Хуудас:  1   2   3   4   5   6   7  .... ( 435 мэдээ )

2021-09-29 13:46:10

ХҮТЭА 3б, 3в ангийн оюутнууд 2021 оны 9 дүгээр сарын 15-нд эрүүл ахуйн мэргэжлийн дадлагын тайлан, ХҮТЭА 4а ангийн оюутнууд 2021 оны 9 дүгээр сарын 22-нд үйлдвэрлэлийн дадлагын тайлан хамгааллаа.

ХҮТЭА 3б, 3в ангийн оюутнууд нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтэст эрүүл ахуйн мэргэжлийн дадлага,  ХҮТЭА 4а ангийн оюутнууд “Хан брэнд” ХХК, Макс группийн “Макс хүнс” ХХК-ийн үйлдвэрт үйлдвэрлэлийн дадлага хийв.

ХҮТЭА 3б, 3в, 4а ангийн оюутнууд онолын мэдлэг, мэргэжлийн дадлагад тулгуурлан үйлдвэрлэл, үйлчилгээг зохион байгуулах, хөтлөн явуулах, технологийн урсгалын дагуу хяналт тавих, үйлдвэрлэлийг технологи - эрүүл ахуй, ариун цэвэр, хөдөлмөр хамгааллын шаардлагад нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах, үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлэх чадвар, арга барил эзэмшиж, дадлагын зорилгоо амжилттай биелүүлсэнээ тайлагнаж, хамгаалав.

Дадлагын давуу тал:

  • Оюутнууд удирдамжийн дагуу мэргэжлийн байцаагч, технологич, мастер нартай ажиллахад дадлага туршлага олж авч байсан.
  • Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хууль, дүрэм, журам, стандартад заагдсан шаардлагуудын хэрэгжилтийг онол, практикыг харьцуулан дүн шинжилгээ хийхэд дөхөмтэй байсан.

Мэдээ бэлтгэсэн: Багш Н.Чимэгээ, Ph.D

Дэлгэрэнгүй ..

2021-07-31 09:10:17

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ARE YOU READY?

Эрч хүчээр дүүрэн шинэхэн төгсөгчид өө АНХААРААРАЙ!!!

ДАРААГИЙН АЯЛАЛДАА БЭЛЭН ҮҮ?

ЦОО ШИНЭ СОРИЛТОД БЭЛЭН ҮҮ?

Манай компаниас уламжлал болгон зохион байгуулдаг Төгсөгчдийг бэлтгэх Миний ирээдүй, миний гарт хөтөлбөрийн 3-р ээлжийн бүртэл маань явагдсаар байна.

Доорх линк-ээр бүртгэлээ явуулж, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцаарай.

https://recruitment.minii-suljee.mn/

Дэлгэрэнгүй ..

2021-03-17 12:41:21

Технологийн цогцолбор сургууль нь суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагад онцгойлон анхаарал тавьж 2020-2021 оны хичээлийн жилд 3-р ангийн оюутнуудыг ЯПОН улсад илгээгээд даруй 3 сар өнгөрчээ.

WORLD USEFUL” ХХК оюутнуудад зориулан үнэ төлбөргүй ЯПОН хэлний хичээл зааж, дадлага хийх үед байрлах байр, хоол унааны асуудлыг шийдвэрлэсэн юм. Ийнхүү манай сургуулийн хүнсний үйлдвэрлэлийн технологи-эрүүл ахуйч, хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич мэргэжлээр суралцаж буй 15 оюутан үйлдвэрлэлийн дадлагаа 1 жилийн хугацаатай ЯПОН улсад хийж байна.

 

 

ХҮҮТ ангийн оюутан Э.Даваацэцэг, А.Оюу-Эрдэнэ нар “Кочи ши” хотын "Үокуни" эмнэлэгт дадлага хийж байна.

ХҮҮТ ангийн оюутан А.Номин-Эрдэнэ Б.Бямбажав нар “Киото хотын Кизу дүүргийн “Ямаширогийн ерөнхий эрүүл мэндийн төв" эмнэлэгт дадлага хийж байна.

 

 

 

Дэлгэрэнгүй ..

2021-01-28 07:19:36

Монгол улсын засгийн газрын 2004.01.29-ний өдрийн “Их, дээд сургууль, коллеж төгсөгчдийн талаар авах арга хэмжээний тухай” 22-р тогтоолын дагуу 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө их дээд сургууль, коллежийг дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлсөн байна. Иймээс БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН САНД хадгалагдаж байсан доорх нэр бүхий оюутнуудын дипломыг буцааж хүлээн авлаа.

Тус сургуулийг ХҮНСНИЙ ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖ нэртэй байх үед төгссөн дараах нэр бүхий оюутнууд ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ-ийн “А” байрны 101 тоотоос ирж дипломоо авна уу.

(Холбоо барих утас 99751520)

 

1

Гомбо овогтой Дашжаргал

Бакалаврын диплом

2003 оны төгсөгч

2

Даваацэрэн овогтой Батбаатар

Бакалаврын диплом

2003 оны төгсөгч

3

Тэрбиш овогтой Энхжаргал

Бакалаврын диплом

2003 оны төгсөгч

4

Пүрэвжал овогтой Нандинцэцэг

Диплом

1999 оны төгсөгч

5

Болдбаатар овогтой Энхгэрэл

Диплом

1999 оны төгсөгч

6

Отгон овогтой Мөнхцэцэг

Диплом

2001 оны төгсөгч

7

Довчиндорж овогтой Шинэтуяа

Диплом

1998 оны төгсөгч

8

Жадамбаа овогтой Оргилжав

Диплом

2000 оны төгсөгч

9

Эрдэнэчимэг овогтой Отгонтуяа

Диплом

2000 оны төгсөгч

10

Санжаа овогтой Цэнгэл

Диплом

2000 оны төгсөгч

11

Гана овогтой Даваасүрэн

Мэргэжлийн үнэмлэх

2001 оны төгсөгч

12

Батаа овогтой Батхатан

Мэргэжлийн үнэмлэх

1998 оны төгсөгч

13

Амгалан овогтой Амарсайхан

Мэргэжлийн үнэмлэх

1999 оны төгсөгч

14

Цэндсүрэн овогтой Болорцэцэг

Мэргэжлийн үнэмлэх

1999 оны төгсөгч

15

Сүхбаатар овогтой Мөнхгэрэл

Мэргэжлийн үнэмлэх

1999 оны төгсөгч

 

ТДС-ийн сургалтын алба

Дэлгэрэнгүй ..

2021-01-07 15:52:26

Технологийн цогцолбор сургууль нь шаталсан сургалтын тогтолцоог хэрэгжүүлж сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийг хослуулан ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилго тавин ажилладаг. Энэхүү зорилгын хүрээнд суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагад онцгойлон анхаарал тавьж ирсэн.

2020-2021 оны хичээлийн жилд 3-р ангийн оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг ЯПОН улсад мэргэжлийн дагуу хийлгэх болсон бөгөөд уг ажлыг Ц.Саруулжаргал захиралтай “WORLD USEFUL” ХХК хариуцан ажиллаж байна. Тус компани нь оюутнуудад зориулан үнэ төлбөргүй ЯПОН хэлний хичээл зааж, дадлага хийх үед байрлах байр, хоол унааны асуудлыг шийдвэрлэсэн юм.

Ийнхүү манай сургуулийн хүнсний үйлдвэрлэлийн технологи-эрүүл ахуйч, хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич мэргэжлээр суралцаж буй 15 оюутан үйлдвэрлэлийн дадлагаа 1 жилийн хугацаанд хийхээр арлын ЯПОН улсыг зорилоо.

 

Оюутнууддаа амжилт хүсэе.

Дэлгэрэнгүй ..

2020-11-19 15:02:04

Технологийн дээд сургууль нь 2020 оны 4 дүгээр сард “ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛ” бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл авсан. 2020-2021 оны хичээлийн жилд “Шим тэжээл судлал” бакалаврын хөтөлбөрийг сурталчилах, таниулах зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 28-нд “TDS SHIM TEJEEL SUDLAL” группыг нээж ажиллуулж байна. Одоогийн байдлаар тус групп нь 55 гишүүнтэй. Тус группэд “Шим тэжээл судлал” хөтөлбөртэй холбоотой мэдээлэл бүхий 10 материал оруулж, гишүүдтэй 1 удаа онлайн уулзалт “LIVE” зохион байгууллаа.

 

Та бүхэн бидэнтэй холбогдож хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

 

 

 

Хүнсний технологийн тэнхим

 

2020 оны 11 дүгээр сарын 10

 

Дэлгэрэнгүй ..

2020-10-22 12:53:49

ТДС-ийн дэргэдэх ХТПК-ийг төлөөлж ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ, Монголын нүүдэлчин тогоочдын холбоог төлөөлж захирал Ц.Мэнджаргал нар хамтран ажиллахаар САНАМЖ БИЧИГ-т гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд "ТОГООЧ" мэргэжлээр суралцаж буй суралцагчдын ур чадварыг улам сайжруулан чадавхжуулах, шинэ залуу тогооч мэргэжилтэй залуусыг дэмжих, сургалтын орчинг сайжруулах, хамтарсан сургалт судалгаа хийх, мэргэжлийн багш нартай туршлага солилцох ажлууд хийгдэхээр төлөвлөгдлөө. Мөн тогооч мэргэжлээр суралцаж буй суралцагчдын сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх боллоо. Хамтын ажиллагааг сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тэнхим хариуцан ажиллана. Та бүхэндээ амжилт хүсье.

Дэлгэрэнгүй ..

2020-09-04 12:41:59

Технологийн дээд сургууль түүний дэргэдэх Хүнс, Технологийн Политехник коллеж 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн сургалтын үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус сургууль нь 1965 онд Хүнсний үйлдвэрийн ТМС (техник мэргэжлийн сургууль) нэртэйгээр байгуулагдаж байсан бол өдгөө 55 дахь хичээлийн жилдээ сургалтын үйл ажиллагаагаа явуулан шаталсан сургалтын тогтолцоог хэрэгжүүлж, мэдлэг-чадвар-хандлагын цогц чадамж бүхий мэргэжилтэй ажилтан, мэргэжилтэн бэлтгэж байна.

2020-2021 оны хичээлийн жилд тус сургуульд нийт 1300 орчим суралцагч элсэж   мэргэжлийн анхан шатны 15, техникийн дунд шатны 8, бакалаврын 10, магистрын 3 хөтөлбөрөөр тус тус суралцана.

Хичээл сургалтыг COVID-19 цар тахлын үед авч хэрэгжүүлэх түр журамд тусгагдсаны дагуу цахим болон танхимын сургалтын хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна. Энэ үеэр (2020. 09.01) ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчин, болон хичээл дадлагын газартай танилцлаа.

Тус сургууль нь СУДАЛГАА-СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛ-ийг хослуулан сургалтын үйл ажиллагаа явуулж ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарч сургуулийн дэргэдэх талх, нарийн боовны цех, мах сүүний дадлагын газрыг НАССР нэвтрүүлсэн үйлдвэр болгон өргөжүүлж оюутан суралцагчдыг дадлагажуулах, ур чадвар эзэмшүүлж шинэ бүтээл, бүтээгдэхүүнээ сургуулийн дэргэдэх үйлдвэрт үйлдвэрлэлд нэвтрүүлж Монгол улсын хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж буйг онцгойлон тэмдэглэж амжилт хүслээ.  

Дэлгэрэнгүй ..

2020-09-04 12:26:49

“Сүү” ХК санаачлан Хүнс, Технологийн Политехник Коллежтой хамтран ажиллах хоёр жилийн хугацаатай санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. Хоёр талын ирээдүйн хамтын үйл ажиллагааг эхлүүлэх энэхүү санамж бичигт “Сүү” ХК-ийг төлөөлөн Гүйцэтгэх захирал М.Мандхай, Хүнс, Технологийн Политехник Коллежийг төлөөлөн Ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ нар 2020 оны 8-р сарын 31-ний өдөр ёслол төгөлдөр үзэглэсэн билээ.

Тус санамж бичгийн хүрээнд “Сүү” ХК-ийн ажилтнуудыг чадавхижуулах, хамтарсан туршилт судалгааны ажлууд гүйцэтгэх, ажил олгогчийн оролцоотойгоор сургалтын  стандарт, хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, тус сургуулийн суралцагч, оюутнууд, багш нарыг үйлдвэрлэлийн орчинд дадлагажуулах, туршлага судлуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах боллоо.

Тус сургуулийн ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ “Хүнсний салбарт УР ЧАДВАРТАЙ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН, МЭРГЭЖИЛТЭН бэлтгэхэд ажил олгогчийн хамтын ажиллагаа маш чухал бөгөөд үнэлж баршгүй ахиц, амжилтыг авчрах болно” хэмээн тэмдэглэлээ.

Дэлгэрэнгүй ..

2020-01-14 02:41:58

2020 оны 1-р сарын 7-ны өдөр багш О.Оргил-Эрдэнэ “SPSS программ судалгааны үр дүнгийн боловсруулалт хийх арга зүйн сургалт” зохион байгууллаа.

Сургалтад ТДС-ийн 8 багш хамрагдав.

SPSS (statistical packeges for Social Science) программыг дэлхий нийтээр өргөн хэрэглэдэг бөгөөд нийгэм, хүмүүнлэг, биологи, газар зүйн ухааны салбарынхан ашиглан аливаа өгөдлийн статистик боловсруулалтыг хийхэд хялбар программ юм.

Энэ программыг ашиглан мэдээлэл боловсруулахдаа дараахь 4 алхмыг гүйцэтгэдэг. Үүнд:

  • Өгөгдлийг оруулах
  • Боловсруулах арга, гүйцэтгэх үйлдэл, командыг сонгох
  • Шинжилгээ хийх хувьсагчдыг сонгох
  • Үр дүнг шинжлэх, тайлбарлах

  

Энэ сургалтаар бид шинэ мэдээллийг оруулах, алдааг хянах, засварлах, өгөгдлүүдийг бүлэглэх, хувьсагчийн төрлийг тогтоох, үр дүнгийн боловсруулалт, харьцуулалт хийх, шинэ хувьсагч үүсгэх талаар мэдлэгтэй боллоо.

ТДС-ийн сургалтын алба

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3   4   5   6   7  .... ( 435 мэдээ )

Харилцагч байгууллагууд

© 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан