Оюутан :

..бусад

ОЮУТНУУДЫН САЙН ҮЙЛСИЙН ЦУВРАЛ АЯНГУУД 3-Р БАГ

Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй хичээлийн бие даалтын ажлын хүрээнд 4-5 оюутан 1 баг болж сайн үйлсийн аяны хийж эхлээд байна. Энэхүү ажил нь оюутнуудыг нийгмийн хариуцлагатай болгох, бусдад туслах, хамтарч ажиллаж сурахад чиглэгдэж байна.

Энэхүү цуврал үйл ажиллагааны хүрээнд 3-р багийн гишүүд болох ХИ 1б ангийн оюутан Д.Алтантуул, Н.Ариун-эрдэнэ, Э.Баттулга, Ө.Баттулга, Б.Бямбажав, Ж.Нямхүү нар хамтарч сургалтын орчныг сайжруулах зорилгоор А байрны анги 112 тоот лекцийн танхимийн ширээ, сандал, хана, цонх, шал зэргийг цэвэрлэсэн. Идэвхтэй оролцсон оюутнууддаа баяр талархал илэрхийлье.

 

Мэдээг бэлтгэсэн: М.Бямбажаргал

 

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан