Хуудас: ....  4   5   6   7   8   9   10   11   12  .... ( 383 мэдээ )

2017-10-31 07:46:39

Япон хэлний багш Б.Мөнхтуяа   Монгол –Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн нэрэмжит “Сургууль хоорондын Япон хэлний уран илтгэлийн 23 дахь удаагийн тэмцээн”- д сурагчдаа амжилттай  бэлтгэснээр  Коосэн 3а ангийн суралцагч Н.Энхманлай 3-р шат буюу сүүлийн шатанд оролцох шилдэг 10 оролцогчийн 1-ээр шалгараад байна. Тус илтгэлийн уралдааныг Монгол улсын ГХЯ, Япон улсын ЭСЯам зэрэг газрууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 1-р шатанд сурагчдын зохион бичлэг /бичгээр/, 2 –р шатанд ярилцлагын хэлбэрээр шилдэгүүдийг шалгаруулсан байна. 

Уралдааны хүрээнд Коосэн ахлах сургуулийн 2-3-р ангийн сурагчдын дунд “ 10 жилийн дараах би” зохион бичлэгийн уралдааныг Япон хэлний багш Б.Мөнхтуяа, Монгол хэлний багш М.Өнөржаргал нар хамтран /9.25-10.10-нд/ 2 үе шаттай явуулж, шилдэг сурагчдын бүтээлийг шалгаруулсан байна.

Илтгэлийн 3-р шатны шалгаруулалт 2017.11.05-нд Монгол-Японы төв дээр болох ба оролцогч Коосэн 3а ангийн сурагч Н.Энхманлайдаа амжилт хүсье.

Дэлгэрэнгүй ..

2017-10-31 07:41:40

Монгол хэл, бичгийн хичээлээр мөн Коосэн ахлах сургуулийн 1-3-р ангийн  сурагчдын дунд Монгол хэл, бичгийн олимпиадыг анхны жилдээ зохион байгуулав.Олимпиад 2017.10.24-30-нд болж,  15 сурагч оюун ухаанаа сорьсноос:

  • 1-р байр – Коосэн 1а Н.Амин-Эрдэнэ /15 оноо/
  • 1-р байр – Коосэн 3а  М.Дагинас /14.5 оноо/
  • 2-р байр – Коосэн 3а Н.Бадамцэрэн /13 оноо/
  • 3-р байр – Коосэн 2а Ч.Насанжаргал /11 оноо/ тус тус эзэллээ.Олимпиадад амжилттай оролцсон сурагчдадаа талархал илэрхийлж, сурлагын амжилт хүсье.
Дэлгэрэнгүй ..

2017-10-31 07:29:58

Монгол хэл, бичгийн хичээлээр багш М.Өнөржаргал  “Хичээнгүй бичигтэн-2017” уралдаанд Коосэн 2а ангийн сурагч Ч.Насанжаргалыг бэлтгэн оролцуулав.

Тус уралдааныг  МХО-оос 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн 378 жилийн ойд зориулан Нийслэлийн ЕБС-ын ахлах, дунд ангийн сурагчдын дунд монгол үсгээр алдаагүй, цэвэрхэн, гаргацтай, хичээнгүй бичих уран бичлэгийн уралдаан юм. Сурагч  Ч.Насанжаргал нь “Монгол улсын төрийн сүлд дуулал”,  МХО-ны сүлд дуу  “Багачуудын ордон” 2 дууг бийрээр хичээнгүй бичиж, бүтээл хийсэн.Тус бүтээл нь 2017.10.27-нд МХО-ны 60 жилийн ойд зориулсан үзэсгэлэнд тавигдсан ба тус уралдаанд 100 гаруй сурагчийн шилдэг бүтээл тавигджээ. 

Дэлгэрэнгүй ..

2017-10-27 05:31:06

2017.10.26-нд Технологийн дээд сургуулийн оюутнуудын дунд хичээллэх клуб, дугуйлангуудын нээлт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ хичээлийн жилд дараах клуб, дугуйлангууд үйл ажиллагаа явуулна. Үүнд:

1. “Амтлаг урлан”
2. “Хэлтэй бол хөлтэй”
3. “Applied chemistry”
4. “Электроник”
5. “Номын хүч”
6.  Мэтгэлцээний “СИОН”
7. “Зохион бүтээх шийдэл”
8. “Зургийн программ”
9. “English dreams”

 

 

Дэлгэрэнгүй ..

2017-10-24 09:07:50

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн ур чадварын тэмцээн энэ сарын 14-19-ний хооронд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод боллоо. Монгол Улс 2015 оны 43 дэх удаагийн тэмцээнд анх удаа есөн мэргэжлээр оролцож байсан бол энэ удаад гагнуур, мужаан, сантехник, цахилгаан, тогооч, өрөг угсралтын зургаан мэргэжлээр амжилттай оролцоод ирлээ. 59 орны 1300 оролцогч 51 мэргэжлээр ур чадвараа сорин өрсөлдсөн энэхүү тэмцээнээс гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов тусгай байрын шагнал хүртсэнээс гадна Үндэсний шилдэг оролцогчоор шалгарсан юм. Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон оролцогчид болон эксперт багш нарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр хүлээн авч баяр хүргэн, талархал, мөнгөн шагнал гардууллаа. ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧДЫГ ХНХ-ЫН САЙД С.ЧИНЗОРИГ ХҮЛЭЭН АВЛАА.

Энэ удаагийн тэмцээнд Тогооч мэргэжлийн төрөлд оролцогч Б.ДАГВАСҮРЭН өмнөх тэмцээний амжилтаа ахиулж чадлаа.

Дэлхийн ур чадварын 45 дахь удаагийн тэмцээн 2019 онд ОХУ-ын Казань, 2021 онд БНХАУ-ын Шанхай хотод тус тус зохион байгуулагдана. 

Дэлгэрэнгүй ..

2017-10-18 04:16:02

Тус сургуулийн ХҮҮТ4а ангийн оюутан Б.Дагвасүрэн нь тогооч мэргэжлийн улсын ур чадварын аваргаар шалгарч Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо энэ сарын 14-19-нд болох Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох болсонд баяр хүргэж амжилт хүсье. 

Дэлгэрэнгүй ..

2017-10-17 07:54:36

ХТПК-ийн хичээлээс гадуурх ажлын хүрээнд зохион байгууллагддаг “Шатрын дугуйлангийн нээлт” 2017.10.16-ны Даваа гаригт болж өнгөрлөө.

Нээлтийн үйл ажиллагаанд ХТПК – ийн багш Д.Энхбат сурагчдад шатрын үүсэл, хөгжил, шатрын спортын гайхамшигийн талаар сонирхолтой ярилцлага хийж,  өөрийн тэмцээн уралдаанд оролцсон туршлагаас хуваалцан сурагчидтай нөхөрсөг яриа өрнүүллээ.

Клуб нь сургуульд шинээр элсэн орсон сурагчдаар гишүүдээ нэмж, хичээлийн жилийн үйл ажиллагааны хувиараа гаргалаа. Дугуйланд шинээр 20 гаруй сурагчид элсэн оржээ.  Шинээр элсэгчдийн дунд нөхөрсөг тэмцээн зохион байгуулсан ба Тогооч – 1д ангийн сурагч Б.Пүрэвдорж тэргүүллээ.

Дэлгэрэнгүй ..

2017-10-17 07:50:49

2017 оны 10-р сарын 04нд буюу Дэлхийн багш нарын 21 дэх өдөр, Монголын багш нарын  49 дэх баярын өдрөөр Хүнс, технологийн политехник коллежийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч, монгол хэл, уран зохиолын багш И.Оюунчимэг  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртэж мөн Хүнс, технологийн тэнхимийн исгэлтийн технологийн багш Б.Баярцэнгэл, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний тэнхимийн үйлчилгээний багш Б.Энхцэцэг нартаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдсанд нь халуун баяр хүргэе. 

Дэлгэрэнгүй ..

2017-10-17 07:46:48

Хан-Уул дүүргийн засаг даргийн албан даалгаварын хүрээнд ХУД-н 3-р хорооноос зохион байгуулж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяны нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 10-р сарын 12-ны өдөр 11 цагаас Хос өргөө хотхонд зохион байгуулагдаж манай сургууль тус аянд нэгдлээ.

Дэлгэрэнгүй ..

2017-10-17 07:43:11

2017.0.10.02-ны өдөр ХТПК-н 1-р ангид элсэгчдийн эцэг эхийн нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтын хүрээнд:

  • Сургуулийн түүхэн хөгжил
  • Сургууль тэнхимийн танилцуулга
  • Сургалтын онцлог
  • Суралцагчдын хөгжилд чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг эцэг эхчүүдэд танилцууллаа. 
Дэлгэрэнгүй ..
Хуудас: ....  4   5   6   7   8   9   10   11   12  .... ( 383 мэдээ )

Харилцагч байгууллагууд

© 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан