..бусад

СУРГУУЛЬ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫНХАА ХҮРЭЭНД МАЛЧИД, ӨРХИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨВ.

“Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл” –өөс тус сургуультай 2019.04.30-ны өдөр хамтран ажиллалаа.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын 40 гаруй малчид, өрхийн аж ахуй эрхлэгчдэд сургуулийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг талх, нарийн боов, мах сүү боловсруулах үйлдвэртэй танилцуулав. Хүнсний чиглэлээр өрхийн аж ахуй эрхлэх талаар тэдний асуултанд хариулж зөвлөгөө өгч, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүллээ. Энэ нь малчдын орлогыг нэмэгдүүлэхэд бидний оруулах хувь нэмэр болно.

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан