцийн төлөвлөлтийн онцлог, заах арга зүйн шинэ санаа

10.15-10.25

7

О.Оргил-Эрдэнэ

Математик, физикийн хичээлийн ээлжит семинарын төлөвлөлт, заах арга зүйн онцлог, бодлого бодуулахад хэрэглэдэг арга

10.25-10.35

8

Б.Тамир

Хоол үйлдвэрлэлийн технологи хичээлийн ээлжит лекцийн төлөвлөлт, заах арга зүйн туршлага, хэрэглэдэг аргын онцлог

10.35-10.45

9

П.Өлзий-Орших

Микробиологи хичээлийн ээлжит лекцийн төлөвлөлт, заах арга зүйн шинэ санаа, хэрэглэдэг аргын онцлог

10.45-10.55

10

Ж.Должин

Хоол зүй, шим судлалын хичээлийн ээлжит лекц, семинарын төлөвлөлтийн онцлог, заах арга зүйн шинэ санаа

10.55-11.05

11

Н.Чимэгээ

Б.Гэрэлмаа

Багш нарын хэлэлцүүлэг: Асуулт, хариулт, нэгдсэн ойлголтын түвшин, хүрэх үр дүн

11.05-11.30

 

 

Багш нартаа ажлын амжилт хүсье.

 

Хүнсний технологийн тэнхимийн эрхлэгч Н.Чимэгээ /Ph.D/

Инженерийн тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлмаа /MSc/

 

Дэлгэрэнгүй ..

2022-04-20 10:14:00

Тус сургууль нь “КАЛЬЦИЙН БЭЛДМЭЛ, ӨНДГӨН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” сэдэвт инновацийн төсөл хэрэгжүүлж, ШУТСанд хүлээлгэн өглөө. Төслийг удирдсан багш С.Нарандэлгэр (Ph.D), гүйцэтгэсэн М.Мөнхцэцэг, Б.Тамир нарт болон түүхий эд материалаар хангасан НВЦ компанид талархаж буйгаа илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэж байна.

Дэлгэрэнгүй ..

2021-12-07 09:27:09

Технологийн дээд сургуулийн Хүнсний технологийн тэнхимээс 2021 оны 12 дугаар сарын 06-нд “Хүнсний технологи, чанар, аюулгүй байдал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

 

Тус сургуулийн Ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ /проф./ хурлын үйл ажиллагааг нээж, үг хэлэв. Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийн шүүгчээр Технологийн дээд сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Ц.Доржсүрэн /Ph.D, дэд проф./, эрдэмтэн нарийн бичгийн дарга-багш О.Энхзул /Ph.D, дэд проф./, багш С.Нарандэлгэр /Ph.D, дэд проф./ нар ажиллав.

 

Хуралд Технологийн дээд сургууль; Хүнс, технологийн политекник коллеж; МУИС, Хэрэглээний шинжлэх ухааны их сургууль; МУИС, Эмчилгээний хүнс байгалийн нэгдлийн лаборатори; ХААИС, Мал аж ахуй, биотехнологийн сургууль; Техник, Технологийн дээд сургуулийн нийт 12 оюутан илтгэл хэлэлцүүллээ.

Технологийн дээд сургуулийн оюутан Д.Тунгалагтуяагийн “Мал төхөөрөх үйлдвэрт HACCP тогтолцоo нэвтрүүлэх судалгаа” илтгэл Тэргүүн байр, ХААИС, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн оюутан Н.Батчимэгийн “Мойлтой ээдэм үйлдвэрлэх технологийн судалгаа” илтгэл Дэд байр, Техник, Технологийн дээд сургуулийн оюутан Ш.Уянга, Г.Чулуунсүрэн нарын “Машиндсан махан бүтээгдэхүүний чанарт нэмэлтийн нөлөөллийн судалгаа” илтгэл Гуравдугаар байр, Технологийн дээд сургуулийн оюутан Ц.Баттулга, Э.Сүрэнхорол нарын “Дахин ашигласан ургамлын тосны чанарын судалгааны дүнгээс” илтгэл Тусгай байр эзэллээ.          

 

Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг багтаасан эмхэтгэл гаргасан.

Хуралд оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.

Мэдээ бэлтгэсэн:

Хүнсний технологийн тэнхимийн эрхлэгч Н.Чимэгээ /Ph.D, дэд проф./

Дэлгэрэнгүй ..

2020-10-11 09:57:18

Хурлын зорилго: Судлаач оюутнуудын хүнс, хоол үйлдвэрлэлийн салбарын технологи, машин аппарат, эрүүл ахуй, физик-хими, микробиологи, биотехнологийн чиглэлээр хийгдсэн судалгааны ажлын үр дүнг нийтэд таниулах, шинэ санаа, шийдлийг дэмжин дэлгэрүүлэхэд хурлын зорилго оршино.

 

Хурал явагдах хугацаа: Технологи, инноваци оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14.00 цагт Технологийн дээд сургуулийн хичээлийн “Б” байрны “Соёлын танхим”-д болно.

 

Хурлын хамрах хүрээ: Хүнс, хоол үйлдвэрлэлийн салбарын технологи, машин аппарат, эрүүл ахуй, хими, микробиологи, биотехнологийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутан, магистрантууд оролцоно.

 

Илтгэл, өгүүлэл хүлээн авах хугацаа: Өгүүллийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны 17.00 цаг хүртэл, илтгэлийг 2020 оны 11 дүгээр сарын 26-ны 17.00 цаг хүртэл Ulziiwuliji2127@yahoo.com хаягаар илгээнэ үү. Хүлээн авсан бүх өгүүллийг Технологийн дээд сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлэнэ. Эмхэтгэлд өгүүлэл хэвлүүлэх үнэ 25000 төгрөг. Харилцах утас: 99634926, 86082328, 88782939

 

Өгүүлэлд тавигдах шаардлага:

  • Өгүүллийг *.doc өргөтгөлтэй, Times New Roman фондоор, А4 (210x297 mm) хэмжээтэй цаасны 6-8 нүүрт багтаан бичих ба header, fooder командыг ашиглахгүй, хуудасны дугаарыг тавихгүй.
  • Өгүүллийн бичвэр цаасны зүүн захаас 2.5 см, баруун захаас 2.0 см, дээд, доод талаас тус бүр 2.0 см хэмжээтэй байна. Бичвэрийн мөр хоорондын зай 1.15, догол мөрөөс эхлэх хэсэг бүрийн өмнө 6 pt (before spacing) хэмжээтэй байна.
  • Өгүүллийн гарчгийг том үсгээр, 14pt үсгийн өндөртэй, Bold форматаар мөр голлон бичнэ. Дэд гарчгууд (хураангуй, түлхүүр үг, удиртгал, үндсэн хэсэг, ном зүй г.м) нь 12pt үсгийн өндөртэй, Bold форматаар зүүн талдаа зэрэгцэнэ. Өгүүлэлд орсон хүснэгт, зураг бүр дугаар, нэртэй байна.
  • Хураангуй гэсэн нэр томьёо нь 12pt үсгийн өндөртэй, Bold, зүүн талд зэрэгцсэн байдлаар, хураангуйн бичвэрийг 11pt үсгийн өндөртэйгээр Italic форматаар баруун, зүүн талд зэрэгцэн монгол хэл дээр бичнэ. Хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтаасан байвал зохино.

 

Шалгаруулалт: Өгүүллийг урьдчилан хүлээн авч шалгаруулах бөгөөд шалгарсан өгүүллүүдийг хуралд илтгэл хэлбэрээр оролцуулна. Шалгаруулалтанд судалгааны ажлын шинжлэх ухааны үндэслэл, практик ач холбогдол зэргийг харгалзана.

 

Зохион байгуулагч: Хүнсний технологийн тэнхим

  

Дэлгэрэнгүй ..

2020-01-14 02:22:21

ТДС-ийн багш нарын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хурал энэ удаад “Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд” сэдвийн дор боллоо. Хуралд ТДС, ХТПК-ийн 9 багш илтгэл хэлэлцүүлэн оролцлоо.

Илтгэлүүдийн шүүгчээр НЭМҮТ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор С.Өнөрсайхан, ТДС-ийн эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн захирал, доктор Ч.Нарангэрэл, ТДС-ийн сургалт хүмүүжил эрхэлсэн захирал, доктор Ц.Доржсүрэн нар ажиллав.

1-р байрт багш С.Нарандэлгэр, Б.Тамир, М.Мөнхцэцэг нарын “Кальцийн бэлдмэл, өндгөн бүтээгдэхүүний технологийн судалгааны дүнгээс”, 2-р байрт Н.Чимэгээгийн “Амьтны гаралтай тосны шинж чанар, бүтээгдэхүүний технологийн судалгаа”, 3-р байрт П.Өлзий-Оршихын “Монгол шар тосны зарим шинж чанарын судалгаа” сэдэвт илтгэлүүд шалгарлаа. Хуралд илтгэл хэлэлцүүлсэн, оролцсон бүх багш нартаа баярлалаа.

ТДС-ийн Эрдмийн зөвлөл

Дэлгэрэнгүй ..

2019-12-05 07:23:48

 

ТДС-ийн Хүнсний Технологийн тэнхимээс 2019 оны 12-р сарын 02-ны өдрийн 14.00 цагт “Шим тэжээллэг хүнс-эрүүл мэнд” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.

Хурлын үйл ажиллагааг нээж ТДС-ийн ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ үг хэлэв.

Хуралд ТДС, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, ХААИС-ийн мал аж ахуй, биотехнологийн сургуулийн нийт 12 оюутан илтгэл хэлэлцүүлж оролцоо.

 

Илтгэлүүдийн шүүгчээр ТДС-ийн эрдэм шинжилгээ, инноваци хамтын ажиллагаа эрхэлсэн захирал, доктор Ч.Нарангэрэл, Сургалт хүмүүжил эрхэлсэн захирал, доктор Ц.Доржсүрэн, ШУТИС-ийн ҮТС-ийн багш, доктор Я.Алтанцэцэг нар ажиллав.

 

Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүд цаг үеэ олсон, сонирхолтой, ач холбогдолтой, хүнсний шимт бодисын дутагдлыг бууруулахад чиглэсэн агуулгатай байлаа.

 

ТДС-ийн оюутан Э.Даваацэцэг “СӨБ-ын байгууллагын хоолны илчлэгийг физиологийн нормтой харьцуулсан судалгаа” илтгэлээр 1-р байр, ШУТИС-ийн оюутан Б.Аминаа “Шинэ ургацын буудайн чанарын судалгааны дүнгээс” илтгэлээр 2-р байр, ТДС-ийн оюутан Н.Цолмонбаатар “Хурганы ходоодыг боловсруулах технологийн судалгаа” илтгэлээр 3-р байрыг тус тус эзэллээ.

 

Хуралд илтгэл хэлэлцүүлж оролцсон болон эмхэтгэлд өгүүлэл хэвлүүлсэн бүх оюутнууддаа баярлалаа. Хуралд ирүүлсэн илтгэлүүдээр эмхэтгэл гаргасан.

 

Хүнсний технологийн тэнхим

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй ..

2019-10-23 03:06:12

“Монгол-Хятадын 3 дахь удаагийн Экспо”-ийн нээлт болон Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дээд түвшний форум (их хурал) 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотноо болов. 

​Нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг хамтран зохион байгуулагч талыг төлөөлөн үг хэлж, Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүний хувиар үг хэлэв.

“Монгол-Хятадын Экспо” нь БНХАУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах өргөн боломж олгодог тул манай аж ахуйн нэгжүүд оролцохоор урьдчилан төлөвлөдөг чухал арга хэмжээ болдог юм. Мөн Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэрээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцуулах боломж бүрддэг.

Форумд БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам, Монгол улсын БСШУСЯ, БНХАУ-ын Шинжлэх ухааны болон инженерийн хүрээлэн, ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн танхимын удирдлагууд, их дээд сургуулиуд, шинжлэх ухааны хүрээлэнгийн төлөөлөл гэх мэт 220 орчим төлөөлөгч оролцлоо.

Мөн Улаанцав болон Хөх хотод болсон “Монгол, Хятадын 3 дахь удаагийн Экспо”-д 28 улс, олон улсын байгууллагуудын төлөөлөл, 1200 аж ахуйн нэгж оролцож байгаагийн дотор манай улсаас 450 аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ сурталчлан оролцсон.

Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дээд түвшний форум (их хурал)-д 2 орны нэрт академич, судлаач нар илтгэл тавьснаас гадна салбарын дэвшилтэт технологи, төсөл ба шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны хэрэгцээг танилцуулж, технологи шилжүүлэлт, хамтарсан хөтөл хэрэгжүүлэх чиглэлээр туршлага солилцож, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа явагдлаа.

Тус форумд Технологийн дээд сургуулийг төлөөлж Хүнсний Технологийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph) С.Нарандэлгэр оролцож, хонины сүүлний өөх болон дотор эрхтэнийг боловсруулан гоо сайхны бүтээгдэхүүн хийх судалгаа туршилтыг хэрхэн гүйцэтгэх талаар ӨМӨЗО-ны Тариалангийн их сургуулийн доктор (Ph) Baoyindugurong Jinhua-тай туршлага солилцлоо.

Дэлгэрэнгүй ..

2019-10-18 03:27:48

“ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР”-ийг тохиолдуулан ХХААХҮЯ, НҮБ-ын ХХАА-н байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын Хүнсчдийн Холбооноос зохион байгуулсан “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН ХҮНС ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ, АРГА ЗАМ-2019” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо. Тус бага хурал нь хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг үнэлэх, төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, төр, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн гурвалсан хамтын ажиллагааг дэмжих, хүнсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, Дэлхийн хүнсний өдрийг сурталчлан таниулах чухал ач холбогдолтой юм. Энэхүү хуралд Монголын их, дээд сургуулиудын судлаач багш, оюутнууд илтгэл тавьж, хэлэлцүүлсэн бөгөөд бөгөөд Технологийн дээд сургуулийн оюутан А.Оюу-Эрдэнэ амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ.

Дэлгэрэнгүй ..

2018-12-10 09:01:16

2018 оны 12-р сарын 6-ны 14.00 цагт А байрны соёлын танхимд “Баяжуулсан хүнс-эрүүл мэнд” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг Технологийн дээд сургуулийн Хүнсний Технологийн тэнхимээс зохион байгууллаа.

Хурлыг нээж, Ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ үг хэлэв. Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийн шүүгчээр ТДС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал, доктор Ч.Нарангэрэл, Хүнсний Технологийн тэнхимийн эрхлэгч, доктор С.Нарандэлгэр, ШУТИС-ийн ҮТС-ийн багш, доктор Б.Мягмарсүрэн нар ажиллав.

 

Хуралд ШУТИС-ийн ҮТС, ХААИС, ТДС-ийн нийт 12 оюутан илтгэл тавьж оролцлоо.

 

1-р байрыг ТДС-ийн оюутан О.Бүжинлхам, Б.Номин-Эрдэнэ нар “Кальциар баяжуулсан талхны технологийн судалгаа”, 2-р байрыг ШУТИС-ийн ҮТС-ийн оюутан Б.Баярцэцэг, Б.Цолмонгэрэл нар “Шинэ ургацын буудайн физик технологийн шинж чанарын судалгаа”, 3-р байрыг ТДС-ийн оюутан Б.Анударь “Тахианы махан сувиллын хиамны технологийн судалгааны зарим үр дүн” сэдэвт илтгэлүүдээр тус тус эзэллээ.  

         

Хуралд тавьсан илтгэлүүд болон өгүүлүүдийг багтаасан эмхэтгэл гаргасан.

 

Хуралд идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.

 

Хүнсний Технологийн тэнхим

 

2018.12.10

 

 

 

 

Дэлгэрэнгүй ..

2018-12-01 14:55:41

Технологийн дээд сургуулиас жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Хүнсний шим тэжээл 2018” эрдэм шинжилгээний бага хурлыг ТДС-ийн Эрдмийн зөвлөлийн дарга, профессор Б. Барамсай нээж, оролцогчдод амжилт хүсэв.

Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, аж ахуйн нэгжүүд:

 

 

 

 

  

 

  • Технологийн дээд сургууль
  • Хүнс, технологийн политехник коллеж
  • ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль
  • Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Само” институт
  • Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн
  • ХААИС-ийн Инженер, Технологийн сургууль
  • ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
  • “Хан брэнд” ХХК
  • “Монгол тэмээ корпораци” ХХК
  • “Арваймилк” ХХК

 

Эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан илтгэлүүд:

 

1

Буудайн гурилын талхыг хошуу тарианы уургаар баяжуулах технологийн судалгаа, Н.Нямсүрэн, Э.Ууганцэцэг, Ц.Нямхүү-ХААИС, Мал аж ахуй биотехнологийн сургууль

2

Сүүн бүтээгдэхүүний аюулын дүн шинжилгээний судалгаа, Ц.Донжжалам1, Б.Эркигүл2 Ph.D, Хүнс, технологийн политехник коллеж1, ХААИС, Инженер Технологийн сургууль2

3

Зарим нэр төрлийн талх, гурилан бүтээгдэхүүнд тосны хүчлийн бүрдэл тодорхойлсон судалгааны дүнгээс, Д.Нарантуяа (Вс.S), Г.Оюун (Ph.D), Б.Пүрэвсүрэн (Вс.S), Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “САМО” институт

4

Төмөр замын хос дугуйны элэгдлийг бууруулахад фабо технологийг ашиглах боломж, судалгаа, П. Ганбайгаль1, С.Ариунболд2Ph.D, Технологийн дээд сургууль1, ШУТИС-ийн Механик инженерийн сургууль2

5

Сургуулийн дотуур байрны хүүхдийн хүнсний хэрэглээ, хоолны илчлэг чанарыг судалсан дүн, Туул Б.1, Гэрэлмаа Л.2, 1НЭМҮТ-ийн Хоол судлалын алба, 2Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

6

Монгол бяслаг бэлтгэх уламжлалт технологи, горимын судалгаа, Б.Оюунцацрал1, Д.Баатартуяа1, Т.Халиунаа1, С.Сэдэд2, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн1, Арваймилк ХХК2

7

Ингэний сүү боловсруулах үйлдвэрбайгуулах боломжийн судалгаа, Ч.Жавзандулам Ph.D, Ц.Даваажаргал Mc.S, З.Энхбаяр, “Монгол тэмээ корпораци” ХХК

8

Айрагны сүүнхүчлийн бактерийн судалгаа,

П.Өлзий-Орших1Mc.S, YIN Wenzheng2Ph.D, Технологийн дээд сургууль1, ӨМӨЗО-ны Тариалангийн их сургууль2

 

 

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд зориулж 11 байгууллагын эрдэмтэн, багш, судлаачдаас 15 өгүүлэл ирүүлснээс 8 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг 3 илтгэлийг шалгаруулав.

 

Илтгэлийн шалгаруулалт:

 

I  байр- Г. Оюун, доктор,Д. Нарантуяа, Б. Пүрэвсүрэн, ХЭШҮ-ийн “Само” институт

 

II  байр-П. Өлзий-Орших, McS, Технологийн дээд сургууль

 

III  байр-П. Ганбайгаль, McS, Технологийн дээд сургууль

 

 

 

Ч. Нарангэрэл

 

 

 

 

Дэлгэрэнгүй ..

2018-10-23 08:20:56

Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 15-нд “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХҮНСНИЙ ЭКСПОРТ-2018” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоо болон “Каритас Монгол” олон улсын байгууллага хамтран зохион байгууллаа.

Дэлхийн хүнсний өдрийг дэлхийн 180 гаруй улс оронд нэгэн зэрэг 75 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХҮНСНИЙ ЭКСПОРТ-2018” эрдэм шинжилгээний бага хуралд ирүүлсэн 35 илтгэлээс эхний шатанд Технологийн дээд сургуулийн багш, оюутнуудын илтгэл шалгарч хэлэлцэгдэхээр болсон юм.

Хүнсний үйлдвэрлэл технологи эрүүл ахуйн мэргэжлийн 4-р ангийн оюутан О. Мягмарнаран, А. Болортуяа нар “Сүүн бүтээгдэхүүний аюулын дүн шинжилгээ”, Хүнсний технологийн тэнхимийн эрхлэгч, доктор С. Нарандэлгэр, багш магистр Б.Тамир нар “Өндөгний шохойлог хальсны кальцийн шимэгдэлтийг сайжруулах технологийн судалгаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, амжилттай оролцлоо.

 

Оюутан О. Мягмарнаран, А. Болортуяа нар 4-р байр эзэлсэн амжилт гаргаж, Монголын хүнсчдийн холбооны нэрэмжит шагнал болох “Мах маркет” ХХК-д дадлагажигчаар ажиллах эрхээр шагнагдсан юм.

 

Хүнсний Технологийн тэнхим

 

Дэлгэрэнгүй ..

2018-10-08 09:59:39

Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, туршилт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэд, судлаачид, багш нар, үйлдвэр аж ахуйн нэгжийн инженер технологичдод зориулан “Хүнсний шим судлал-2018” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.

Хурлын зорилго:
Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, хүнс үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, багш, эрдэмтэн судлаачид, инженер, мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.

Хурал зохион байгуулах хугацаа:
Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2018 оны 11 дүгээр сарын 28-ны 15.00 цагт хичээлийн “Б” байрны 6-р давхрын хурлын танхимд болно.

Илтгэл, өгүүлэл хүлээн авах хугацаа:
Илтгэл, өгүүллийг 2018 оны 11 дүгээр сарын 15 хүртэл хичээлийн А байрны 215 тоотод,эсвэл цахим хаяг (delger0720@yahoo.com)-аар хүлээн авна.
Хуралд ирүүлсэн бүх өгүүллийг эмхэтгэж гаргана. Эмхэтгэлд өгүүлэл хэвлүүлэх төлбөр 10000 төгрөг.

Өгүүлэлд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:
• Өгүүллийн нэр
• Зохиогчийн нэр, албан тушаал, мэргэшлийн болон эрдмийн зэрэг, цол
• Хураангуй
• Түлхүүр үг
• Оршил, үндэслэл
• Өгүүллийн үндсэн хэсэг (үр дүн)
• Дүгнэлт
• Ишлэл татсан ном, зохиол
• Зохиогчийн тухай

Өгүүллийг Windows /2000/ХР/VISTA-ийн Microsoft Office Word 2007 программыг ашиглан Arial фонт, 12 pt үсгийн өндрийг сонгон бичнэ. Математик бичлэгүүд Equаtion програм дээр мөр голлон бичигдсэн байна.Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун, зүүн талаас 2,5 см зай үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй, хуудасны дугаарыг тавихгүй. Өгүүллийн агуулгыг 6-7 хуудсанд багтаана.

Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэлүүдийн жагсаалтыг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны дотор илтгэгч нарт мэдэгдэх болно.

Илтгэлийн шалгуур үзүүлэлт:
• Тухайн асуудлын шинэлэг тал
• Онол практикийн ач холбогдол
• Судалгаа, туршилт, боловсруулалтын байдал
• Илтгэх ур чадвар

Шилдэг 3 илтгэлийг шалгаруулан урамшуулна.

Зохион байгуулагч: ТДС-ийн Эрдмийн Зөвлөл
Холбоо барих утас: 99751520, 91925669

Дэлгэрэнгүй ..

2017-12-12 08:51:41

ТДС-ийн Эрдмийн Зөвлөлөөс 2017 оны 12-р сарын 8-ны 15.00 цагт “Хүнсний шим судлал-2017” эрдэм шинжилгээний бага хурлыг Б байрны VI давхарт Соёлын танхимд зохион байгуулав. Энэ удаагийн хурал Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “МАХ СҮҮНИЙ АНХДУГААР АЯН”-ны хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. Хурал эхлэхээс өмнө 14.00 цагт Сүү боловсруулах үйлдвэрийн нээлтийн ёслол болов.
Хурлын үйл ажиллагаанд ШУТИС-ийн ҮТС-ийн багш нар, ХАБҮЛЛ, ХЭШҮ-ийн САМО институт, НЭМҮТ-ийн мэргэжилтнүүдээс гадна 10 гаруй үйлдвэр аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

 

Хурлын үйл ажиллагааг нээж Эрдмийн Зөвлөлийн дарга, Монгол улсын гавьяат багш, профессор Б.Барамсай үг хэлэв.

 

Хуралд ШУТИС-ийн ҮТС-ийн профессор Sc.D Ц.Батсүх “Уламжлалт хүнсний шим судлал”, ТДС-ийн багш, доктор Ph.D Н.Чимэгээ “Гүзээний хуурай бэлдмэлийг хиам үйлдвэрлэлд ашиглах технологийн судалгаа”, ШУТИС-ийн ҮТС-ийн багш, Ph.D Б.Мягмарсүрэн “Малын зарим түүхий эдийн шимт чанарын судалгаа”, ХТПК-ийн багш Б.Цэцэгсүрэн “Ингэний сүү, хоормогийн харьцуулсан судалгаа”, НЭМҮТ-ийн мэргэжилтэн С.Өнөрсайхан “Сав баглаа боодол ба эрүүл мэнд”, ТДС-ийн дэргэдэх “Хан брэнд” ХХК-ийн сүүний үйлдвэрийн технологич Ч.Жавзандулам “Сүү бэлтгэлийн тогтолцоо, өнөөгийн байдал, сайжруулах арга зам”, ШУТИС-ийн ҮТС-ийн багш, Ph.D Г.Солонго “Хүнсний идэвхтэй савлагааны материалын судалгаа”, “АПУ Дэйри” ХХК-ийн химич С.Отгонтуяа “Ундны сүү үйлдвэрлэлийн НАССР тогтолцоо”, ХТПК-ийн багш Б.Баярцэнгэл “Буудайн соёолж бэлтгэх технологийн судалгаа” сэдвээр тус тус илтгэл тавьж оролцлоо.    

 

Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийн агуулга нь хурлын сэдэвт тохирсон, өнөө үеийн шаардлагад нийцсэн, практик ач холбогдолтой байлаа.

 

Хурлын илтгэлүүдийг доктор Sc.D Ж.Алимаа, доктор Ph.D Э.Эрдэнэцогт, доктор Ph.D Д.Нансалмаа нар шүүн хэлэлцэв.

 

Шүүгчдийн дундаж оноогоор шилдэг 3 илтгэлийг шалгаруулав. 1-р байрыг доктор Н.Чимэгээ, 2-р байрыг доктор С.Өнөрсайхан, 3-р байрыг доктор Б.Мягмарсүрэн нар эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

 

 

 

Эрдмийн Зөвлөл

 

2017-12-11

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй ..

2017-12-03 14:31:36

2017 оны 11-р сарын 30-нд ТДС –ийн Хүнсний технологийн тэнхмээс жил бүр уламжлал болгон зохиогддог оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө. Хуралд ТДС –ийн оюутнууд төдийгүй ШУТИС –ийн ҮТС, ХААИС –ийн бакалавр болон магистрын ангийн 16 оюутан оролцож, өөрийн судалгааны ажлын үр дүнгээр илтгэл хэлэлцүүлснээс 1-р байранд ТДС –ийн ХҮТЭА 5а ангийн оюутан Э. Мөнхчимэгийн “Шар сүүгээр биологийн идэвхит хүнсний нэмэлт бэлтгэх технологийн судалгаа” илтгэл, 2-р байранд ХҮТЭА 5а ангийн оюутан Ц. Гэрэлийн “Селенээр баяжуулсан ундны сүүний технологийн судалгаа” илтгэл, 3-р байранд ХААИС – ийн магистрант П. Лхагвадоржийн “Isporius зүйлийн хүнсний мөөгийг Монгол оронд ургуулах боломжийг судалсан дүн” илтгэл тус тус шалгарав. Хурлын илтгэлүүдийн эмхэтгэл хэвлэгдэн гарна.  

 

                                 Хурлын ажиллагааг  ТДС – ийн ерөнхий захирал Б. Бат-Эрдэнэ нээв. 

 

 

                                                                                    Хурлын үеэр

 

 

                                                                     

                                                                    Эхний 3 байранд шалгарсан оюутнууд 

 

 

 

Хүнсний технологийн тэнхим

 

 

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй ..

2017-05-11 10:21:42

2017 оны 5-р сарын 10-нд ТДС – ийн Хүнсний технологийн тэнхимээс төгсөх ангийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Тус хуралд Хүнсний технологи, Хүнсний технологи-эрүүл ахуй, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи мэргэжлийн ангийн 12 оюутан өөрсдийн судалгааны ажлын үр дүнгээр илтгэл тавьж оролцов. Тэнхмийн багш, оюутнууд эрдэм шинжилгээний ажлын үр дүнгийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, 3 илтгэлийг шалгаруулан урамшуулав.

Үүнд:

1-р байрыг “Хам бүрэлдэхүүнт хөрөнгөний технологийн судалгаа” сэдвээр ХИ 3в ангийн оюутан Б. Нямдулам,

2-р байрыг “Глютен багатай талхны технологийн судалгаа” сэдвээр ХТИ 4а ангийн оюутан Н. Бүрэнжаргал,

3-р байрыг “Эмчилгээний хоолны үр дүнгийн судалгаа” сэдвээр ХҮҮТ 4а ангийн оюутан Э. Оюундарь нар тус тус эзлэв.

Илтгэлүүдийн эмхэтгэлийг хэвлэн гаргав.

 

Хүнсний технологийн тэнхим

 

Дэлгэрэнгүй ..

2017-03-29 08:24:52

ТДС-ийн багш нарын “Сургалтын технологийн шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 3-р сарын 28-ны 15 цагт Б байрны Соёлын танхимд болов.

Энэ удаагийн хурал дээр сургалтын технологийг боловсронгуй болгох, судалгаат хичээлийг зохион байгуулах, шаталсан сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулах, оюутны сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх, сургалтын үнэлгээнд шалгуур үзүүлэлтүүдийг ашиглах, хичээл дундын бие даалтыг сургалтад ашиглах, зайны сургалтыг ашиглах боломжийн чиглэлээр илтгэл тавигдав.

Хуралд доктор Б.Эркигүл, сургалт эрхэлсэн менежер С.Оюунсүрэн, багш Ж.Мөнхзул, Г.Ганзориг, Б.Даваасүрэн, О. Оргил-Эрдэнэ нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

 

Хүнсний Технологийн Тэнхимийн эрхлэгч, доктор Я.Баярхүү, Эрдэм шинжилгээ, инноваци, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал, доктор Ч.Нарангэрэл, Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор С.Санжаабадам нар шүүгчээр ажиллав.

 

Хуралд 6 илтгэл хэлэлцүүлснээс багш Б.Эркигүлийн “Хичээлийн үнэлгээнд шалгуур үзүүлэлтийг ашиглах нь” илтгэл 1-р байр, Б.Даваасүрэнгийн “Хичээл дундын бие даалтыг сургалтад нэвтрүүлсэн үр дүнгээс” илтгэл 2-р байр, багш Г.Ганзоригийн “ТESOL-ийн арга зүйгээр оюутны сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт илтгэл 3-р байр тус тус эзлэв. Эхний 3 байр эзэлсэн багш нарын илтгэлийг “Боловсрол судлал” сэтгүүлд хэвлүүлэхээр боллоо.

 

Хурлын бэлтгэл ажилд туслалцаа үзүүлсэн Хүнсний Технологийн Тэнхим, Байгалийн ухааны тэнхимийн багш нарт талархал илэрхийлье.

 

С.Нарандэлгэр

 

2017-03-29

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй ..

2017-02-13 03:47:34

Улаанбаатар 2017 оны 02 дугаар сарын 08

Хурлын зорилго:
Багшийн сургах, оюутны сурах арга зүй болон оюутан суралцагчдын мэдлэг чадвар төлөвшлийг хэмжих үнэлэх тогтолцоог боловсронгуй болгох, багш нарын судалгаа шинжилгээний ажлыг тогтмолжуулах, чанаржуулах, урамшуулан дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багш нарын судалгааны ажлын явц, үр дүнг хэлэлцэхэд оршино.

Хурал зохион байгуулах хугацаа:
Эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 15.00

цагт Технологийн Дээд сургуулийн “Б” байрны Соёлын танхимд болно.

Илтгэлийн сэдэв:
• Сургалтын технологи, арга зүй
• Багшийн хөгжил
• Оюутан, суралцагчдын хөгжил, төлөвшил
• Хичээлийн төлөвлөлт

Хамрах хүрээ:
Технологийн Дээд Сургууль, Хүнс Технологийн Политехник Коллежийн багш нар оролцоно.

Илтгэл хүлээн авах хугацаа:
Хуралд хэлэлцүүлэх илтгэлийг 2017 оны 3-р сарын 22-ны дотор Технологийн Дээд сургуулийн Эрдмийн Зөвлөлийн нарийн бичгийн даргад (А-215 тоот өрөөнд) ирүүлнэ. Илтгэлийг хэвлэмэл байдлаар тогтоосон хугацаанд хүлээн авахаас гадна электрон хэлбэрээр delger0720@yahoo.comхаягаар илгээнэ үү?
Тогтоосон хугацааг баримтлаагүй тохиолдолд илтгэлийг хүлээн авахгүй.
Хуралд ирүүлсэн илтгэлүүдийг нэгтгэн эмхэтгэл болгон хэвлэнэ. Холбоо барих утас: 99751520
Хэвлэмэл илтгэл нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
- Өгүүллийн нэр
- Зохиогчийн нэр, албан тушаал, эрдмийн зэрэг
- Хураангуй
- Түлхүүр үг
- Оршил
- Өгүүллийн үндсэн хэсэг /үр дүн/
- Дүгнэлт
- Ишлэл татсан ном, зохиол

Илтгэлийн шалгуур үзүүлэлт:
- Тухайн асуудлын шинэлэг тал
- Онол практикийн ач холбогдол
- Судалгаа, туршилт, боловсруулалтын байдал
- Илтгэх ур чадвар
Хэвлэмэл илтгэлийн бичиглэлийн шаардлага:
Өгүүллийг Windows 7 /2000/ХР/VISTA-ийн Microsoft Office Word 2007 программыг ашиглан “Arial”фонт, 11 pt үсгийн өндрийг сонгон бичнэ. Математик бичлэгүүд Equation програм дээр мөр голлон бичигдсэн байна.
Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун, зүүн талаас 2,5 см зай үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй, хуудасны дугаарыг тавихгүй.

Илтгэлийн шалгаруулалт
Шилдэг 3 илтгэлийг шалгаруулан урамшуулна.
1-р байр-1,5 кредит
2-р байр-1,0 кредит
3-р байр-0,5 кредит
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

Дэлгэрэнгүй ..

2016-12-02 08:08:29

БНХАУ-ын Шэнжэн хотод 11 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд CHINA HI-TECH FAIR 2016 олон улсын шинэ технологийн 18 дахь удаагийн үзэсгэлэн боллоо. Уг үзэсгэлэнд ТДС-ийг төлөөлж, сургуулийн гадаад харилцааны менежер Б.Сарнай оролцов. Монгол улсаас тус үзэсгэлэнд БСШУС-ын яам, эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, аж ахуйн нэгжүүд шинжлэх ухаан, технологи болон инновацийн бүтээлээрээ амжилттай оролцож, харилцан туршлага солилцжээ. Олон улсын шинэ технологийн үзэсгэлэнгийн үеэр Технологийн дээд сургууль нь БНХАУ-ын Abagaqi Zhaofu Trade limited liability компани болон ӨМӨЗО-ны Changhong Dairy үйлдвэртэй сүү цагаан идээний судалгаа, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцож, санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Шинжлэх ухаан технологи, судалгааны чиглэлээр хамтран ажиллах
гэрээнд гарын үсэг зурах ёслол
(Баруун гар талаас ТДС-ийн гадаад харилцааны менежер Б.Сарнай)

 

  Монголын төлөөлөгчид (Шинжэн, БНХАУ)

 

 

ТДС-ийн эрдэмтэн багш нарын судалгааны ажлын үр дүнг харуулсан ханын самбар

ТДС-ийн дэргэдэх “Хан брэнд” ХХК-ийн аарц, хорхой ааруул, амин тараг болон ямааны хатаасан махан бүтээгдэхүүний дээжийг үзэсгэлэнд танилцуулав.

 

Мэдээг бэлтгэсэн : Ч.Нарангэрэл, Б.Сарнай

 

 

Дэлгэрэнгүй ..

2016-05-23 15:05:43

Хүнсний технологийн тэнхим, “Жүр-Үр”компантай хамтран5-р сарын 20-нд “ХООЛ, ХҮНС –ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.
Хуралд 12 оюутан өөрийн судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлснээс 1-р байрыг “Адууны амталж хатаасан махны технологи” сэдвээр ХТИ 4а ангийн оюутан З. Билгүүн, 2-р байрыг “Симбиотик бүтээгдэхүүний технологийн судалгаа” сэдвээр ХҮТЭА 3а ангийн оюутан Р. Март, 3-р байрыг “Цэцэрлэгийн хүүхдийн бодит хооллолтын судалгаа” сэдвээр ХҮҮТ 3а ангийн оюутан Э. Оюундарь, Б. Батцэцэг нар эзлэв.
Хуралд оролцож илтгэл тавьсан бүх оюутнуудынхаа цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.                          

 

Дэлгэрэнгүй ..

2015-12-15 04:05:48

Түүхт сургуулийн 50 жилийн ойд зориулсан “ХҮНСНИЙ ШИМ СУДЛАЛ” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2015 оны 12 дугаар сарын 09-ний 15.00 цагт Технологийн Дээд Сургуулийн Б байрны хурлын танхимд болов.  Хурлыг ТДС-ийн Эрдмийн Зөвлөл зохион байгуулав.

Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, хүнс үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, багш, эрдэмтэн судлаачид, инженер, мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд хурлын зорилго оршиж байв.

ӨМӨЗО-ны Тариалангийн их сургуулийн дэргэдэх БНХАУ-ын Боловсролын Яамны харъяа судалгааны лабораторийн дэд захирал, доктор Мөнхбилэг уригдан ирж, илтгэл тавив.

Мөн манай сургуулийн удирдлага, багш нараас гадна Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “САМО” институт,  ШУТИС-ийн ҮТС, “Талх Чихэр” ХК, “Мах Импэкс” ХК,  “Сүү” ХК, “ АПУ” ХК, “Мах маркет” ХХК, “Витафит групп” ХХК зэрэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн 20 гаруй төлөөлөл ирж оролцов. 

 

Хурлыг нээж, ТДС-ийн ерөнхий захирал, проф Б.Барамсай мэндчилгээ дэвшүүллээ.

 

 

Хуралд нийт 10 илтгэл хэлэлцүүлснээс доктор Мөнхбилэгийн “Biodiversity of lactic acid bacteria in naturally fermented dairy products from China, Mongolia and Russia”, “Мах Маркет” ХХК-ийн чанар, эрүүл ахуйн албаны дарга Н.Анхтуяагийн “ISO22000  стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн дүн”, ШУТИС-ийн ҮТС-ийн багш Н.Чимэдрэгзэнгийн “Ширгээх процессын харьцуулсан судалгаа”, ТДС-ийн багш Н.Чимэгээгийн “Ямааны мах, гүзээ боловсруулах технологи, усны идэвхийн судалгаа” зэрэг илтгэлүүд сонирхол татаж байлаа.

 

 

 

 

Доктор Мөнхбилэг, Ч.Нарангэрэл нар илтгэл тавьж байна.

 

 

Н.Анхтуяа, Н.Чимэгээ нар илтгэл тавьж байна.

 

Уг хурлын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид болон хурлын бэлтгэл ажилд туслалцаа үзүүлсэн Хүнсний Технологийн Тэнхимийн хамт олондоо талархал илэрхийлье.

 

С.Нарандэлгэр

 

 

 

 

Дэлгэрэнгүй ..

2015-11-05 09:20:48

Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ын хүрээнд Монгол-Хятад хоёр улсын хамтарсан анхдугаар ЭКСПО 2015 оны 10 дугаар сарын 23-27-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдлаа.

 

ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан “МОНГОЛ-ХЯТАДЫН АНХДУГААР ЭКСПО” арга хэмжээний үеэр ХХААЯ-наас Олон улсын сүүний салбарын хөгжлийн форумыг зохион байгууллаа.

Олон улсын сүүний форумд Монголын Хүнсчдийн холбоо, Монголын Сүүний холбоо, Монголын 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, АНУ, Япон, БНСУ, Тайваны төлөөлөгчид оролцон өөрийн орны сүүний салбарын байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цаашдын хөгжлийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. 

Сүүний форумд ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа “Монгол улсын сүүний хангамж”, Технологийн дээд сургуулийн Эрдэм шинжилгээ, инноваци, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Ч.Нарангэрэл Монгол улсын “Сүү судлалын түвшин” сэдвээр танилцуулга хийв.

АНУ-ын судлаач дэлхийн сүүний салбарын хөгжлийн чиг хандлагыг БНХАУ-ын сүүний салбарын жишээн дээр тайлбарлаж, харин БНХАУ-ын судлаач өөрийн орны сүүний салбарын өнөөгийн хөгжлийн талаар сонирхолтой илтгэл тавьсан. Сүүний форумын төлөөлөгчид БНХАУ-ын IT компаний сүүний мэдээллийн нэгдсэн лавлах сангийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон юм. 

ӨМӨЗО-ны Хөх хотын “Газар тариалан, мал аж ахуйн товчоо”-ны дарга тэргүүтэй төлөөлөгчид Олон улсын сүүний форумд оролцсон манай төлөөлөгчидтэй уулзаж, хоёр орны газар тариалан, мал аж ахуйн салбарт цаашид хамтран ажиллах, тухайлбал ноён шиш буюу эрдэнэшишийг Монгол улсад тариалах боломжийн талаар санал солилцов.

 

Дэлгэрэнгүй ..

2015-08-23 14:52:26

 

Төслийн менежер:

Доктор Kee-Sung Kim

Сургалтын хугацаа:

14 хоног

Сургалтанд хамрагдсан

хүний тоо: 9

Сургагч багш нар: БНСУ,

БНХАУ-ын мэргэжилтэн,

инженерүүд

 

 Тус сургуульд хэрэгжиж буй “Монгол улсад амьтны гаралтай бүтээгдэхүүний технологи,чанарын 

 хяналтын тогтолцоог сайжруулах” төслийн хүрээнд зохион байгуулагдсан багажит анализын

 зуны сургалтанд багш, хичээлийн туслах ажилтнууд оролцлоо.

 

Герман улсын MembraPure компанийн Aracus (innovative technology combined with classical method)

аминхүчил тодорхойлох орчин үеийн багажийн ажиллагаа, зарчмыг багш нарт БНСУ-ын мэргэжилтэн

танилцуулж байна.

 

 АНУ-д үйлдвэрлэгдсэн Thermo Scientific GALLERY багажийн тусламжтай хүнсний түүхий эд, бэлэн

 бүтээгдэхүүнд Fe, CI, Mg, Ca, L-lactic acid, D-lactic acid, Lactose (glucose), cholesterol тодорхойлох

 боломжтой.

 

 

 Зуны сургалтанд багш Ж. Бат-Амгалан, П. Байгалмаа, Г.Хишигжаргал, Б. Хишигжаргал, Н.Чимэгээ,

 хичээлийн туслах ажилтан Ундрах, Лхагвасүрэн, магистрант оюутан Алтанзул нар оролцов.

 

 

 Амьтан, ургамлын гаралтай төрөл бүрийн түүхий эд, хагас болон бэлэн бүтээгдэхүүнд уургийн агууламж,

 өөх тос тодорхойлох багажийн ажиллагаа, зарчмыг БНХАУ-ын инженер танилцуулсан. Дани улсын FOSS

 брендийн Kjetec 8100, Soxtec 243 сүүлийн үеийн багажийг судалгаа, туршилтын ажилд багш, магистрант

 оюутнууд ашиглах боломжтой боллоо.

 

 

  Эрдэм шинжилгээний ажилд туршилтын дээж бэлтгэх нь хамгийн чухал байдаг. Иймд хичээлийн

 туслах ажилтнууд дээж бэлтгэх арга зүйд суралцав. 

 

 

 Тараг, бяслаг, цөцгийн тос болон махан бүтээгдэхүүнд уураг, тос, хуурай бодис, чийг, давс, 

 коллагений  агууламжийг Foodscan багажийн тусламжтай  тодорхойлно.

 

 

 

Сургалт , эрдэм шинжилгээ хариуцсан

дэд захирал : Рh.D. Ч.Нарангэрэл  

Дэлгэрэнгүй ..

2015-04-17 09:52:45

 

Хөдөлмөрийн яам, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Технологийн дээд сургууль хамтран зохион байгуулсан Политехник коллеж, МСҮТ-ийн “Шилдэг заах арга зүйч багш” шалгаруулах улсын 14-р уралдаан 2015.04.16ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.Уралдааны нээлтэд Хөдөлмөрийн яамны МБСБЗГазрын дарга А.Халиунаа, мэргэжилтэн Ж.Энхтунгалаг, Техникийн болон Мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн Ж.Юра, Технологийн дээд сургуулийн ерөнхий захирал Б.Барамсай нар оролцож амжилт хүсч үг хэллээ.  Уралдаанд бүсүүдээс шалгарсан 12 багш оролцсоноос 1-р байрыг Технологийн дээд сургуулийн багш Б.Баярцэнгэл, 2-р байрыг Техник технологийн дээд сургуулийн багш Т.Отгон, 3-р байрыг ҮУПК-ийн багш Г.Жаргалсайхан нар эзэллээ.

 

 

 

Дэлгэрэнгүй ..

2015-04-17 01:12:52

ТДС-ийн 50 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Сургалт-судалгаа” сэдэвт багш нарын эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 4 дүгээр сарын 10-ны 15.00 цагт Технологийн Дээд Сургуулийн А байрны 120 тоотод болов.

Хурлыг ТДС-ийн Эрдмийн Зөвлөл, МБС-ын Дидактик хэрэглэгдэхүүн хөгжүүлэх баг хамтран зохион байгуулав.

   Багшийн сургах, оюутны сурах арга зүй болон оюутан суралцагчдын мэдлэг чадвар төлөвшлийг хэмжих үнэлэх тогтолцоог боловсронгуй болгох, багш нарын судалгаа шинжилгээний ажлыг тогтмолжуулах, чанаржуулах, урамшуулан дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багш нарын судалгааны ажлын явц, үр дүнг хэлэлцэхэд хурлын зорилго оршиж байлаа.

Хурал дээр дараах чиглэлүүдээр багш нар илтгэл тавилаа. Үүнд:

  • Сургалтын технологи, арга зүй
  • Багшийн хөгжил
  • Оюутан, суралцагчдын хөгжил төлөвшил
  • Байгууллагын менежмент, нийгмийн түншлэл
  • Чадамжид суурилсан сургалтын үнэлгээ

 

Хуралд МУБИС-ийн багш, доктор Ч.Байгалмаа уригдан ирж, илтгэл тавьснаас гадна шүүгчээр оролцов. Шүүгчээр мөн “Улаанбаатар” бүсийн арга зүйн төвийн мэргэжилтэн Ц. Мөнхнаран, МБС-ын сургалтын албаны дарга И.Оюунчимэг нар ажиллав.

Нийт 14 илтгэл хэлэлцүүлснээс шилдэг илтгэлээр багш Б. Мөнхболорын “Газар зүйн хичээлд “Блүүмийн таксоном”-ыг ашигласан судалгаа”, 1-р байранд багш Б.Сэржмядагийн “Суралцагчдын төлөвшил, хандлагыг сайжруулах арга зам”, 2-р байранд багш Б.Бүрэнчөдөрийн “Үйлдвэрлэлийн дадлагын удирдамжийг шинэчлэх судалгаа”, Д.Үдбалмаагийн “Сургалтад үр дүнтэй унших SQ3R аргыг хэрэглэх нь” сэдэвт илтгэлүүд, 3-р байрт багш Б.Цэцэгсүрэнгийн “Химийн олимпиадад багш суралцагчдын үзүүлсэн амжилтын судалгаа” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Хуралд илтгэл тавьсан болон илтгэлүүдийг хэлэлцүүлэхэд идэвхтэй оролцсон бүх багш нартаа талархал илэрхийлье.

Багш С.Нарандэлгэр

 

Дэлгэрэнгүй ..

2015-03-31 01:29:48

Зорилго: Эрүүл мэндийг дэмжих хүнсний хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан зохицуулах үйлчилгээтэй хүнсний нэр төрөл, ач холбогдол, бие махбодид үзүүлэх үйлчлэлийн талаар мэдлэг олгож, тэдгээрийг ахуйн хүрээнд болон үйлдвэрлэлд ашиглах чадвар эзэмшүүлэхэд оршино.

Дэлгэрэнгүй ..

2015-03-31 01:26:16

                                                              IDF International symposium on Sheep , Goat and other non Cow Milk Athens, Greece

 

Дэлгэрэнгүй ..

Харилцагч байгууллагууд

© 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан