Оюутан :

..бусад

Хүнсний инженерчлэл мэргэжлийн III курсын оюутнуудын бие даалтын төсөлд суурилсан ажлын хамгаалалт амжилттай боллоо.

Хүнсний үйлдвэрлэлийн инженерийн төлөвлөлт хичээлийн бие даалтын ажлын хүрээнд Хүнсний инженерчлэл 3а ангийн оюутнууд өөрсдийн сонгосон сэдэвтэй холбоотой хүнсний үйлдвэр болон хоолны газрын техникийн төслийн техник эдийн засгийн үндэслэл, тооцооллыг хийж, барилгын байгуулалтын төлөвлөлтийн ерөнхий схемийн загвар бүтээлээр хамгаалав.

Бие даан суралцах үйл ажиллагаандаа ХҮТЭА 3а, ХҮҮТ 3а ангийн нийт оюутнууд идэвхитэй, санаачлагатай, бүтээлчээр оролцлоо. Оюутан О.Бүжинлхам, Б.Номин-Эрдэнэ, Б.Даариймаа, Б.Ариунзаяа, Б.Мөнхбаяр нарын загвар бүтээлүүд тэргүүн байранд шалгарав.

 

Оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

 

 

Мэдээ бэлтгэсэн: Багш Н.Чимэгээ, /Ph.D/

 

 

 

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан