Хүнсний технологийн тэнхим :

  • ХҮНСНИЙ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ

    Тэнхмийн зорилго:
    • Хоол, хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуйн цогц мэдлэг, мэргэжлийн ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхийн тулд ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, суралцагч, эцэг эхийн оролцоог дэмжсэн чанартай сургалт явуулна.

    Зорилтууд:
    • Сургалтын технологийн шинэ аргуудыг ашиглан суралцагчдын эрэлт, хэрэгцээнд нийцсэн сургалт явуулах
    • Оюутны хөгжил, бие дааж ажиллах чадварыг хөгжүүлэхэд зориулагдсан хичээлийн хэрэглэгдэхүүн, ном, гарын авлага бэлтгэх
    • Сургалт эрдэм шинжилгээг хослуулан, судалгааны ажлын хүрээг тэлэх
    • Багш нарыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах замаар мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх

    2015-2016 оны хичээлийн жилд 8 багш, 3 хичээлийн туслах ажилтан нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

    Багш нарын 25% нь докторын бусад нь магистрын зэрэгтэй.
    Тус тэнхимийн багш нар хоол, хүнсний үйлдвэрлэлийн технологи, хүнсний эрүүл ахуй, хүнсний түүхий эд судлал, хоол хүнс үйлдвэрлэх технологийн үндэс, микробиологи, хүнсний хангамж, эрүүл ахуйн хяналтын тогтолцоо, хор судлал зэрэг мэргэшүүлэх бүлгийн хичээлүүдийг заадаг.

     

     

    дэлгэрэнгүй

Харилцагч байгууллагууд

© 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан