Хуудас: ....  3   4   5   6   7   8   9   10   11  .... ( 383 мэдээ )

2017-11-27 03:10:33

Суралцагчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, авьяасыг нээн илрүүлж, хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Урлагийн бага наадам” энэ жил амжилттай болж өндөрлөлөө. Уралдаанд нийт 5 төрлөөр 15 анги өрсөлдсөн бөгөөд

  • Тоглолтын найруулга, зохион байгуулалт
  • Хувцаслалт, тайзны хэрэглэл
  • Тайзны соёл, дэг журам,
  • Цаг ашиглалт
  • Тоглолтонд багш, эцэг эх, суралцагчдын оролцоог сайтар хангасан байдал гэсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж хамгийн өндөр онооны  нийлбэрээр шилдгүүдээ шалгарууллаа.

Нийлбэр дүнгээр:

  • 1-р байр- А.Баттуяа багштай Тогооч 1д анги
  • 2-р байр- Б.Адъяасүрэн багштай Тогооч 2г анги
  • 3-р байр- Д.Отгонтуяа багштай Тогооч 2в анги

Шилдэг үзүүлбэрүүдээр:

  • Найрал дууны төрөлд Тогооч 1д ангийн хамт олон
  • Уран уншлагын төрөлд ХД1а ангийн суралцагч Н.Мөнх-Амгалан
  • Хөгжмийн төрөлд Тогооч 1д ангийн суралцагч Б.Отгонбилэг
  • Хамтлаг дууны төрөлд ТЦ2а ангийн Гурван найз хамтлаг
  • Гоцлол дууны төрөлд Тогооч 2г ангийн суралцагч Б.Энхбаяр
  • Бүжгийн төрөлд Тогооч 1д ангийн Айзам хамтлаг тус тус шалгарлаа.

Урлагийн бага наадамд оролцсон нийт суралцагчиддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. 

Дэлгэрэнгүй ..

2017-11-21 08:18:00

Монголын түүх, соёл, ёс заншлыг сурталчлах, түүх, соёл, өв  уламжлалаараа  бахархдаг иргэн болгож төлөвшүүлэх зорилгоор  “Монгол  бахархал” өдөрлөгийг  зохион явууллаа. Тус  өдөрлөгт ТДС, ХТПК, Коосен ахлах сургуулийн нийт 300 гаруй оюутан сурагчид хамрагдсан:

Энэхүү өдөрлөгийн  хүрээнд дараах  ажлууд зохиогдож  сурагчид  идэвхтэй  оролцсон.

  • Монголчуудын  уламжлалт тоглоом наадгайг сурталчилж, хүүхдүүд  шагай няслах,  морь уралдуулах, шагай шүүрэх  зэрэг  шагайн  наадгайгаар хоорондоо  тоглосон
  • Монгол ёс заншил, уламжлал, түүхээ сурталчилсан зурагт хуудасны  үзэсгэлэн гаргасан.
  • “Дээлтэй  монгол” арга  хэмжээ

“Шилдэг  үндэсний  хувцастай  анги хамт олон”-оор МСИ-1а, Тогооч-1д,Тогооч-1г ангиуд шалгарлаа.

АХА тэмцээнд:

  • 1-р байранд ТТЗГ –1 а ангийн сурагч Э.Мөнхбат
  • 2-р байранд  Тогооч-1в ангийн сурагч  Э.Тэмүүлэн
  • 3-р байранд  Тогооч -2б ангийн сурагч М.Саруул- Өглөө

Эсээ бичлэгийн уралдаанд:

  • 1-р байранд Тогооч-1в ангийн сурагч  н.Цэгзэв
  • 2-р байранд ТНБ -1а ангийн сурагч Б.Хулан
  • 3-р байранд Коосен - 3а ангийн сурагч Б.Золжаргал

Хичээнгүй бичгийн уралдаанд:

  • 1-р байранд МСИ-1а ангийн сурагч  О.Тунгалаг
  • 2-р байранд Тогооч-2а ангийн сурагч Д.Солонго
  • 3-р байранд   Тогооч- 2в ангийн сурагч Н.Намуунцэцэг нар тус тус байр эзэлсэн.

 

Дэлгэрэнгүй ..

2017-11-09 01:11:56

“World skills-2017”  Мэргэжлийн ур чадварын дэлхийн олимпд Тогооч мэргэжлээр Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон ХҮҮТ 4а ангийн оюутан Б.Давгасүрэн Монголын тогооч нарын холбооны тэргүүн дээд шагнал “Шилдэг залуу тогооч”  алтан медалиар шагнагдлаа. Шагналыг  Монголын тогооч нарын холбооны ерөнхийлөгч М.Баасандорж гардуулан өгч, баяр хүргэв.

Шилдэг залуу тогооч”  алтан медалиар энгэрээ мялаасан Б.Давгасүрэндээ мэргэжлийн мэдлэг, ур чадвараараа ямагт түүчээлэгч нь байхыг хүсэн ерөөе. 

Дэлгэрэнгүй ..

2017-11-09 01:02:14

11-р сарын 2-ны өдөр 16-р сургуулийн 8, 9, 10, 11, 12-р ангийн сурагчдад Технологийн цогцолбор сургуулийг танилцуулах өдөрлөг зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн хүрээнд:

  • Сургуулийн түүхэн хөгжил
  • Сургалтын онцлог, танилцуулга
  • Сургууль, анги танхим, лаборатори, дадлагын танхим, үйлдвэрүүдтэй танилцах аяллуудыг тус тус зохион байгуулж сурагчдад “Хан брэнд” үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжээс бэлэглэлээ. 
Дэлгэрэнгүй ..

2017-11-09 00:48:30

2017 оны 11 сарын 07 өдөр “Монголын тогооч нарын холбоо”-ны зөвлөгөөнд оролцогчид манай сургуульд зочиллоо.

Үүнтэй холбоотой захирал Б.Бат-Эрдэнэ, сургалт хүмүүжил эрхэлсэн захирал Р.Дарьхүү нар хүлээн авч уулзалт ярилцлага зохион байгуулж, БНАЭУ-ын  Abu Dhabi хотод болсон Дэлхийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээнд улс болон сургуулиа төлөөлж оролцоод ирсэн Б.Дагвасүрэн олон улсын тэмцээний онцлог, бусад улс орнуудын туршлага, тэмцээнээс олж авсан мэдлэг, мэдээлэлийг танилцуулж, санал бодлоо ярилцлаа.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тэнхимийн эрхлэгч Ж.Мөнхзул тэнхимийн тухай  болон багш нарыг танилцууллаа.

Мөн сургуультай танилцуулах ажлыг зохион байгуулснаар зөвлөгөөнд оролцогчид сэтгэл ханамжтай, манай сургуулийн талаар өндөр сэтгэгдэлтэй буцлаа.

Дэлгэрэнгүй ..

2017-11-09 00:29:36

2017 оны 11 сарын 06-ы өдөр БНАЭУ-ын  Abu Dhabi хотод болсон Дэлхийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээнд эксперт багшаар оролцсон Г.Мөнгөндолгионтой Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тэнхимийн багш нар уулзалт ярилцлага хийлээ.

Уг тэмцээнд хэрхэн оролцсон болон цаашид хийх зүйлсийн талаар багш нартай харилцан яриа хийж, оролцсон хоолны төрөл, онцлог тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, дэвшилтэт технологи, улс орны онцлогийн талаар санал бодлоо хуваалцлаа.

Цаашид мэргэжлийн хичээлийг ямар арга технологиор орох, олон улсын жишигт нийцүүлэн сургалтыг зохион байгуулах талаар зөвлөгөө өгсөн үр дүнтэй ярилцлага боллоо.

Дэлгэрэнгүй ..

2017-11-08 06:27:20

2017 оны 10-р сарын 04-нд оюутнуудын танин мэдэхүйн сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулав.Тус тэмцээнийг Оюутны холбоо зохион байгуулж, Технологийн дээд сургуулийн Хүнсний инженерчлэл-1а, 1б, 2а, 3а, Менежмент 3а, Хүнсний технологи, эрүүл ахуйн 4а болон Техникийн дундын ХҮТ-2б, ҮТ-2а нийт 8 ангийн оюутнууд оролцож оюун ухаан, мэдлэг чадвараа сорьсноос
• 1-р байранд ХҮТЭА-4а ангийн оюутан Н.Баасансүрэн
• 2-р байранд ХИ-2а ангийн оюутан У.Мягмарсүрэн
нар шалгарч оюун ухаан авхаалж самбаагаараа бусдыгаа манлайллаа.

 

 

 

Дэлгэрэнгүй ..

2017-11-08 03:16:54

ХҮТ 2Б, ХҮТ 3А ангийн оюутнууд ХҮҮТ-н багш Д.Болормаа, П.Ганчимэг нар хамтран “Монгол хоолны технологи” хичээлийн хүрээнд “Монгол хоолны өдөрлөгийн амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн гол зорилго нь:”Монгол хоолны технологи” хичээлийн хүрээнд сурч мэдсэн зүйлээ бусдад тайлагнах, монголын уламжлалт хоол бүтээгдэхүүнийг сурталчилах,уламжлалт зан заншилаа сэргээн хөгжүүлэх мэдлэг ур чадвараа дээшлүүлэх,орчин үеийн хоол үйлдвэрлэлийн арга технологийг судлан харилцан туршлага судлах зэрэгт оршино.Үйл ажиллагааг зохион байгуулахдаа нийт сурагчдийг 5 багт хуваан ажлыг хуваарилан өгч ажиллуулав.

Өдөрлөгийн хүрээнд:

  1. Бүхэл махан шүүс
  2. Зууш салат
  3. Шөлтэй хоол
  4. Сүү цагаан идээ,аяганы хийц

5.Гурил гурилан бүтээгдэхүүн гэсэн төрлөөр хоол, ундааг  бэлтгэн боловсруулж №404 ширээ засан хоол ундааг байршуулж сургуулийн удирдлага,багш,ажилчдыг дайлан үйлчилгээ үзүүлэв.Сурагчдын бие даан ажиллах чадвар,аливаа зүйлд хандах хандлага зэрэг эрс сайжирсан нь ажиглагдаж байлаа. Мөн сурагчид уламжлал түүх соёлыг харуулсан   орчныг  бүрдүүлэх зорилгоор монгол ахуйг харуулсан зургаар үйлчилгээний заалыг чимэглэв.

Дэлгэрэнгүй ..

2017-11-06 07:25:37

 

       ТДС-ийн Хүнсний технологийн тэнхмээс жил бүр уламжлал болон зохиогддог МЭРГЭЖЛЭЭ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ? 2017 хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн онолын тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд ХҮҮТ-4a, ХҮҮТ-3а ангийн оюутнууд идэвхтэй оролцож 1-р байрыг “Miracle”, 2-р байрыг “KING KETCHIN баг тус тус эзэллээ.

 

 

 

Хүнсний техноллогийн тэнхим

 

 

 

2017 оны 11 сарын 2 өдөр

 

 

 

Дэлгэрэнгүй ..

2017-11-04 04:11:50

2017 оны 10-р сарын 27-29-ны өдрүүдэд Технологийн дээд сургуулийн оюутнуудын “Спортын бага наадам” амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнийг О. Ганхуяг тэргүүнтэй Оюутны холбоо болон биеийн тамирын багш Б.Адъяасүрэн, Т.Оюунцэцэг нар хамтран зохион байгуулав. Тэмцээнийг Технологийн дээд сургуулийн ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ нээж, баг тамирчдад амжилт хүслээ. Тэмцээнд Технологийн дээд сургууль, Хүнс Технологийн Политехник коллежийн Техникийн дунд түвшний 14 ангийн 26 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдаж аваргаа тодруулав. Спортын наадмын төрлүүдэд эхний 3 байр эзэлсэн хамт олон болон оюутныг хүснэгтээр харуулав.

Спортын төрөл

Эрэгтэй

Эмэгтэй

I байр

II байр

III байр

I байр

II байр

III байр

Шатар

Э. Ажирахуй, ХҮҮТ-1а

Ц.Нандинтулга, ХҮҮТ-1а

Д.Төмөрчөдөр, ХИ-2а

Б. Ням-Од, ХҮТЭА-4а

А.Бумбуян, ХҮТЭА-4а

-

Теннис

Д.Батдорж, ХҮТ-1А

Н.Билгүүн, ХҮҮТ-2А

Ч.Баттулга, ХҮТЭА-4А

Б.Энхмаа, ХҮҮТ-4А

Б.Батжаргал, ХҮТЭА-4А

Э.Дашмаа, ХИ-1б

Сагсан бөмбөг

ХҮТ-2А

ХИ-2А

ХҮТ-2Б

ХҮТЭА-4А

ХТТ-2А

ХТТ-1А

Гар бөмбөг

ХҮТ-1А

ҮТ-2А

ХҮҮТ-4А

ХТТ-2Б

ХИ-1Б

ХТТ-1А

 

Сагсан бөмбөгийн төрөлд:

  • Шилдэг эрэгтэй тоглогчоор ХИ- 2А ангийн оюутан Б.Мөнхбаяр
  • Шилдэг эмэгтэй тоглогчоор ХТТ-2А ангийн оюутан Н.Ариун-Эрдэнэ

Гар бөмбөгийн төрөлд:

  • Шилдэг эрэгтэй тоглогчоор ҮТ-2А ангийн оюутан Н.Мөнхнасан
  • Шилдэг эмэгтэй тоглогчоор ХТТ-1А ангийн оюутан О.Сүнжидмаа нар шалгарав.

Багийн нийлбэр оноогоор ТДС – ийн М. Мөнхцэцэг багштай Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй-4а анги эхний байранд шалгарч, шилжин явах цомын эзэд боллоо.

 

Дэлгэрэнгүй ..
Хуудас: ....  3   4   5   6   7   8   9   10   11  .... ( 383 мэдээ )

Харилцагч байгууллагууд

© 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан