..бусад

ТАЛХ , НАРИЙН БООВНЫ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2018 оны 11-р сарын 30-нд Хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи мэргэжлийн ангиудын дунд талх, нарийн боовны мэргэжлийн ур чадварын тэмцээнийг Хүнсний технологийн тэнхимийн эрхлэгч С.Нарандэлгэр, багш М.Мөнхцэцэг нар зохион байгууллаа. Тэмцээний зорилго нь оюутнуудын онолын мэдлэгт тулгуурлан мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, харилцан туршлага солилцоход оршиж байлаа.

Ур чадварын тэмцээнд ХҮТЭА-3А, ХИ-2Б, ХИ-1Б ангийн нийт 4 баг оролцож, өөрсдийн ур чадвар, мэдлэгээ сорилоо.

ХТПК-ийн багш Т.Дэлгэрмаа, ТДС-ийн хүнсний технологийн тэнхимийн эрхлэгч С.Нарандэлгэр, багш М.Мөнхцэцэг нар тэмцээний үйл ажиллагааг шүүв.

 

Оролцсон багууд:

 

-          “Smile” баг (ХИ-1Б)

 

-          “Tasty” баг (ХҮТЭА-3А)

 

-          “Гацуурхан” баг (ХҮТЭА-4А, ХҮТЭА-3А, ХИ-1Б, ХИ-2Б)

 

-          “Дэлбээ” баг (ХИ-2Б)

 

Тэмцээний үйл ажиллагаанд дараах даалгавруудыг багтаасан болно. Үүнд:

 

  • Багийн мэндчилгээ
  • Онолын асуулт, хариултын тэмцээн
  • Бүтээгдэхүүн хийх ур чадвар, тайлбарлалт
  • Түүхий эд, бүтээгдэхүүнд шинжилгээ хийх
  • Бялууны суурь чимэглэх
  • Талхны согогийн шалтгааныг тайлбарлах

 

Багууд гэрийн даалгаварт нарийн боовны тослог, чанамал, цохимол, хөөмөл зуурмагуудаар бүтээгдэхүүн хийж, технологи ажиллагаа, онцлогийг тайлбарласнаас гадна тэмцээний үеэр бялуу чимэглэсэн. Мөн талхны сийрэгжилт, үрийн шилэнцэр тодорхойлох даалгаврыг хийж гүйцэтгэлээ.

 

 

 

Тэмцээнд багууд амжилттай оролцож, “Гацуурхан ” баг тэргүүн байр, “Дэлбээ” баг удаах байрт шалгарав.

 

 Тэмцээнд идэвх санаачлагатай оролцсон оюутнууддаа баярлалаа.

 

Хүнсний Технологийн тэнхим

 

 

 

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан