..бусад

ТАЛХ , НАРИЙН БООВНЫ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛОВ.

Хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй мэргэжлийн ангийн оюутнуудын онолын мэдлэгт тулгуурлан мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга барилыг эзэмшүүлэх зорилгоор талх, нарийн боовны мэргэжлийн ур чадварын тэмцээнийг 2019 оны 12-р сарын 06-нд зохион байгууллаа.

Ур чадварын тэмцээнд ХҮТЭА-3а, ХИ-2б, ХИ-1б ангийн нийт 3 баг оролцож, өөрсдийн ур чадвар, мэдлэгээ сорилоо.

Оролцсон багууд:

  • “Оршихуй” баг (ХИ-1б)
  • “Гацуурхан” баг (ХҮТЭА-3а)
  • “Амтлаг талх” баг (ХИ-2б)

Тэмцээний үйл ажиллагаанд дараах даалгавруудыг багтаасан болно. Үүнд:

  • Багийн мэндчилгээ
  • Онолын асуулт, хариултын тэмцээн
  • Бүтээгдэхүүн хийх ур чадвар, тайлбарлалт
  • Түүхий эд, бүтээгдэхүүнд шинжилгээ хийх
  • Бялууны суурь чимэглэх
  • Зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүний ач холбогдлыг тайлбарлах

 

Тэмцээнд багууд амжилттай оролцож, “Гацуурхан” баг тэргүүн байр, “Амтлаг талх” баг II байрт шалгарав.

 

Хүнсний технологийн тэнхим

 

2019-12-06

 

 

 

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан