Оюутан :

..бусад

Хүнсний инжнерчлэл 1 б ангийн оюутнууд “Монголийн үндэсний музей” үзэж сонирхов.

2017-2018 оны хичээлийн жилийн II улирлын ангийн ажлын төлөвлөгөөний дагуу Хүнсний инжнерчлэл 1 б ангийн нийт оюутнууд 2018 оны 3 дугаар сарын 06-нд Монголийн үндэсний музей үзэв. Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг тоймлон үзүүлсэн үзвэрийн 9 танхим бүхий, сан хөмрөгтөө 50000 гаруй үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх музей билээ. Үндэсний түүхийн музей нь Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааны төв байгууллага юм байна.

 

Мэдээлэл бэлтгэсэн: ХИ 1б ангийн дарга Б.Лувсанцэрэн

 

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан