Оюутан :

..бусад

ОЮУТНУУДЫН САЙН ҮЙЛСИЙН ЦУВРАЛ АЯН 1-Р БАГ

Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй хичээлийн бие даалтын ажлын хүрээнд 4-5 оюутан 1 баг болж сайн үйлсийн аяны хийж эхлээд байна. Энэхүү ажил нь оюутнуудыг нийгмийн хариуцлагатай болгох, бусдад туслах, хамтарч ажиллаж сурахад чиглэгдэж байна.

Энэхүү цуврал үйл ажиллагааны хүрээнд 1-р багийн гишүүд болох ХИ 1б ангийн оюутан А.Оюу-эрдэнэ, Э.Даваацэцэг, Г.Мөнхцэцэг, Б.Мядагмаа, А.Номин-эрдэнэ нар хамтарч сургалтын орчныг сайжруулах зорилгоор А байрны анги тус бүрт самбарын алчуур хийж тавьснаас гадна үйлчлэгчийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор шал угаадаг хувинг бэлэглэсэн байна. Идэвхтэй оролцсон оюутнууддаа баяр талархал илэрхийлье.

 

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!

О.Дашбалбар

  

 

Мэдээг бэлтгэсэн: М.Бямбажаргал

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан