..бусад

Талх нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан мэргэжлийн “Ур чадвар”-ын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

2018 оны 04 сарын 17, 18-ны өдөр Хүнс Технологийн Политехник Коллеж, Хүнсний Технологийн Тэнхимээс суралцагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилдээ дур сонирхолтой болгох, талх нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан мэргэжлийг сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Талх нарийн боовны мэргэжлийн “Ур чадвар”-ын уралдаан амжилттай болж өнгөрлөө. Ур чадварын уралдаанд Талх нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, Хүнсний Техникч Технологич мэргэжлийн ангиудын нийт 20 суралцагч авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээний шүүгчдээр Сургалтын менежер С.Оюунсүрэн, Талх нарийн боовны технологийн багш Т.Дэлгэрмаа, Талх нарийн боовны технологийн багш Ж.Даваахүү нар ажиллалаа. Тус тэмцээн нь багийн системээр явагдсан бөгөөд дараах үе шатуудын дагуу явагдсан. Үүнд:

  • I шатанд Гэрийн даалгавар- “Амьдрал” сэдвийн хүрээнд багууд бүтээл хийх
  • II шатанд Багийн ахлагчид 60 минутын хугацаанд “Дессерт бэлтгэх”
  • III шатанд Урлаг зааланд багаараа өгөгдсөн сэдвийн хүрээнд бялуу чимэглэх

Тэмцээнийг дүгнэхдээ бүтээгдэхүүний технологийн мөрдөлт, ХАБЭА-н мөрдөлт, бүтээгдэхүүний амт чанар, үзэмж, чимэглэл, онолын мэдлэг зэрэг үзүүлэлтүүдийг гол шалгуур үзүүлэлт болгосон бөгөөд шүүгчдийн дүнгээр:

  • ХТТ2б анги I байр
  • ТНБ2а анги II байр
  • ТНБ1а анги III байр эзэллээ.

 

 

 

 

ХТТ2б анги I байр

 

ТНБ2а анги II байр

 

ТНБ1а анги III байр

 

 

 

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан