Технологийн дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга, зөвлөх инженер, монгол улсын гавьяат багш, профессор Б.БАРАМСАЙ оюутан сурагчдад зориулан “АМЖИЛТТАЙ СУРАЛЦАХУЙН ҮНДЭС” лекц уншлаа. Лекц 2018.10.11-д зохион байгуулагдаж 1-4 курсийн оюутнууд оролцов.
Дэлгэрэнгүй ..
НҮБ-ын ХХААБ нь дэлхийн улс орнуудыг дайны дараах өлсгөлөнгөөс аврах, хөдөө аж ахуй, шим тэжээлийн талаарх судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, хөдөө аж ахуй, загас агнуур, ойн аж ахуйн үйлдвэрлэлийг сайжруулах зорилгоор 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан түүхтэй. Иймд энэхүү түүхэн өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг уламжлалтай.
НҮБ-ын ХХААБ-ын гишүүнээр өдгөө Европын холбооны байгууллага болон дэлхийн 196 улс орон элссэн бөгөөд “Хүн бүр өлсгөлөн, ядуурлаас ангид, эрүүл амьдрах ёстой” гэсэн нэгэн зорилгод нэгдэн ажиллаж байна.
2030 он гэхэд дэлхий нийтэд ӨЛСГӨЛӨНГ ЗОГСООХ нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хоёр дахь зорилт билээ. Хамгийн гол нь үүнийг хэрэгжүүлэхэд улс орнуудын Засгийн газраас барьж буй бодлого тун чухал. Тэрчлэн хүн бүрийн оролцоо, санаачилга дэмжлэг маш их хэрэгтэй юм.
Тиймээс ч 2018 оны “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “БИДНИЙ ҮЙЛДЭЛ БИДНИЙ ИРЭЭДҮЙ: 2030 он гэхэд дэлхий дахинд өлсгөлөнг зогсоох боломжтой” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Угтаа бол өнөө жил бид өлсгөлөнгүй ирээдүйг бүтээн байгуулахад юуг анхаарах, юу хийж болох талаар мэдээлэл, санал бодлоо солилцож, тодорхой санаачилга, шийдэлд хүрэхэд шийдвэр гаргагч болон жирийн хүмүүсийг уриалахад гол зорилго оршиж байна.
2016 оны статистик үзүүлэлтээр дэлхийд өлсгөлөн амьдарч буй хүмүүсийн тоо 2015 онтой харьцуулахад 38 саяар нэмэгдсэн харамсалтай баримт байна. Индонез, АНУ, Пакистаны хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэх тооны буюу 800 сая хүн өдөр тутам идэх хоол олох гэж зүдэрч байна гэсэн үг.
ӨЛСГӨЛӨНГИЙН НӨХЦӨЛ ҮҮСЭХЭД ЮУ НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?
ӨЛСГӨЛӨНГ ЗОГСООХЫН ТУЛД ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?
Улсын хэмжээнд юу хийж болох вэ?
Фермерүүд юу хийж болох вэ?
Хувийн бизнес эрхлэгчид юу хийж болох вэ?
Иргэд юу хийж болох вэ?
ЗАРИМ ТОО БАРИМТ:
ДЭЛХИЙ ДАХИНД
МОНГОЛ УЛСАД
НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар
Технологийн дээд сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцагчдад сургуулийн гадаад болон дотоод орчин, багш ажилчид, дүрэм журам, сургалтын үйл ажиллагаа зэргийг танилцуулах, сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлж өөрийн сурч буй мэргэжлээ илүү дэлгэрэнгүй мэдэж, мэргэжилдээ дур сонирхолтой болох, суралцах идэвхийг нэмэгдүүлэхзорилгоор “СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГ”-ийг зохион явууллаа.
Өдөрлөгт ХИ-1а, ХИ-1б, И-1а, И-1б, ХТТ-1а, ХҮТ-1а ангийн оюутнууд оролцов.
Өдөрлөг 2018.09.20-оос 2018.09.28 хүртэлIII үе шаттай зохион байгуулагдлаа.
ӨДӨРЛӨГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
I. ҮЕ ШАТ:
• Сургуулийн тухай ерөнхий танилцуулга, багш нартай танилцах
• Хөтөч багшийн хамт сургуулийн гадаад болон дотоод орчин, сургуулийн дэргэдэх мах, сүүний үйлдвэрүүдтэй танилцах
II. ҮЕ ШАТ:
• Суралцаж буй хөтөлбөрийндэлгэрэнгүй танилцуулга
• Сургалтын төлөвлөгөө, кредит системийн тухай танилцуулга
• Хичээлийн гарын авлага тараах
III. ҮЕ ШАТ:
• Сургуулийн дүрэм журам, урамшууллын систем зэрэгтэй танилцах
• Хөтөлбөр бүрээр төгсөгч оюутнуудын төлөөлөлтэй уулзалт ярилцлага хийх
Танилцуулга бичсэн: Ц.Доржсүрэн
Дэлгэрэнгүй ..
“Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр” дэлхийн улс, орнуудад зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан бүх нийтийн их цэвэрлэгээг 2018.09.15-ны өдрийн бямба гарагт зохион байгууллаа. Уг ажил “Эх дэлхийгээ цэвэрлэе” уриан дор явагдав. Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газрын ирүүлсэн удирдамжийн дагуу Технологийн дээд сургууль “ЭХ ДЭЛХИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ӨДӨР” ажлын зохион явууллаа.
Бүх нийтийн цэвэрлэгээнд тус сургуулийн I-IV курсийн 206 оюутнууд оролцон, хичээлийн байруудын гадна орчин болон сургууль хүртэлх явган замын 200м/кв талбайн хог, хогийн ургамал зэргийг түүж цэвэр орчин бүрдүүллээ.
Тайлан бичсэн: Сургалтын менежер Ц.Доржсүрэн
Дэлгэрэнгүй ..
Мёнжан Мэргэжлийн ур чадварын холбооны урилгаар БНСУ-ын их сургууль, талх нарийн боовны компанийн мастер багш нар 2 өдрийн сургалт зохион явууллаа. Сургалтанд ТДС, Хүнс, технологийн политехник коллежийн мэргэжлийн багш нар, “ЖҮР” ХХК-ийн технологичид хамрагдлаа. БНСУ-ын нарийн боовны үйлдвэрт олон жилийн турш хэрэглэж буй талхны шингэн хөрөнгийг ашиглаж төрөл бүрийн нарийн боов хэрхэн бэлтгэхийг зааж, сайн туршлагаа хуваалцсан нь уг сургалтын онцлог байв.
Мёнжан Мэргэжлийн ур чадварын холбоо, Хүнс, технологийн политехник коллежийн хамтын ажиллагааны хүрээнд шинээр байгуулагдсан “Талх нарийн боовны дадлагын газар”-ын нээлт боллоо.
Нээлтийн ажиллагааны үеэр БНСУ-ын Мёнжан Мэргэжлийн ур чадварын холбооны ерөнхийлөгч Ким Тае Ин, Хүнс, технологийн политехник коллежид талх нарийн боовны дадлагын газрын иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг хандивлав.
Нээлтийн ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монголын Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д. Тэрбишдагва,ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г. Өнөрбаяр, БНСУ-ын Мэргэжлийн ур чадварын холбооны ерөнхийлөгч Ким Тае Ин, Технологийн дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Б.Барамсай, Хүнс, технологийн политехник коллежийн захирал Б.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс, багш, оюутнууд оролцлоо.
Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих хөтөлбөр, “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн зорилго, зорилтыг амжилттай хэрэгжүүлэн мэргэжилтэй ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах, Монгол улсад талх нарийн боовны лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх, технологийн зөвлөгөө өгөх, багш, суралцагчдыг дадлагажуулах, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Мёнжан Мэргэжлийн ур чадварын холбооны ерөнхийлөгч Ким Тае Ин, Хүнс, технологийн политехник коллежийн захирал Б. Бат-Эрдэнэ нар “САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурав.
Технологийн Дээд Сургууль Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2018.06.20-ны өдрийн 20 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдлээ.
Технологийн Дээд Сургуулийн ерөнхий захирал Б. Бат-Эрдэнэ нь БСШУС-ын сайд, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Цогзолмаа, БМИҮЗ-ийн УЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Ариунболд, Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын дарга Л.Наранцэцэг нараас магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ 2018.06.28-ний өдөр гардан авлаа.
Хүнсний технологийн тэнхэмийн микробиологи, биотехнологийн багш Цэдэндамба овогтой Доржсүрэн
2018 оны 4-р сарын 23-ны өдөр “БИФИДОБАКТЕРИ, СҮҮНХҮЧЛИЙН БАКТЕРИЙН СИМБИОЗ ӨСГӨВӨР
АШИГЛАН ПРОБИОТИК БЭЛДМЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА” сэдвээр
Хөдөө аж ахуйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа.
Багш Ц.Доржсүрэнд ажлын өндөр амжилт хүсье.
Дэлгэрэнгүй ..2018 оны 04 сарын 17, 18-ны өдөр Хүнс Технологийн Политехник Коллеж, Хүнсний Технологийн Тэнхимээс суралцагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилдээ дур сонирхолтой болгох, талх нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан мэргэжлийг сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Талх нарийн боовны мэргэжлийн “Ур чадвар”-ын уралдаан амжилттай болж өнгөрлөө. Ур чадварын уралдаанд Талх нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, Хүнсний Техникч Технологич мэргэжлийн ангиудын нийт 20 суралцагч авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээний шүүгчдээр Сургалтын менежер С.Оюунсүрэн, Талх нарийн боовны технологийн багш Т.Дэлгэрмаа, Талх нарийн боовны технологийн багш Ж.Даваахүү нар ажиллалаа. Тус тэмцээн нь багийн системээр явагдсан бөгөөд дараах үе шатуудын дагуу явагдсан. Үүнд:
Тэмцээнийг дүгнэхдээ бүтээгдэхүүний технологийн мөрдөлт, ХАБЭА-н мөрдөлт, бүтээгдэхүүний амт чанар, үзэмж, чимэглэл, онолын мэдлэг зэрэг үзүүлэлтүүдийг гол шалгуур үзүүлэлт болгосон бөгөөд шүүгчдийн дүнгээр: