..бусад

ХҮНС, ТЕХНОЛОГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН “ТОГООЧ” , ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИЧ МЭРГЭЖЛИЙН СУРАЛЦАГЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “УР ЧАДВАР-2019” ТЭМЦЭЭН

Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн суралцагчдын онолын мэдлэгийг бататган мэргэжлийн ур чадвар, бүтээлч хандлагыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох уралдааныг тогооч, ХҮТ мэргэжлийн ангийн 26 суралцагчдын дунд амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээн нь 1:1 системтэйгээр мэргэжлийн багшийн удирдлага дор олон улсын тэмцээний жишигээр үнэлгээг зохион байгуулж, үзүүлэлтийг тодотгож өгсөнөөр өмнөх тэмцээнүүдээс ялгаатай байлаа. Тус тэмцээнийг олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт сургуулийнхаа шилдэг төгсөгч Б. Дагвасүрэн, А. Амаржаргал, Д. Билгүүн, Хүслэн болон мэргэжлийн багш нарыг оролцуулан шүүлээ.

Оролцогч бүр өмнө нь өгсөн удирдамж, даалгаварын дагуу :
• Ногооны хэрчилтийн ур чадвар
• Зууш салат бэлтгэх
• Үндсэн хоол бэлтгэх даалгаваруудыг эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын шаардлагын дагуу, хог хаягдлын үнэлгээтэйгээр гүйцэтгэлээ.
Тус тэмцээнд:
1-р байр тогооч 3г ангийн суралцагч М. Ханболор /П. Ганчимэг/
2-р байр тогооч 3д ангийн суралцагч Г. Мөнх-Очир /Ч. Оюун/
3-р байр тогооч ХҮТ 3А ангийн суралцагч Ж. Төгсбилгүүн /Д. Отгонтуяа/
Тусгай байр тогооч 3в ангийн суралцагч Н. Төгөлдөр /С/
Тусгай байр тогооч 2в ангийн суралцагч А.Жамух /Б. Дарьсүрэн /
Тусгай байр тогооч 3д ангийн суралцагч Б.Сүхбат /С. Мажигханд / удирдсан багшийн хамт шилдэгүүдээр шалгарлаа.

 

 

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан