Оюутан :

..бусад

ОЮУТНУУДЫН САЙН ҮЙЛСИЙН ЦУВРАЛ АЯН

1-Р БАГ

Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй хичээлийн хүрээнд 1-р курсийн оюутнууд баг болон ажиллаж сайн үйлсийн аян явуулж байгаа бөгөөд энэ удаагийн аянд нийт 8 баг оролцлоо.
1-р багийн гишүүд болох Ө.Отгонзаяа, Н.Баярдэлгэр, Г.Ундрал, Б.Алтанцэцэг, Б.Баярмаа, Ө.Болортуул нар сургуулийнхаа үйлчлэгчид туслаж 3 /208, 210, 211 тоот анги/ ангиудад их цэвэрлэгээ хийсэн. эрэгтэй эмэгтэй 00 ийн өрөөний хаалганд зөв боловсон бие засах талаар анхааруулга хийж тогтоосон.

 

2-Р БАГ

 

2-р багийн гишүүд болох Н.Дарьсүрэн, Б.Түвшинтөгс, Б.Эрдэнэбулган СХД-ийн 14-15-р хороонд байрладаг. 112-р цэцэрлэгийн “Бэлтгэлийн Г” бүлэгт тоглоом хандивлах. Нийт 30000 төгрөгний хүүхдийн эрүүл мэндэд хор хөнөөлгүй аюулгүй “Хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх” модон тоглоом авч өгсөн байна.

 

 

3-Р БАГ

 

3-р багийн гишүүд болох Н.Батчимэг, Б.Уянга, Ц.Мөнхчулуун, н.Балт нар сургуулийн баруун өнцгөөс хүртэлх явган хүний замын цасыг цэвэрлэсэн. Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор энэхүү ажлыг хийсэн. Сургууль орчмын явган хүний замын цас дагтаршин хальтиргаа гулгаа ихсэн унаж бэртэх тохиолдол их байдаг. Иймд өөрсдөө болон бусдыг унаж бэртэхээс сэргийлэх. Мөн цас цэвэрлэх болон бусад ажлыг дан ганц үйлчлэгч нар хийх ёстой гэдэг андуу ойлголтыг залруулах, бусдадаа үлгэр жишээ болсон байна.

4-Р БАГ

4-р багийн гишүүд болох Б.Буянтогтох, Б.Дэлгэрмөрөн, Х. Сорцэцэг, Д.Жанчивюндэн, Х.Цолмон нар нь аутизм буюу тархины саажилттай хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйл ажилгаа явууулдаг “Аутизм монгол – анд” ТББ-ын “Андууд хүүхдийн сургалтын төв” хамт олонтой уулзаад хоёр өдөр ажиллах зөвщөөрөл авсан билээ. биднийг маш их сайхан сэтгэлээр хүлээн авч бидэнтэй хамтран ажилласан юмаа.

Эхний өдөр аутимзтай хүүхдийн тусгай ангийн бага болон бэлтгэл ангид нь хоёр хоёроороо орж аутизмтай хүүхдүүдийг ажиглан багщ нарт тусалж ажилласан .

Хоёр дахь өдөр нь багш нараас зөвлөгөө аваад гарын доорх материал ашиглан хүүдийн мэдэрхүйн чадвар сайжруулах тэнцвэржүүлэх зорилготой хичээлийн хэрэглэгдэхүүнүүд хийсэн билээ бид гэр, гэрээсээ даавуу, өндөгний хайрцаг, шагай, өнгийн цаас , товч , мод, хурганы арьс, зүү утас, ундаа усны өнгө өнгийн бөглөө, гэх мэт зүйлсийг авчран бүтээлүүдээ хийсэн.

 

5-Р БАГ

 

5-р багийн гишүүд болох Нарангэрэл, Оюунбилэг, Жаргалмаа, Анужин, Мөнхсайхан нар Чингэлтэй дүүргийн ТҮК хүмүүст туслахаар сонгож авсан байна. Чингэлтэй дүүргийн ТҮК нь нийт 200 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.

 

Сайн үйлсийн аянгаараа 2017 оны 11 сарын 29-ний өглөө 07:00-10:20 цагийн хооронд Баянбүрд автобусны буудлаас 4 замын автобусны буудал хүртэл Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн хүмүүст 5л халуун аарц, 3кг нарийн боовоор нийт 40 хүн, ажилд нь туслаж, халуун аарц, цайгаар дайлан, цас цэвэрлэв.

6-Р БАГ

6-р багийн гишүүд болох Оюунбаяр, Б.Мөнгөншагай, Э.Мөнгөншагай, Батгэрэл, Батцэцэг, Тэмүүлэн, Анударь нар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх “Нарны хаан хүүхдүүд” тусгай цэцэрлэг дээр 1 өдрийг багш нарын ажилд туслаж, хүүхдүүдийн тоглох орчныг чимэглэж тусласан байна.

 

7-Р БАГ

Өвлийн улирал ихэсч хальтиргаа гулгааны осол гэмтлээс хараагүй иргэдийг хамгаалах зорилгоор цас цэвэрлэх аяныг санаачилсан юм.

Сайн дурын хүмүүсийг хариуцсан эрхлэгч Оюунгэрэл эгчтэй уулзахад цас цэвэрлэхийн оронд МХҮХ-ны дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд ажиллахыг хүссэн юм. Бид журнал хөтлөж, тайлан, төлөвлөгөөг гарган комьпютер шивэх ажлуудыг хийсэн.

 

 

8-Р БАГ

 

8-р багийн гишүүд болох Б.Лувсандорж, А.Авирмэд, Б.Намсрай, Г.Пүрэвболд нар суралцаж буй орчноо цэвэр цэмцгэр байлгах зорилгоор хичээлийн анги танхимууд /102, 105 тоот анги/-ын сандал ширээн дээр бичгийг арилган зүлгэж их цэвэрлэгээ хийсэн байна.

 

 Мэдээ бэлтгэсэн: М. Бямбажаргал

 

 

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан