1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Маркетингийн өдөрлөг

2017 оны 09 сарын 18, 10 сарын 09-ний өдөр Технологийн Дээд сургуулийн А байранд ХҮТЭА 4а, 5а ангийн оюутнууд үйлдвэрлэлийн дадлагын тайлан хамгаалалтаар “Хүнс ба эрүүл мэнд” сэдэвт өдөрлөг зохион байгуулав. Тус өдөрлөгөөр “Талх чихэр”, “Атар өргөө”, “Тэсо”, “АПУ”, “Витафит”, “Мах импекс”, “Хангай Миллс”, “Шар доктор”, “Алтан тариа”, “Мах маркет”, “Windy Bakery”,”Хан брэнд” зэрэг ХК-ийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулж, тухайн салбарын зах зээлийн судалгааны үр дүн, технологийн дэвшлийн талаар багш, оюутнуудад сурталчлав. Мөн оюутнууд өөрсдийн хийсэн болон үйлдвэрийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, багш, оюутнуудад танилцуулав.

 

Энэхүү өдөрлөг нь хүнсний үйлдвэрлэлийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон оюутнуудын хийж сурсан шинэлэг хүнсний бүтээгдэхүүнийг бусдад таниулсан үр дүнтэй боллоо.

 

                             Багш   М.Мөнхцэцэг

 

2017-10-09

 

Их уншсан