..бусад

“ТDS robот” баг Үндэсний аварга шалгаруулах “РОБОКОН 2019” тэмцээнд амжилттай оролцлоо

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой жил бүр хамтран зохион байгуулдаг Үндэсний роботын 18 дахь удаагийн тэмцээн 2019 оны 4-р сарын 25-нд Буянт-Ухаа спортын ордонд болсон. Инженер, технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусыг хөдөлмөрч бүтээлч  сэтгэхүйд уриалан дуудах, оюунлаг шинийг эрэлхийлэгч байх хүсэл эрмэлзлийг төрүүлэх зорилготой тус тэмцээнд автоматжуулалт, техник технологи, инженерийн чиглэлээр суралцдаг оюутан залуус мэдлэг чадвар, сэтгэлгээгээрээ өрсөлдлөө.

Робокон-2019” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн “Эрчим”, Төмөр замын дээд сургуулийн “Railbot”, Технологийн Цогцолбор сургууль “TDS roboт”, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн “Монгол робот”, ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн “Ган робот”, “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн “Noma tech”, “Шинэ Монгол” технологийн коллежийн “New robo”, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн “Соёмбо-1”, “Соёмбо-2” баг, ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн “Цахим алт”, “High tech”, Монгол коосэн технологийн коллежийн “Моко”, “ХААИС”-ийн Инженер технологийн сургуулийн “MULS-1”, “MULS-2”, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн “Basaltwool”, “Menchtron” зэрэг 16 баг өрсөлдсөн. Эрдгээр багууд нь өмнө 1 болон 2-р шатны шалгаруулалтыг амжилттай давж шигшээ 16-д үлдсэн багууд юм.

Манай TDS robot багийн хувьд энэ жил анх удаа оролцсон. Багийн гишүүдийн хувьд туршлага, мэдлэг чадвар хуримтлуулсан чухал тэмцээнд амжилттай оролцож чадлаа.

TDS robot багийн удирдсан багш:  М.Сандагсүрэн

TDS robot багийн гишүүд:

            Багийн ахлагч:          А. Мөнхбаяр   /ТДС Инженер 1а/

            Гишүүд:                    Д. Ганхөлөг    / ХТПК Хэвлэлийн дизайн-1/

                                             Б. Буджав      /ХТПК Тоног цахилгаан 2а/

                                             М. Ганбат       /ХТПК Тоног цахилгаан 2а/

 

Тэмцээн 16 багийг 4 хэсэг болгон хувааж хэсэг дотроо тойргоор тоглон хэсгээс 1 ба 2-р гарсан багууд нугалааны тоглолт хийсэн. Манай баг D хэсгээс 2-р гарч шилдэг 8-д үлдсэн боловч 4-ийн нугалааны тоглолтод хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн. Онооны дарааллаар TDS robot баг 5-р байранд жагсаж анх удаа оролцож байгаа багийн хувьд өндөр амжилт үзүүлж чадлаа. Тэмцээний тэргүүн байранд ШУТИС МХТС-ийн Цахим Алт, HIGH TECH багууд шалгарсан. 

 

“ТDS robot”  багийнхандаа сургуулийн хамт олны өмнөөс баяр хүргэж, цаашдын зохион бүтээх их үйлст нь өндөр амжилт хүсье!

 

 

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан