Хуудас:  1   2   3  ( 21 мэдээ )

2017-09-21 02:29:42

Технологийн дээд сургууль магистраас дээш зэрэгтэй барилгын инженер багш ажилд шалгаруулж авна.
Утас 99031573, 99013946

Дэлгэрэнгүй ..

2017-01-16 05:11:04

  1. 1-р сарын 17-ноос  1-р сарын 26-нд ярианы эрчимжүүлсэн 16 цагийн япон зочин багшийн сургалтанд та  бүхнийг урьж  байна.
  • Хаяг: Хан уул дүүрэг Нарны гүүрний баруун урд, Алтай хотхоны замын урд талд Технологийн дээд сургууль 301,304 тоот
  • Утас: 9991-3833, 9904-8539
  1. Япон хэлний ганцаарчилсан болон группын сургалтанд байнгын элсэлт авч байна. Хичээлийг япон хэлний чадварлаг багш заана.
  • Хаяг: Хан уул дүүрэг Нарны гүүрний баруун урд, Алтай хотхоны замын урд талд Технологийн дээд сургууль 301, 304 тоот
  • Утас: 9991-3833, 9904-8539  
  1. Япон улсад суралцах, ажиллах зорилготой залуучуудад зорилсан 2017 оны 4-р сарын 1-нээс эхлэх Япон хэлний 3 сарын сургалтандаа та бүхнийг урьж байна.
  • Хаяг: Хан уул дүүрэг Нарны гүүрний баруун урд, Алтай хотхоны замын урд талд Технологийн дээд сургууль 301,304 тоот
  • Утас: 9991-3833, 9904-8539 
Дэлгэрэнгүй ..

2016-10-20 03:35:31




Улаанбаатар                                                                                                                                                           2016-09-23  
                                                 

Хурлын зорилго:
Хүнсний аж үйлдвэрийн хөгжил, хүнсний нөөц, хүнсний бодит хэрэглээ, шимт чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар хийж буй судалгааны ажлыг олны хүртээл болгох, практик ач холбогдол бүхий шинэ санааг түгээн дэлгэрүүлэхэд оршино.
 
Хурал явагдах хугацаа:
“Байгалийн нөөц-бидний ирээдүй” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал 2016 оны 11-р сарын 11-ны өдрийн 1400 цагт Технологийн дээд сургуулийн хичээлийн “А” байрны 112 тоотод болно.

Илтгэлийг хүлээн авах хугацаа:
Хуралд оролцогсод нь илтгэлийг 2016 оны 11-р сарын 07-ны дотор ТДС-ийн Хүнсний технологийн тэнхимд А-215 тоот өрөөнд ирүүлнэ.
Харилцах утас: 99021031, 99751520

Хурлын хамрах хүрээ:
Энэхүү оюутны эрдэм шинжилгээний бага хуралд Хоол, хүнсний салбарт мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн оюутан, магистрантууд оролцоно.  

Илтгэлд тавигдах шаардлага:
•    Илтгэлийг “Arial” үсгийн фондоор, 12pt үсгийн өндөртэйгээр, А4-ийн 4-6 хуудсанд багтаан бичиж ирүүлнэ. Мөр хоорондын зай “1.5” байна. Бичмэл илтгэлийг flash диск, 10000 төгрөгийн хамт тогтоосон хугацаанд ирүүлнэ. Бүх оролцогчдод хурлын эмхэтгэл өгнө.

Шалгаруулалт:
Илтгэлийг урьдчилан хүлээн авч шалгаруулах бөгөөд шалгарсан эхний 15 илтгэлийг хуралд хэлэлцүүлнэ. Бусад илтгэлүүд ханын хэлбэрээр тавигдах ба бүх илтгэлийг эмхэтгэлд оруулан хэвлэнэ.

Илтгэлийг шалгаруулахдаа дараах үзүүлэлтээр дүгнэнэ. Үүнд:
•    Шинжлэх ухааны үндэслэл        
•    Практик ач холбогдол            
•    Илтгэх ур чадвар     

        


Хурал зохион байгуулагч: ТДС – ийн Хүнсний технологийн тэнхим

Дэлгэрэнгүй ..

2016-09-30 04:44:04

“БАЙГАЛИЙН НӨӨЦ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ”  
сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

Улаанбаатар                                                                                                                                        2016-09-23                                                   
Хурлын зорилго:
Хүнсний аж үйлдвэрийн хөгжил, хүнсний нөөц, хүнсний бодит хэрэглээ, хүртэмж, шимт чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар хийж буй судалгааны ажлыг олны хүртээл болгох, практик ач холбогдол бүхий шинэ санааг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Хурал явагдах хугацаа
“Байгалийн нөөц-бидний ирээдүй” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал 2016 оны 11-р сарын 11-ны өдрийн 1400 цагт Технологийн дээд сургуулийн хичээлийн “А” байрны 112 тоотод болно.
Илтгэлийг хүлээн авах хугацаа:
Хуралд оролцогсод нь илтгэлийг 2016 оны 11-р сарын 07-ны дотор ТДС-ийн Хүнсний технологийн тэнхимд А-215 тоот өрөөнд ирүүлнэ.
Харилцах утас: 99021031, 99751520

Хурлын хамрах хүрээ:
Энэхүү оюутны эрдэм шинжилгээний бага хуралд Хоол, хүнсний салбарт мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн оюутан, магистрантууд оролцож болно.
Илтгэлд тавигдах шаардлага:
•    Илтгэх хугацаа 8-10 мин
•    Илтгэлийг “Arial” үсгийн фондоор, 12pt үсгийн өндөртэйгээр, А4-ийн 4-6 хуудсанд багтаан бичиж ирүүлнэ. Мөр хоорондын зай “1.5” байна. Бичмэл илтгэлийг flash диск, 10000 төгрөгийн хамт тогтоосон хугацаанд ирүүлнэ. Бүх оролцогчдод хурлын эмхэтгэл өгнө.
Шагнал урамшуулал:
Илтгэлийг урьдчилан хүлээн авч шалгаруулах бөгөөд шалгарсан эхний 15 илтгэлийг хуралд хэлэлцүүлнэ. Бусад илтгэлүүд ханын хэлбэрээр тавигдах ба бүх илтгэлийг эмхэтгэлд оруулан хэвлэнэ.
Илтгэлийг дараах үзүүлэлтээр дүгнэж шалгаруулна.  
•    Шинжлэх ухааны үндэслэл        
•    Практик ач холбогдол            
•    Илтгэх ур чадвар     

                                                                                                             Хурал зохион байгуулагч: Хүнсний технологийн тэнхим

Дэлгэрэнгүй ..

2016-03-13 12:59:12

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийнхүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэгт уралдаан зарлаж байна.

Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно.

Төслийн чиглэл:

  • нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах;
  • оюутны суралцах орчныг сайжруулах;
  • оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх;
  • дотуур байрны орчныг сайжруулах;
  • оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах;
  • дотоодын оюутан солилцоог дэмжих;
  • хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
  • хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах

Хэрэгжүүлэх хугацаа: 12 сар хүртэл

Тэтгэлгийн хэмжээ: 3 сая төгрөг хүртэл

Төслийн баг:

Бакалаврын хөтөлбөрт хамрагдаж буй 3-аас доошгүй оюутнаас бүрдсэн багажиллана.

Сонгон шалгаруулалт:

Нэг дүгээр шат: Тухайн дээд боловсролын сургалтын байгууллага сонгон шалгаруулна.

Хоёр дугаар шат: БСШУЯ-аас томилсон Олон талын төлөөлөл бүхий хороо сонгон шалгаруулна.

Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, журам, маягтыг

http://www.meds.gov.mn

http://www.herp.mn

вэб хуудаснаас танилцана уу.

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Дэлгэрэнгүй ..

2016-03-09 07:36:38

Үндэслэл: Улс орны цаашдын хөгжил дэвшил нь оюутан залуусын боловсрол, мэдлэг, нийгмийн идэвх, удирдан зохион байгуулах чадвар дээр тулгуурладаг билээ. Иймээс бид ТДС-д суралцдаг оюутан залуусын дунд бусдыгаа удирдан зохион байгуулж, манлайлах чадвартай, авъяаслаг, оюунлаг оюутан залуусыг нээн илрүүлэх, залуусын эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх шаардлагатай байна.
Зорилго: 2-р улиралд оюутнуудын сургалт, хүмүүжлийг дээшлүүлэх. Оюутнуудын цаашдын баг хамт олны ажиллагаагаа сайжруулж удирдан зохион байгуулж сурахад нь тус болоход оршино.
Хамрах хүрээ:
Технологийн Дээд Сургуулийн 1-3-р курсын оюутнууд

Хаана зохион байгуулагдах
Технологийн Дээд Сургуулийн 2016 оны 03 сарын 11-ны 15:30-аас “А” байрны 112 тоотод болно. Оролцож байгаа оюутнууд багаар оролцох ба нэг баг нь 6 гишүүнтэй байна. Гишүүн тус бүр дараах хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл боловсруулж ирнэ.

Хэлэлцэх асуудал

  • Манай гэр миний сургууль /сургуулийн удирдлага/
  • Эрүүл биед саруул ухаан /оюутны эрүүл мэнд/
  • Эко орчин /сургалтын орчин, анги танхим/
  • Бие хүний төлөвшил /хүмүүжил/
  • Боловсрол бидний ирээдүй /сургалтын үйл ажиллагаа/
  • Нийгмийн идэвх /оюутны оролцоо/

 

 

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМ
ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ХОЛБОО

Дэлгэрэнгүй ..

2016-02-29 07:18:05

 

ХААИС-ийн харьяа Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн докторант Нагааранз овогтой Чимэгээгийн “Ямааны мах, гүзээ боловсруулах технологи, усны идэвхийн судалгаа” сэдэвт Хөдөө аж ахуйн ухааны докторын (Ph.D) зэрэг горилсон бүтээлийн жинхэнэ хамгаалалт 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 15.30 цагт МААЭШХ-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно.

 

Дэлгэрэнгүй ..

2015-11-11 04:55:34

Од шиг гялалзах оюутан насны жавхаа
Гал шиг дүрэлзэх идэр залуусын тэнхээ
Энэ бүгд оюутан насны гэрэлт өдрүүд 

 

Сургуулийн 50 жилийн ойн төгсөгчдийн уулзалт:  2015 оны 11 дүгээр сарын 21,28-ны өдөр тохионо.

 

 

 

1965-1985 оны  төгсөгчид  2015-11-21-ны 11.00  цагт

 

1986-2000 оны төгсөгчид   2015-11-21-ны 15.00 цагт

 

2001-2010 оны  төгсөгчид  2015-11-28-ны 11.00  цагт

 

2011-2015  оны төгсөгчид  2015-11-28-ны 15.00 цагт   Технологийн дээд сургуулийн “А” байранд хүрэлцэн ирнэ үү

 

Ой зохион байгуулах комисс

 

Дэлгэрэнгүй ..

2015-09-29 06:46:01

 

Хурлын зорилго:

Хоол, хүнс нь хүний эрүүл мэндийг дэмжихүйц чанартай, аюулгүй байснаар эрүүл хүн төлөвшин, хөгжлийг тодорхойлох хүчин зүйл болох талаар хийж буй судалгааны ажлыг олны хүртээл болгох, практикийн ач холбогдол бүхий шинэ санааг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Хурал явагдах хугацаа:

“Хүнс-хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал 2015 оны 11-р сарын 12-ны өдрийн 1400 цагт Технологийн дээд сургуулийн хичээлийн “А” байрны 120 тоотод болно.
Илтгэлийг хүлээн авах хугацаа:
Хуралд оролцогсод нь илтгэлээ 2015 оны 11-р сарын 06-ны дотор ТДС-ийн Хүнсний технологийн тэнхимд А-214 тоот өрөөнд ирүүлнэ.

Харилцах утас: 99021031, 99751520

Хурлын хамрах хүрээ:


Энэхүү оюутны эрдэм шинжилгээний бага хуралд Хоол, хүнсний салбарт мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн оюутан, магистрантууд оролцож болно.


Илтгэлд тавигдах шаардлага:


• Илтгэх хугацаа 8-10 мин
• Илтгэлийг “Arial” үсгийн фондоор, 12pt үсгийн өндөртэйгээр, А4-ийн 4-6 хуудсанд багтаан бичиж ирүүлнэ. Мөр хоорондын зай “1.5” байна. Бичмэл илтгэлийг flash диск, 10000 төгрөгийн хамт тогтоосон хугацаанд ирүүлнэ. Бүх оролцогчдод хурлын эмхэтгэл өгнө.

Шагнал урамшуулал:

Илтгэлийг урьдчилан хүлээн авч шалгаруулах бөгөөд шалгарсан эхний 15 илтгэлийг хуралд хэлэлцүүлнэ. Бусад илтгэлүүд ханын хэлбэрээр тавигдах ба бүх илтгэлийг эмхэтгэлд оруулан хэвлэнэ.

Илтгэлийг дараах үзүүлэлтээр дүгнэж шалгаруулна.
• Шинжлэх ухааны үндэслэл
• Шинэлэг санаа дэвшүүлсэн эсэх
• Практик ач холбогдол
• Илтгэх ур чадвар

Хурал зохион байгуулагч: Хүнсний технологийн тэнхим

                      Улаанбаатар                     

2015-09-29

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3  ( 21 мэдээ )

Харилцагч байгууллагууд

© 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан