..бусад

“Уран жиргээ - 2019” уран уншлагын наадам

     Cуралцагчдын эх хэлнийхээ яруу тансаг үг хэллэгээр бахархах, сурталчлах, уран зохиолоор дамжуулан урлаг, уран сайхны мэдрэмжийг дээшлүүлэх  тэдний уран уншлагын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор МСҮТ, Политехник  коллежийн  суралцагчдын  дунд “Уран  жиргээ - 2019” уран  уншлагын наадмыг анх  удаа 05-р сарын  07- нд амжилттай  зохион байгууллаа.

Уралдаанд 8  сургуулийн  29  сурагч монголын шилдэг шүлэг, өгүүллэгийг уран тодяруу уншиж өрсөлдсөнөөс:  

 

         1-р байр  П. Бат-Эрдэнэ   / БПК/

         2-р байр Ц.Сумъяабазар  /ХТПК/

         3-р байр   Д.Саранбалжир  /Кино  урлагын дээд  сургуулийн дэргэдэх Урлаг-Уран коллеж/

         Тусгай байр   М.Буянтөгс /МСПК/

         Тусгай байр   З.Будханд  /БПК/

         Тусгай байр   О.Тунгалаг /ХТПК/

         Тусгай  байр Тунгалагтуяа /Хангай МСҮТ/

         Тусгай байр Б.Санчирмаа /Кино  урлагын дээд  суруугуулийн дэргэдэх  Урлан-Уран коллеж/ нар  тус  тус байр эзэллээ.

    Уралдааныг “Монгол  туургатны соёл спорт нийгэмлэг” ТББ- ын  тэргүүн сэтгүүлч, зохиолч, хэвлэл мэдээллийн тэргүүний  ажилтан С.Батгүр, Үндэсний  батлан  хамгааллын  их сургуулийн  хэлний тэнхимийн  багш, хэл шинжлэлийн  докторант О.Гэрэлмаа нар  шүүн  тунгаан  явуулсан. Уралдааныг зохион байгуулахад  туслалцаа  үзүүлсэн сургуулийн  захиргаа болон ХУТ-ийн  багш нарт  талархсанаа  илэрхийлье.

                                                                “Шинэ ертөнц” ном уншигчдын  клубийн багш нар

2019.05.09

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан