..бусад

“ХҮНСЧДИЙН АЛДАР 2018” СПОРТЫН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдрийг угтан Монголын Хүнсчдийн холбоны дэргэдэх “Сүү сүүн бүтээгдэхүүний тогтвортой хөгжлийн мэргэжлийн зөвлөл болон Сүү ХК-ний 60 жилийн ойн нэрэмжит “ХҮНСЧДИЙН АЛДАР”-2018 спорт наадамд Технологийн Дээд сургуулийн багш нар амжилттай оролцлоо. Тус тэмцээн нь 2018 оны 3 сарын 23-24-ны өдрүүдэд “Буянт Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдсан. Энэхүү тэмцээн нь сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс гэсэн 4 спортын төрлөөр 21 аж ахуй нэгжийн 114 баг тамирчид өрсөлдсөн бөгөөд тус сургуулийн баг тамирчид

  • Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд “Мөнгөн медаль”
  • Ширээний теннис эмэгтэй төрөлд “Мөнгөн медаль”
  • Дартсын эмэгтэй төрөлд “Хүрэл медаль” хүртэж багийн дүнгээр “ТЭРГҮҮН БАЙР” эзэлж шилжин явах цомын эзэн боллоо.

 

 

 

 

 

 

Тэмцээнд амжилттай оролцсон багш нарынхаа цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье!

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан