Номын сан :

..бусад

Номын сан

Зорилго: Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ үйл ажиллагааны үндсэн түшиг тулгуур байж багш, ажилтан,суралцагчдын сурч боловсрох, мэдлэг оюунаа хөгжүүлэх, шинэ мэдээ мэдээлэл авахад нь номын сангийн мэргэжлийн шуурхай, боловсон, өргөн хүрээтэй үйлчилгээ үзүүлэхэд оршино.


"Ном бол оюун санааны тусгаар тогтнол" гэсэн үгийг зорилтоо болгон ажиллаж байна.


Тус сургуулийн номын сан нь Дээд болон мэргэжлийн боловсролын салбар гэсэн 2 үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Номын фонд нь 5800 гаруй төрлийн 20000 ном, сурах бичиг, 600-гаад гадаад дотоодын сэтгүүл, хэвлэмэл болон хэвлэмэл бус материал, ном сурах бичгээр 130 хүний суудалтай 2 уншлагын танхимаар уншигчдад үйлчилж байна. Номын сангийн LIB4U программыг үйл ажиллагаандаа ашигладаг, WIFI орчинг бүрдүүлсэн.
Номын сангийн фондонд цөөн хувьтай байдаг 150 гаруй номыг электрон хувилбарт оруулан уншигчдадаа хүргэж байгаа бөгөөд олон хувьтай номыг гэрээр 3хоногийн хугацаатайгаар олгож байна.Номын сангийн электрон каталогийг Дээд боловсролын салбар /192.168.1.0./ Мэргэжлийн боловсролын салбар /10.0.0.3/ гэсэн IP хаягаар орж ашиглах боломжтой.
Энэ хичээлийн жилд одоогоор 23 төрлийн 90 ширхэг ном, гадаадын 3 төрлийн сэтгүүл захиалан авч фондоо баяжуулсан.
Оюутны ‘Номын хүч’ клубтэй хамтран ажиллаж байна.

 

Мэргэжил сурталчилах өдөрлөгөөр тэнхмүүдтэй хамтран тухайн мэргэжилтэй холбогдолтой ном сурах бичгээр номын үзэсгэлэн гаргаж уншигчдад танилцуулдаг.

 

 

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан