..бусад

ЯПОНЫ ЭМЗҮЙ БОЛОН ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГУУЛЬД АЙЛЧЛАВ.

иигата их сургуулийн үүсэл хөгжил нь 150 жилийн түүхтэй. Ниигата их сургууль Япон улсын Ниигата хотод байрладаг, 1949 оны 5 дугаар сард байгуулагдсан. Жилийн төсөв нь 572 мянган ам доллар, 2019 оны 05 сарын байдлаар нийт 12335 оюутан суралцагчидтай, үүнээс бакалавр 10255, аспирант 2034 суралцдаг. Хүний нөөцийн хувьд 3199 багш, ажилтнуудтай.

Шилдэг их сургуулиудын рейтинг QS World University Rankings 2020 -ээр 601-650-д жагссан алдартай их сургууль юм.

Тус их сургууль нь хүмүүнлэг, хууль, байгалийн шинжлэх ухаан, багшийн, эдийн засгийн болон инженерийн факультетуудтай. Мөн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, төвүүд, шүдний болон анагаах ухааны эмнэлгүүдтэй.

Эмзүй болон хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч, профессор Hiroshi Tanaka, тус сургуулийн гадаад харилцааны ажилтан Shoma Watanabe нар ТДС-ийн Ерөнхий захирал Б. Бат-Эрдэнэ болон бусад холбогдох хүмүүстэй уулзаж санал солилцлоо.

Зочид төлөөлөгчид ТДС, ХТПК-ийн сургалтын орчин, сургуулийн дадлагын газар, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Зохицуулах үйлчлэл бүхий хүнсний бүтээгдэхүүн, хүнсний чанар, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллаж, судалгаа туршилтын ажлууд гүйцэтгэх боломжийн талаар харилцан санал солилцсон уулзалт боллоо.

 

 

Ч. Нарангэрэл

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан