..бусад

ТӨГСӨГЧДИЙН НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН

ТДС, ХТПК-ийн төгсөгчдийн нэрэмжит САГСАН БӨМБӨГИЙН тэмцээн 2019 оны 04 сарын 27 өдөр болж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт 24 баг тамирчид оролцсоноос эрэгтэй 18, эмэгтэй 6 баг байлаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ, сургалтын менежер Ц.Доржсүрэн, төгсөгчдийн холбооны тэргүүн Б.Гэрэлчулуун, биеийн тамирын багш Б.Адъяасүрэн нар оролцлоо. Тус тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаас гадна тэмцээний үеэр төгсөгчдийн спорт хариуцсан баг тамирчдыг сонгон шалгаруулсан байна. Тэмцээний шагналт байрыг дараах баг тамирчид тэргүүлж шагналын эзэд боллоо.

 

 

                       Эрэгтэй баг                                                                                         Эмэгтэй баг

I байр: Б.Гансүх ахлагчтай 2011 оны төгсөлтийн баг                    I байр: О.Хулан ахлагчтай 2015 оны төгсөлтийн баг 

II байр: Б.Энхбаяр ахлагчтай 2019 оны төгсөлтийн баг                II байр: Б.Хишигжаргал ахлагчтай 2019 төгсөлтийн баг

III байр: Т.Алтантүлхүүр ахлагчтай 2013 оны төгсөлтийн баг     III байр: З.Энэрэл ахлагчтай 2017 оны төгсөлтийн баг

 

Тэмцээнд идэвхтэй оролцсон, хөгжөөн дэмжсэн баг тамирчид,

нийт төгсөгч оюутан залуус та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье.

 

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан