Оюутан :

..бусад

Тусгаар тогтнол сэдэвт эсээ бичлэгийн уралдаан амжилттай явагдаж өнгөрлөө

Жил бүрийн 3 сарын 3-ны өдрийг “Эх орончдын өдөр” хэмээн тэмдэглэдэг бөгөөд эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үедээ сурталчлан таниулдаг уламжлалтай. Энэхүү тэмдэглэлт өдрийг угтан 1-р курсийн оюутнуудын дунд “Тусгаар тогтнол” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныгТехнологийн Дээд Сургуулийн Ерөнхий Эрдмийн тэнхимийн багш М.Бямбажаргал, Хүмүүнлэгийн Ухааны тэнхимийн багш А.Баттуяа нар хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус уралдаанд Б.Мөнхбаяр 1-р байр, М.Адъяасүрэн 2-р байр, М.Төгөлдөр 3-р байр, Ж.Алтансувд тусгай байрыг тус, тус эзэллээ.

 

 

Амжилттай оролцсон оюутнуудынхаа

цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

 

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан