..бусад

“COOK SHOW-2020” ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

“COOK SHOW” тэмцээн нь Хүнсний инженерчлэлийн салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг юм.

Энэ удаагийн “COOK SHOW-2020” тэмцээн 2019 оны 11-р сарын 30-нд ШУТИС-ийн ҮТС дээр болж, Технологийн дээд сургуулийн оюутнууд 4 төрөлд оролцож 3 төрөлд 1-р байр, 1 төрөлд 2-р байр, багийн нийлбэр дүнгээр 1-р байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал, цомоор шагнууллаа.

Манай оюутнуудын гаргасан амжилтаас дурдвал,

  • “Сурагчийн үдийн хоолны иж бүрдэл” төрөлд ХИ-2б ангийн оюутан Э.Даваацэцэг, ХИ-1б ангийн оюутан Б.Бат-Оргил нар 2-р байр
  • “Хүнд хөдөлмөр эрхлэгч ажилчдын үдийн хоолны иж бүрдэл” төрөлд ХИ-1б ангийн оюутан Г.Хүслэн, Б.Амармэнд нар 1-р байр
  • “Ур чадвар” төрөлд ХҮҮТ-4а ангийн оюутан Б.Билгүүн, ХИ-1б ангийн оюутан А.Амартүвшин нар 1-р байр
  • “Оройн хоолны стандарт ширээ засалт” төрөлд ХИ-2б ангийн оюутан Г.Мөнхцэцэг, А.Оюу-Эрдэнэ нар 1-р байр тус тус эзэлж, амжилт гаргалаа.

Тэмцээнд амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Хүнсний Технологийн тэнхим

 

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан