Үйлийн дээд нь бусдад өглөг өгөх, хүмүүст тустай үйл хийх явдал байдаг. Энэ ертөнцөд ямар ч хөрөнгөгүй ядуу хүн хүртэл хүнд хүргэж чадах 7 янзын өргөл барьц байдаг.
“Хүн байхын учир” хичээлийн “Зөв үйл” сэдвийн хүрээнд ХТПК-ийн тогооч 1а ангийн хамт олон нийгмийн ухааны багш Б.Сэржмядагтай хамтран сургуулийн орчин, сургуульдаа ирэх очих замын 2 талын хог, тамхины ишийг түүж, цэвэрлэж өөрсдөдөө болон бусдад тустай үйлийг хийлээ.
Жич: Энэ үеэр сурагчдаас сургуульд ирэх очих зам дагуу хогийн сав байршуулж өгөх санал тавилаа.
Мэдээллийнэх сурвалж: Нийгмийн багш Б.Сэржмядаг