Оюутан :

..бусад

“СИОН” мэтгэлцээний клубийн оюутнууд сургуулиа танилцуулан сурталчлах үйл ажиллагаагаа амжилттай хийлээ

Тус сургуулийн илтгэл, мэтгэлцээний “СИОН” клуб нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд сургуулиа танилцуулан сурталчлах, өөрсдийн ярих чадвараа дээшлүүлэх зорилгоор 2017 оны 11 сард ерөнхий боловсролын дунд сургуулиудаар цуврал сурталчилгааг хийлээ.

Тус клубийн гишүүн н.Ангараг, н.Жаргалмаа, Г.Ундрал нар Баянзүрх дүүргийн улсын тэргүүний лаборатори 14-р сургуулийн төгсөх 9, 12-р ангийн сурагчдад, О.Ганхуяг, Ө.Отгонзаяа, П.Нарангэрэл нар Баянзүрх дүүргийн 102-р сургуулийн төгсөх 9, 12-р ангийн сурагчдад Технологийн дээд сургуулийн баклаврын сургалт, ХТПК, КООСЭН ахлах сургуулиудын үйл ажиллагаа, элсэлт авах мэргэжлүүдээ сурталчлан, сурталчилгааны хуудсуудыг тараалаа.

 

Мэдээг бэлтгэсэн: М.Бямбажаргал

 

 

 

 

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан