1968

“АПУ” ХК

Үйл ажиллагааны чиглэл

1924 онд Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл суурь болж, одоогийн Хүнсний манлай үйлдвэр болох АПУ компани байгуулагджээ. Архи, шар айраг, спирт, ундаа, ус, жүүс, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр-лэл, бөөний болон жижиглэн худалдаа, гадаад худалдаа, хог хаягдлаас хоёрдогч түүхий эд, материал гарган авах чиглэлээр ажилладаг.

Сургуулийн хамтын ажиллагаа

Исгэлтийн үйлдвэрлэлийн мэргэжлийн ажилтнуудыг 1966 онд анх төгсгөж, тухайн үеийн АПУ-ны үйлдвэрт ажиллуулж эхэлсэн түүхтэй. Суралцагчдыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, оюутны ур чадварыг дээшлүүлэх, багш инженер болон харилцан туршлага солилцох чиглэлээр ажилладаг.  

1968.01

“Мах импекс” ХК

Үйл ажиллагааны чиглэл

ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар Мах комбинатыг 1946 онд ашиглалтанд оруулснаар  өнөөгийн “Мах импэкс” хувьцаат компанийн үндэс суурь нь тавигдсан билээ. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлдэг Хүнсний манлай үйлдвэрүүдийн нэг юм.

Сургуулийн хамтын ажиллагаа

Суралцагчдыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, багш, суралцагчдын ур чадварыг дээшлүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, сургалтын орчин, хөтөлбөрийг сайжруулах, харилцан туршлага солилцох чиглэлээр ажилладаг.   

1971

“Атар Өргөө” ХК

Үйл ажиллагааны чиглэл

1941 онд "Талх нарийн боовны нэгдсэн үйлдвэр" нэртэй  байгуулагдсан.  Талх, нарийн боов  үйлдвэрлэдэг Хүнсний манлай үйлдвэр юм.

Сургуулийн хамтын ажиллагаа

Суралцагчдыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, оюутны ур чадварыг дээшлүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлээр ажилладаг.

Үйлдвэрийн ажилчдад мэргэжлийн чиглэлээр сургалт зохион байгуулж, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажилладаг.

1984

“Талх Чихэр” ХК

Үйл ажиллагааны чиглэл

Тус компани 1984 оноос эхлэн үйлдвэрлэл эрхэлж буй 700 гаруй ажилагсадтай, 32 нэр төрлийн талх, 34 нэр төрлийн нарийн боов, 10 гаруй төрлийн бялуу, мармелад, зөөлөн чихрийн цуглуулга, жигнэмэг үйлдвэрлэдэг Хүнсний манлай үйлдвэр нэг юм.

Сургуулийн хамтын ажиллагаа

Суралцагчдыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах, онолын судалгаа хийх, бүтээгдэхүүний ач холбогдлыг олонд таниулах зэргээр ажилладаг. Хүний биед ач холбогдол бүхий шинэ бүтээгдэхүүний туршилт, үйлдвэрлэлийг явуулах, хамтарсан эрдэм шинжилгээ, онол практикийн хурал зохион байгуулдаг.

1998

“Улаанбаатар” зочид буудал

Үйл ажиллагааны чиглэл

“Улаанбаатар зочид буудал” нь 1959 онд үүсэн байгуулагдсан. 5 одны зэрэглэлтэй, 450-500 хүн хүлээн авах багтаамжтай лаунж, ресторан, кофе шоп ажилладаг. 20-100 хүний хурлын заалтай.

Сургуулийн хамтын ажиллагаа

Тогооч, зөөгч, зочид буудлын мэргэжлээр суралцагчдыг байгууллага дээр дадлагажуулах, багш, суралцагчдын ур чадварыг дээшлүүлэх, хамтарсан сургалт зохион байгуулах, ажилтнуудаас ур чадварыг шалгалт авах, төгсөгчдийг ажлын байраар хангах зэргээр хамтран ажилладаг.

1999

Монголын Хүнсчдийн холбоо ТББ

Үйл ажиллагааны чиглэл

Гишүүн аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах. Өмчийн бүх хэвшлийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих;Хүнсний зохистой хэрэглээ, эрүүл хооллолтын талаар олон нийтэд мэдлэг олгох цуврал арга хэмжээ хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг ТББ.

Сургуулийн хамтын ажиллагаа

Хамтарсан сургалт, семинарь, уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Салбарын мэдээлэл солилцдог. 

2000

“Баянгол” зочид буудал

Үйл ажиллагааны чиглэл

“Баянгол зочид буудал” нь 1964 онд үүсэн байгуулагдсан. 1991 онд “Баянгол зочид буудал” ХК хувийн хэвшлийн аж ахуй болон өөрчлөгдсөн, 4 одны зэрэглэлтэй, 360 зочин хүлээн авах боломжтой. Мөн 50-400 хүн хүлээн авах багтаамжтай лаунж, ресторан, кофе шоп ажилладаг. Зочид буудлын хэмжээнд нийт 5 ресторан үйл ажиллагаа явуулж байна.

Сургуулийн хамтын ажиллагаа

Оюутнуудыг байгууллага дээр дадлагажуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх, хамтарсан сургалт зохион байгуулах, ажилтнуудаас ур чадварыг шалгалт авах, төгсөгчдийг ажлын байраар хангах зэргээр хамтран ажилладаг.

2010

Явуу импекс ХХК

Үйл ажиллагааны чиглэл

2000 оноос эхлэн “Орчин үеийн халаалт, агаар сэлгэлт, кондиционерын систем” гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани юм.

Сургуулийн хамтын ажиллагаа

МСС-гаас 2010-2012 онд хэрэгжүүлсэн Ажил олгогч, сургалтын байгууллагын хамтын ажиллагааг дэмжих “Механик” төсөлд хамтран ажилласан. Тус сургуульд агааржуулалтын лаборатори байгуулсан бөгөөд хамтарсан сургалт зохион байгуулах, багш, оюутнуудын ур чадварыг дээшлүүлэхэд дэмжиж ажилладаг.

2011

Стимо ХХК

Үйл ажиллагааны чиглэл

1992 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн, 1999 онд Стимо нэрээр шинэчлэгдэн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны Үндэсний томоохон компаниудын нэг юм. 

Сургуулийн хамтын ажиллагаа

Суралцагчдыг дадлагажуулах, нэрэмжит анги кабинет тохижуулах, ажилчдыг сургах зэргээр хамтран ажилладаг.

2011

“Хүнс комплекс” ХХК

Үйл ажиллагааны чиглэл

Хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Сургуулийн хамтын ажиллагаа

Оюутнуудыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, оюутны ур чадварыг дээшлүүлэх

2012

“Витафит Инвест” ХХК

Үйл ажиллагааны чиглэл

Витафит Группын ууган компани бөгөөд ус, ундаа шүүс, цай зэрэг бүтээгдэхүүний маркетинг, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг.

Сургуулийн хамтын ажиллагаа

Оюутнуудыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, оюутны ур чадварыг дээшлүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлээр ажилладаг.

2012

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Үйл ажиллагааны чиглэл

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг.

Сургуулийн хамтын ажиллагаа

Оюутнуудыг байгууллага дээр дадлагажуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлагаа хуваалцах чиглэлээр ажилладаг.

2013

Жүр Үр ХХК

Үйл ажиллагааны чиглэл

1998 онд байгууллагдсан бялуу, бейкэри үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний том компани юм. 

Сургуулийн хамтын ажиллагаа

Суралцагчдыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, харилцан туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх, үйлдвэрийн ажилтнуудад сургалт явуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах, мэргэжилтэй ажилтнуудын боловсролын зэргийг ахиулах сургалтанд хамруулах, хамтарсан судалгаа, туршилт хийх, эрдэм шинжилгээний хурал, спортын арга хэмжээ,  зохион байгуулах зэргээр хамтран ажилладаг. 

 

2013

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар

Үйл ажиллагааны чиглэл

Монгол Улсад хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг Засгийн газрын тохируулагч агентлаг юм.

Сургуулийн хамтын ажиллагаа

Оюутнуудыг байгууллага дээр дадлагажуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх, хамтарсан хурал, семинарь зохион байгуулах, мэргэжлийн хяналтын байцаагч нартай туршлага, мэдлэгээ хуваалцах чиглэлээр хамтран ажилладаг.

 

2014

“Хатан сүйх импекс” ХХК

Үйл ажиллагааны чиглэл

Хиам, махан бүтээгдэхүүн нөөшилсөн бүтээгдэхүүн, ясны шөл үйлдвэрлэдэг томоохон компаниудын нэг юм.

Сургуулийн хамтын ажиллагаа

Оюутнуудыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажилладаг. “Малын ясыг хаягдалгүй боловсруулах, хүнсний болон ахуйн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн туршилт, судалгаа” хамтарсан төсөл хэрэгжүүлсэн.

2014

“Тэнгэрийн хишиг” ХХК

Үйл ажиллагааны чиглэл

Талх, нарийн боов, бялуу үйлдвэрлэл

Сургуулийн хамтын ажиллагаа

Оюутнуудыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, оюутны ур чадварыг дээшлүүлэх

2015

“Монет” ресторан

Үйл ажиллагааны чиглэл

2008 оны 05 дугаар сард байгуулагдсан. Цэнтрал Тауэр, 17-р давхарт Monet fine dining ресторан, Sky Lounge, City Club-аар дамжуулан дээд зэрэглэлийн ресторан, лоунжийн үйлчилгээ явуулдаг.

Сургуулийн хамтын ажиллагаа

Оюутнуудыг байгууллага дээр дадлагажуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах зэргээр хамтран ажилладаг.

2015

“Шангри-Ла” зочид буудал, ресторан

Үйл ажиллагааны чиглэл

Шангри-Ла Төв нь 5 одтой зочид буудал, А зэрэглэлийн оффис, тансаг зэрэглэлийн орон сууц, худалдааны төв, бүрэн тоноглогдсон спорт клуб зэргээс бүрдсэн 400 орчим машины зогсоолтой цогцолбор бүтээн байгуулалт юм. Кафе Парк нь Европ болон Ази үндэстний төрөл бүрийн хоолыг олон улсын жишигт нийцүүлэн буфет хэлбэрээр үйлчилдэг. Наадам ресторан, бар үйл ажиллагаа явуулдаг. Хутон ресторан нь Бээжин нугас зэрэг Хятад үндэстний олон төрлийн хоолоор үйлчилдэг.

Сургуулийн хамтын ажиллагаа

Тогооч, зөөгч, зочид буудлын үйлчилгээний ажилтан мэргэжлээр суралцагчдыг байгууллага дээр дадлагажуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, оюутнуудыг цагийн ажлаар хангах зэргээр хамтран ажилладаг.

 

2015

Төрийн тусгай хамгаалалттай “Их тэнгэр” цогцолбор

Үйл ажиллагааны чиглэл

Их тэнгэр цогцолбор нь Хан-Уул харш, Хатантуул зочид буудал, Маршал харш /хотын төвд/ хэмээх гурван зочид буудал, тус бүртээ зоогийн газартай. Нэг ээлжиндээ 90 зочин хүлээн авч байрлуулах хүчин чадалтай. Зочид буудал бүрийн зоогийн газарт нэг ээлжинд 50-200 хүн хүлээн авдаг, өндөр мэргэжлийн тогооч нар ажиллаж, Ази, Европ болон үндэсний амт чанартай хоолоор үйлчилдэг.

Сургуулийн хамтын ажиллагаа

Тогооч, зөөгч, зочид буудлын үйлчилгээний ажилтан мэргэжлээр суралцагчдыг байгууллага дээр дадлагажуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, оюутнуудыг цагийн ажлаар хангах зэргээр хамтран ажилладаг.

 

2017

НВЦ ХХК

Үйл ажиллагааны чиглэл

1998 онд байгуулагдсан, өндөгний үйлдвэрлэлийг гол чиглэлээ болгосон үндэсний үйлдвэрлэгч, салбартаа тэргүүлэгч компани юм.

Сургуулийн хамтын ажиллагаа

“Шингэн өндөг, шохойлог хальс, тахианы мах боловсруулах технологийн судалгаа” захиалгат ажил хийлгэсэн. Кальцийн бэлдмэл, өндгөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл инновацийн төсөл дээр хамтран ажиллаж байна.

 

Харилцагч байгууллагууд

© 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан