..бусад

Хамтарсан бие даалтын ажлын талаар тайлан


Хамтарсан бие даалт хамгаалуулах ажил 2018 оны 12 сарын 12-нд ХИ 1а ангийн оюутнуудын хүрээнд 5 хичээлийг /Ерөнхий хими, математик, физик I, Англи хэл I, Монгол хэл, найруулга зүй/ хамрагдана явагдлаа. Тус тэнхимийн багш Б.Оюунзул ерөнхий удирдамжийг гарган багш Д.Эрдэнэ-очир, О.Оргил-эрдэнэ, Э.Бямбасүрэн, М.Өнөржаргал багш нар хамтран зөвлөгөө өгч уг бие даалтыг оюутнуудад өгч ажилласан.
Тус бие даалтаар 2 оюутан хамтарч нийт 10 баг бие даалт хийж оролцсон байна. Бие даалтын талаар оюутнуудаас саналыг бичгээр авахад дараах саналуудыг бичсэн байна.
Үүнд: Тус бие даалтын давуу талуудад дараах бичсэн.
• Хамтарсан бие даалтын судалгаа.
• Бие даалтаа хамтран хийж, ярилцан, санаа нийлэн бие, биеэ ойлгон ярихдаа сандрахгүй хамт ярьсан болохоор гоё байсан.
• Цаг хугацаа хэмнэж тэгээд ордог хичээлүүд нэгтгэсэн байсан.
• Бүх бие даалтаа хамтад нь олон аргаар бодсон учир цаг хэмнэж, бүгдийг нь хийх, идэвхтэй байх байдлыг хангасан.
• Хамтарсан бие даалтаар хамт болсон хүнтэйгээ бие даалт хийхдээ бие биеэ харилцан ойлгож чадсан.
• Ойлголцохгүй маш их юм болсон ч багаар ажиллах чадвар суулгаж чадсанд маш их баярласан.
• Багаар хамтран ажиллах чадвар суралцахад тусална.
• Хамгийн гол нь хамт гэдэг үгийн утга мэдэрч бие, биендээ мэдэхгүй чадахгүй зүйлийн зааж өгч хичээлийн тал дээр илүү их мэдлэг хураасан. Энэ бие заалтаар тухай хичээлүүдийн бүх мэдэх ёстой хэрэгслийн сурсан.
• Бусад бие даалтаас хамтарсан бие даалт илүү их таалагдсан. Өөрийгөө бусдад зөвөөр илэрхийлж сурч байна.
• Маш олон зүйл сурч, мэдэж хамтарч ажиллаж, бие биенийгээ ойлгох зүйл зөндөө гарч ирсэн.
• 1 багаар ажиллах чадварт суралцсан. Олон хичээлийн уялдаа холбоог ойлгосон.
• Олон бие даалтыг нэг хугацаанд хийж багаар ажиллах нь цаг хэмнэнэ.
• Жоохон ч гэсэн өөрийн ойлгохгүй бодлогоо бодож сурсан.
• Хамтарсан бие даалтаар бие, биеэ таньсан.
• Бодлого тайлбарлаж сурсан.
Сул тал:
• Эхэндээ багийн гишүүнтэйгээ санаа нийлэхгүй байсан.
• Багийн хүн нь ирэхгүй байсан.
• баг байж хойрог байдалтай үл тоосон хүндэтгэлгүй харьцдаг.
• Нэг, нэгнээ ойлгоход хэцүү нэг нь юм хийгээд нөгөөх нь хоосон сууж байхад хэцүү байсан.
• Багаар ажиллах чадваргүй хүмүүст хэцүү байсан.
• Цаг хугацаа нь илүү урт байсан. Оноо нь бага байсан.
• Маш их сандарсан.
Багш нарын зүгээс хамтарсан бие даалтын талаар ярилцахад
Давуу тал:
• Оюутнууд идэвхтэй байсан.
• Агуулгаар нь хичээл хоорондын холбоог гаргасан.
• Бүх оюутнууд оролцохыг хичээсэн.
• Бодлогуудыг бодох, тайлбарлах чадвар нь нэмэгдсэн нь харагдсан.
• Бүгд Word програм дээр бие даалтаа шивсэн.
• Рефератын бүтцийг хангасан бие даалт хийх гэж хичээсэн нь харагдсан.
Сул тал:
• Оюутнууд нь хоорондоо баг болж ажиллах нь зарим оюутнуудын хувьд сул байсан.
• Энэхүү бие даалтыг хийлгүүлэх гэж зарим багшийн зүгээс маш их зав зарцуулсан. Бодлогоо маш их тайлбарлуулж байж бодож байсан.
• Оюутнууд хоорондоо баг болж ажиллахдаа багаа солих хүсэлтийг тавьж байсан.
• Англи хэл дээр үгээ зарим оюутан муу цээжилсэн байсан.
• Зөв бичих тал дээр зарим баг муу байсан.
• Оршил дүгнэлтийг зөв хийж чадахгүй байсан гэсэн саналуудыг хэлсэн байна.
Оюутнууд тухайн сэдвийн дагуух хими, физик, математикийн бодлогуудыг самбар дээр бичиж бодсон аргачлалаа тайлбарлах, бие даалтын агуулгын хүрээнд сурсан шинэ англи үгээ хэлж багш бүр нэмж асуух зүйлийг асууж оноо тавьсан байна. Харин монгол хэлний багшийн зүгээс рефератанд тавигдах шаардлага, хэл найруулга талаас нь оноо тавьж зөвлөгөөг өгсөн байна.
Энэхүү бие даалтыг хийснээр оюутнууд хамтарч ажиллах, хичээл хоорондын уялдааг олж харах боломж бололцоог олгосон үйл ажиллагаа болсон байна.

 

Мэдээг бэлтгэсэн: М.Бямбажаргал

 

 

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан