KOREAN MASTER HAND ASSOCIATIAN болон ТДС, ХПТК-ийн хамтийн ажиллагааны хүрээнд багш нарыг БНСУ-ын "Daeheung Baking & Baking Machinery ХХК" -д 2 сарын турш дадлагажуулан сургахаар захирал Ким Тае Ин болон үйлдвэрийн дарга , мастерууд халуун дотноор хүлээн авлаа.
Уг сургалтаар багш нарыг хөлдөөгч, талх нарийн боовний цахилаан зуухны үйл ажиллагааны бүтэц болон засвар оношлогооны сургалтыг шат дараалалтайгаар явуулах юм. Уг сургалт амжиллтай сайн хэрэгжсэн тохиолдолд цаашдаа үйлдэртээ болон нийгэмлэгийн хүрээнд багш суралцагчдыг сургах чадваржуулах боломжтойг захирал Ким Тае Ин тодотголоо.
Дэлгэрэнгүй ..
Бизнес систем бүртгэлийн үндэс хичээлийн хүрээнд зохион байгуулагдсан уг тэмцээнд ХИ-1б, 2а ангийн оюутнууд хамрагдсан болно.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэ тэмцээн нь удирдахуйн ухааны онолыг төслийн эдийн засгийн тооцоотой уялдуулсан, оюутны тооцоолон бодох, сэтгэх, бүтээх ур чадвар, авхаалж самбаа, мэдлэгийг шалгасан үр өгөөжтэй тэмцээн боллоо.
Тэмцээнд нийт 5 оюутны бүрэлдэхүүнтэй 4 баг оролцсон. Үүнд:
Уг тэмцээнд шүүгчдийн дундаж үнэлгээгээр 43,25 оноогоор “Avengers” баг 1-р байранд, 39,75 оноогоор “Удирдахуйн ухаан” баг 2-р байранд тус тус шалгарлаа.
Тус тэмцээний ололттой тал нь:
Анхаарах зүйлс нь:
Мэдээлэлийг бичсэн О. Жавзансүрэн
2019 оны 05 сарын 14
УДИРДАМЖ
Нэг.Зорилго
Бизнес систем бүртгэлийн үндэс хичээлийн хүрээнд бизнесийн байгууллагын үйл ажиллагааг амжилттай удирдах, зохицуулан, зохион байгуулах арга технологи, зарчим, ач холбогдол, тооцоололтой холбоотой “Удирдагчийн үүрэг, ур чадвар” тэмцээн зохиогдоно. Энэ арга хэмжээ нь оюутны авхаалж самбаа, ярих, бодох, багаар ажиллах ур чадвар, мэдлэгийг шалгах зорилготой.
Хоёр. Тэмцээн явагдах журам
Гурав. Тэмцээнд оролцогчид
Энэхүү тэмцээнд ХИ-1б, ХИ-2а ангийн оюутнууд оролцоно. Баг бүр өөрийн нэр, эмблемтэй байна.
Дөрөв. Тэмцээнд тавигдах шаардлага
Тав. Дүгнэх журам
Зургаа. Шагнал урамшуулал
Идэвхтэй оролцсон оюутнуудад багшийн зүгээс идэвхийн оноо тооцно.
Дэлгэрэнгүй ..
Cуралцагчдын эх хэлнийхээ яруу тансаг үг хэллэгээр бахархах, сурталчлах, уран зохиолоор дамжуулан урлаг, уран сайхны мэдрэмжийг дээшлүүлэх тэдний уран уншлагын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор МСҮТ, Политехник коллежийн суралцагчдын дунд “Уран жиргээ - 2019” уран уншлагын наадмыг анх удаа 05-р сарын 07- нд амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй ..“Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл” –өөс тус сургуультай 2019.04.30-ны өдөр хамтран ажиллалаа.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын 40 гаруй малчид, өрхийн аж ахуй эрхлэгчдэд сургуулийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг талх, нарийн боов, мах сүү боловсруулах үйлдвэртэй танилцуулав. Хүнсний чиглэлээр өрхийн аж ахуй эрхлэх талаар тэдний асуултанд хариулж зөвлөгөө өгч, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүллээ. Энэ нь малчдын орлогыг нэмэгдүүлэхэд бидний оруулах хувь нэмэр болно.
Хүнс, технологийн политехник коллеж БМИҮЗ-ийн ажлын албанд магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасны дагуу МБСБ-ын магадлан итгэмжлэлийн шинжээчийн баг ХҮИС-ийн МСҮТ-ийн менежер, доктор Б.Оюунцэцэг, ТТДС-ийн багш Б.Цогзолмаа, ШУТИС-ийн ҮТС-ийн багш, доктор Б.Энхцэцэг, Ажлын албаны ахлах мэргэжилтэн Б. Алтанчимэг нар 2019.04.18-04.20-НЫ ӨДРҮҮДЭД ажиллав.
ШАЛГУУР-1. ЗАХИРГАА, УДИРДЛАГА
Уг шалгуурыг багийн ахлагч Сургалт, хүмүүжил эрхэлсэн захирал доктор Р. Дарьхүү танилцуулав.
ШАЛГУУР-2. СУРГАХ БА СУРАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХТПК-ийн Сургалтын менежер, багийн ахлагч Д. Гармааханд уг шалгуурыг танилцуулав.
ШАЛГУУР-3. БАГШ, АЖИЛТАН
ХТПК-ийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тэнхэмийн эрхлэгч, МУ-ын мастер тогооч С. Цэнд-Аюуш шалгуурыг танилцуулав.
ШАЛГУУР-4. СУРГАЛТЫН ҮЙЛ ЯВЦЫН СУДАЛГАА, ХӨГЖИЛ
ХТПК-ийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тэнхэмийн багш, МУ-ын Мастер тогооч Ч. Оюун шалгуурыг танилцуулав.
ШАЛГУУР-5. СУРАЛЦАГЧДАД ЧИГЛЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭ
ХТПК-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхэмийн нийгмийн ухааны багш Д. Мөнхбаатар шалгуурыг танилцуулав.
ШАЛГУУР-6. НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА
ХТПК-ийн Хүнсний үйлдвэрлэлийн тэнхэмийн эрхлэгч, Б. Гэрэлчулуун шалгуурыг танилцуулав.
ШАЛГУУР-7. НӨӨЦ
ХТПК-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхэмийн нийгмийн ухааны багш Б. Сэржмядаг шалгуурыг танилцуулав.
ШАЛГУУР-8. ҮНДЭСНИЙ БОЛОН ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ШААРДЛАГА СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДҮЙЦЭЛ
ХТПК-ийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тэнхэмийн багш, Н. Алтанчимэг шалгуурыг танилцуулав.
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ФОТО БАРИМТ
БАГ ХАМТ ОЛОНДОО АМЖИЛТ ХҮСЬЕ!
Дэлгэрэнгүй ..
ТДС, ХТПК-ийн төгсөгчдийн нэрэмжит САГСАН БӨМБӨГИЙН тэмцээн 2019 оны 04 сарын 27 өдөр болж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт 24 баг тамирчид оролцсоноос эрэгтэй 18, эмэгтэй 6 баг байлаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ, сургалтын менежер Ц.Доржсүрэн, төгсөгчдийн холбооны тэргүүн Б.Гэрэлчулуун, биеийн тамирын багш Б.Адъяасүрэн нар оролцлоо. Тус тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаас гадна тэмцээний үеэр төгсөгчдийн спорт хариуцсан баг тамирчдыг сонгон шалгаруулсан байна. Тэмцээний шагналт байрыг дараах баг тамирчид тэргүүлж шагналын эзэд боллоо.
Эрэгтэй баг Эмэгтэй баг
I байр: Б.Гансүх ахлагчтай 2011 оны төгсөлтийн баг I байр: О.Хулан ахлагчтай 2015 оны төгсөлтийн баг
II байр: Б.Энхбаяр ахлагчтай 2019 оны төгсөлтийн баг II байр: Б.Хишигжаргал ахлагчтай 2019 төгсөлтийн баг
III байр: Т.Алтантүлхүүр ахлагчтай 2013 оны төгсөлтийн баг III байр: З.Энэрэл ахлагчтай 2017 оны төгсөлтийн баг
Тэмцээнд идэвхтэй оролцсон, хөгжөөн дэмжсэн баг тамирчид,
нийт төгсөгч оюутан залуус та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье.
Дэлгэрэнгүй ..
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой жил бүр хамтран зохион байгуулдаг Үндэсний роботын 18 дахь удаагийн тэмцээн 2019 оны 4-р сарын 25-нд Буянт-Ухаа спортын ордонд болсон. Инженер, технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусыг хөдөлмөрч бүтээлч сэтгэхүйд уриалан дуудах, оюунлаг шинийг эрэлхийлэгч байх хүсэл эрмэлзлийг төрүүлэх зорилготой тус тэмцээнд автоматжуулалт, техник технологи, инженерийн чиглэлээр суралцдаг оюутан залуус мэдлэг чадвар, сэтгэлгээгээрээ өрсөлдлөө.
Дэлгэрэнгүй ..Технологийн Дээд Сургуулийн Хүнсний инженерчлэл 1б, Хүнсний инженерчлэл 2а, Хөргөлтийн инженер 1б ангийн оюутнууд 2019 оны 4 дүгээр сарын 22-нд "Хөдөлмөрийн аюулгүй байдал" сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу өдөрлөгт оролцсон ангийн оюутнууд “Хүнсний үйлдвэрийн ажилчдын тусгай хувцас”-ын 6 загвар, “Аюулгүй ажиллагааны тэмдэг ба дорионы өнгө”-ийг хэрэглэх зориулалт, ашиглахын ач холбогдол, Анхны тусламж үзүүлэх аргууд, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н хууль эрх зүйн орчин, ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, Аюулыг таньж тодорхойлох, үнэлэх аргуудын талаар тараах материал, самбар, бодит үзүүлэн бэлтгэн хийж, холбогдох ном сурах бичиг, гарын авлага, танилцуулгын материалын хамтаар өөрийн сургуулийн багш, ажилчид, бусад оюутан, суралцагчдад танилцуулан сурталчлав.
Дэлгэрэнгүй ..
Хүнсний Технологийн тэнхимийн эрхлэгч С.Нарандэлгэр, багш Б.Тамир, П.Өлзий-Орших нар 2019 оны 4-р сарын 9-ний 16.30 цагт хичээлийн А байрны 204 тоотод цахим мэдээллийн сангаас өгүүлэл хайх, шинжлэх ухааны бүтээл бичих хялбаршуулсан программ хангамж, технологийн талаар сургалт явууллаа. Сургалтанд 7 багш хамрагдав.
Мэргэжлийн сургуулиудын дунд жил бүр зохиогддог "УЛСЫН ХИМИЙН XV" олимпиадад химийн мэргэжлийн баг амжилттай оролцож багшийн төрөлд 2-р байр, суралцагчийн төрөлд 1-р байр, багийн нийлбэр оноогоор 1-р байр эзэлсэн амжилттайгаар оролцлоо.
Багшийн төрөлд:
1-р байр ҮУПК Д.Солонго
2-р байр ХТПК Б.Оюундэлгэр
3-р байр Дархан УУЭХПТК Л. Отгонзул
Суралцагчийн төрөлд
1-р байр ХТПК Ж.Маралгуа
2-р байр Дархан-Өргөө ПТК Х.Түвшинзаяа
3-р байр Дархан МСҮТ Ө.Хонгорзул