Хуудас:  1   2   3   4   5   6   7   8   9  .... ( 431 мэдээ )

2019-10-19 06:13:17

Тус сургууль байгуулагдсан цагаасаа эхлэн 50 гаруй жилийн хугацаанд Хүнсний манлай үйлдвэр АПУ ХК-тай хамтран ажиллаж байна. Энэ удаа АПУ ХК-ний Техникийн албаны захиалгаар тус сургууль дээр “Хөргөлтийн тоног төхөөрөмжийн засварчин” мэргэжлийн чадамжийн сургалт 2019.09.28-ны өдрөөс 2019.11.03 өдөр хүртэл зохион байгуулагдаж байна.

Чадамжийн сургалтын онол, дадлагын хөтөлбөрийн дагуу АПУ ХК-д хөргөлтийн чиглэлээр ажиилаж буй 14 ажилтан манай сургалтанд хамрагдаж байна. ТДС-ийн хөргөлтийн инженер багш Я. Алтанцэцэг, хөргөлтийн инженер А.Отгонбаяр нар сургалт явуулж байна.

Дэлгэрэнгүй ..

2019-10-18 06:13:43

Тус сургуулийн Хүнс, технологийн тэнхимийн эрхлэгч Б. Гэрэлчулуун, багш П. Өлзий-Орших нар 2019 оны 09 сарын 04-нөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны хооронд ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод “Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт болон аюулгүй байдлын чанарын хяналт-2019” сэдэвт сургалтанд хамрагдаж амжилттай төгсөөд ирлээ.

Сургалтын агуулга нь хүнс үйлдвэрлэх технологийн үндэс, хүнсний микробиологийн үндэс, хүнсний сав баглаа боодолд тавигдах орчин үеийн чиг шаардлага, хүнсний савлагаанд хэрэглэж буй нийлэг материалууд, мах, сүү боловсруулах технологи, исгэлтийн үйлдвэрлэл, үр тариа, жимс, хүнсний ногоо боловсруулах агуулгын хүрээнд явагдсан.

Мөн сургалт нь Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Газар Тариалангийн Их Сургууль болон бусад салбарын тэргүүлэх үйлдвэр, лабораторит явагдсан болно.

Энэ удаагийн сургалтаар онолын сургалт, туршилт хичээл, сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэр, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, үнээний ферм, үр тариа, ургамлын лаборатори, адуу судлалын институт зэрэгт сургалтыг зохион байгуулсан.

Дэлгэрэнгүй ..

2019-10-18 02:59:01

“Улаанбаатар түншлэл” олон улсын үзэсгэлэнд Бүгд Найрамдах Беларусь улсаас уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, боловсрол, соёл шинжлэх ухааны салбарын 6 аж ахуйн нэгж, 5 их дээд сургуулийн төлөөлөл оролцсон.

Тус сургуулийн Ерөнхий захирал Б. Бат-Эрдэнэ, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал доктор Ч. Нарангэрэл нар 2019.09.15-нд МҮХАҮТ дээр зохион байгуулагдсан 'Беларуссийн бизнес эрхлэгчидтэй хийх уулзалт”-д оролцож, Беларуссийн Технологийн их сургуулийн нэгдүгээр проректор, хөдөө аж ахуйн ухааны доктор, профессор, академич Цыганов Александр Риммович тэргүүтэй төлөөлөгчдийг урьж сургуулийн үйл ажиллагаатай танилцуулав.

ТДС-ийн захирал Б. Бат-Эрдэнэ болон Беларусь улсын Технологийн их сургуулийн нэгдүгээр проректор Цыганов Александр Риммович нар хамтран ажиллах гэрээнд 2019 оны 09 сарын 16-нд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны эхлэл болгож Монгол–Беларуссийн хамтарсан шинжлэх ухааны  суурь судалгааны төслийн санал бичиж, шалгаруулалтад оролцохоор тохиролцсон байна.

Ч. Нарангэрэл

Дэлгэрэнгүй ..

2019-10-16 02:59:46

KOREAN MASTER HAND ASSOCIATIAN болон ТДС, ХПТК-ийн хамтийн ажиллагааны хүрээнд багш нарыг БНСУ-ын "Daeheung Baking & Baking Machinery ХХК" -д 2 сарын турш дадлагажуулах сургалт 2019.07.25-2019.09.30 хооронд амжилттай явагдаж дууслаа.

Уг сургалтаар М. Сандагсүрэн болон Ц Ангараг багш нар хөлдөөгч, талх нарийн боовний цахилаан зуухны үйл ажиллагааны бүтэц болон засвар оношлогооны сургалтанд шат дараалалтайгаар суралцаж CO2 болон хагас цахилгаан гагнуурын сургалтанд хавсаран суралцлаа. Уг сургалтаар эзэмшсэн мэдлэгээ багш нар маань цаашдын багшийн болооод сургуулийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Мэдээг бэлтгэсэн

Багш О. Оргил-Эрдэнэ.

Дэлгэрэнгүй ..

2019-10-09 08:30:42

Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь  өдрийн баярыг тохиолдуулан, сурагчдад багшийн ажил сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаатай танилцах боломж олгон, тэдний багаар ажиллах болон бие даах чадварыг  нэмэгдүүлэх зорилгоор ХТПК-ийн хэмжээнд Хүмүүнлэгийн ухааны тэнхимээс 2019.10.01-нд ‘Сурагчийн нэг өдөр’ арга хэмжээг зохион байгууллаа.

 

Тухайн өдрийн хичээлийн хуваарийн дагуу багш нарын оронд суралцагчид багш болж хичээл заалаа. Уг арга хэмжээний хүрээнд нийт 35 сурагч багш болж сургуулийн үйл ажиллагаа болон багшийн ажил үүрэгтэй танилцсан.

 

Сурагчийн нэг өдөр арга хэмжээнд идэвхтэй оролцсон нийт багш, суралцагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

  

 

     Зохион байгуулагч: Хүмүүнлэгийн ухааны тэнхим

 

 

Дэлгэрэнгүй ..

2019-09-25 03:34:04

Тус тэмцээн 2019 оны 09-р сарын 20,21 ны өдөр Багш ажилчдын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог спортын 2 төрөлт тэмцээн амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.Сургуулийн нийт багш, ажилчид эмэгтэй 6-н баг, эрэгтэй 3-н багт хуваагдан идэвх санаачлагатай багаа бэлтгэн амжилттай орлоо.

Дэлгэрэнгүй ..

2019-09-02 09:49:48

Хүнс, технологийн ууган сургууль болох “ТЕХНОЛОГИЙН ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ” 54-дэх удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтийг ёслол төгөлдөр хийлээ. Хичээлийн шинэ жилийн нээлт ерөнхий захирал профессор Б. Бат-Эрдэнийн мэндчилгээгээр эхэлсэн бөгөөд хүндэт зочноор тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга, сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол улсын гавьяат багш доктор, профессор Б.Барамсай, “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны үнэлгээний төвийн дарга” доктор Ц.Батдорж нар хүрэлцэн ирж оролцсон нь онцлог үйл явдал байлаа. Нээлтийн үеэр амжилттай сайн суралцсан оюутнуудад “ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ” сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх эрхийн бичиг гардууллаа.

Дэлгэрэнгүй ..

2019-09-02 09:08:57

Хүнс, технологийн ууган сургууль болох “ТЕХНОЛОГИЙН ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ” 54-дэх удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтийг ёслол төгөлдөр хийлээ. Хичээлийн шинэ жилийн нээлт ерөнхий захирал профессор Б. Бат-Эрдэнийн мэндчилгээгээр эхэлсэн бөгөөд хүндэт зочноор тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга, сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол улсын гавьяат багш доктор, профессор Б.Барамсай, “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны үнэлгээний төвийн дарга” доктор Ц.Батдорж нар хүрэлцэн ирж оролцсон нь  онцлог үйл явдал байлаа.  Нээлтийн үеэр амжилттай сайн суралцсан оюутнуудад “ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ” сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх эрхийн бичиг гардууллаа.

Дэлгэрэнгүй ..

2019-07-25 14:21:17

KOREAN MASTER HAND ASSOCIATIAN болон ТДС, ХПТК-ийн хамтийн ажиллагааны хүрээнд багш нарыг БНСУ-ын "Daeheung Baking & Baking Machinery ХХК" -д 2 сарын турш дадлагажуулан сургахаар захирал Ким Тае Ин болон үйлдвэрийн дарга , мастерууд халуун дотноор хүлээн авлаа.

Уг сургалтаар багш нарыг хөлдөөгч, талх нарийн боовний цахилаан зуухны үйл ажиллагааны бүтэц болон засвар оношлогооны сургалтыг шат дараалалтайгаар явуулах юм. Уг сургалт амжиллтай сайн хэрэгжсэн тохиолдолд цаашдаа үйлдэртээ болон нийгэмлэгийн хүрээнд багш суралцагчдыг сургах чадваржуулах боломжтойг захирал Ким Тае Ин тодотголоо.

 

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3   4   5   6   7   8   9  .... ( 431 мэдээ )

Харилцагч байгууллагууд

© 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан