..бусад

2020-2021 оны хичээлийн шинэ жил эхэллээ

Технологийн дээд сургууль түүний дэргэдэх Хүнс, Технологийн Политехник коллеж 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн сургалтын үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус сургууль нь 1965 онд Хүнсний үйлдвэрийн ТМС (техник мэргэжлийн сургууль) нэртэйгээр байгуулагдаж байсан бол өдгөө 55 дахь хичээлийн жилдээ сургалтын үйл ажиллагаагаа явуулан шаталсан сургалтын тогтолцоог хэрэгжүүлж, мэдлэг-чадвар-хандлагын цогц чадамж бүхий мэргэжилтэй ажилтан, мэргэжилтэн бэлтгэж байна.

2020-2021 оны хичээлийн жилд тус сургуульд нийт 1300 орчим суралцагч элсэж   мэргэжлийн анхан шатны 15, техникийн дунд шатны 8, бакалаврын 10, магистрын 3 хөтөлбөрөөр тус тус суралцана.

Хичээл сургалтыг COVID-19 цар тахлын үед авч хэрэгжүүлэх түр журамд тусгагдсаны дагуу цахим болон танхимын сургалтын хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна. Энэ үеэр (2020. 09.01) ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчин, болон хичээл дадлагын газартай танилцлаа.

Тус сургууль нь СУДАЛГАА-СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛ-ийг хослуулан сургалтын үйл ажиллагаа явуулж ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарч сургуулийн дэргэдэх талх, нарийн боовны цех, мах сүүний дадлагын газрыг НАССР нэвтрүүлсэн үйлдвэр болгон өргөжүүлж оюутан суралцагчдыг дадлагажуулах, ур чадвар эзэмшүүлж шинэ бүтээл, бүтээгдэхүүнээ сургуулийн дэргэдэх үйлдвэрт үйлдвэрлэлд нэвтрүүлж Монгол улсын хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж буйг онцгойлон тэмдэглэж амжилт хүслээ.  

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан