..бусад

Мэргэжлийн сургуулиудын багш, суралцагчдын дунд улсын химийн XIV олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. 

Багш, суралцагчдын химийн мэдлэг, ур чадварыг сорих, сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, химийн хичээлийн сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох зорилгоор мэргэжлийн сургуулиудын багш, суралцагчдын дунд 2018.03.31-нд улсын химийн XIV олимпиадыг зохион байгууллаа.

Уг олимпиадад нийт 21 сургуулийн 19 багш, 40 суралцагч оролцсон.

  1. Хүнс технологийн политехник коллеж
  2. Техник технологийн политехник коллеж
  3. Барилгын политехник коллеж
  4. Үйлдвэрлэл урлал политехник коллеж
  5. Барилга технологийн коллеж
  6. “Их засаг” МСҮТ
  7. Универсал политехник коллеж
  8. “Дон-Боско” МСҮТ
  9. Улаангом политехник коллеж
  10. Дархан МСҮТ
  11. “Дархан-Өргөө” МСҮТ
  12. Дархан-Уул УУЭХПК
  13. ШУТИС-МТС-МСҮТ
  14. Төв аймаг Баянчандмань МСҮТ
  15. Орхон МСҮТ
  16. Орхон ХАА-н МСҮТ
  17. Дорнод политехник коллеж
  18. Өмнөговь МСҮТ
  19. Өвөрхангай МСҮТ
  20. Хөвсгөл политехник коллеж
  21. Булган МСҮТ

Багш нарын олимпиад агуулгын хувьд онолын бодлого-3, онолын тест-14 /Хугацаа 120минут/ суралцагчдын олимпиад агуулгын хувьд онолын тест-14, бодлого-3 /Хугацаа 120минут/ байв.

Химийн олимпиадын дүн

Нийт 16 сургуулийн 19 багш оролцсон бөгөөд үүнээс:

  • 1–р байранд: Дархан УУЭХПК-ийн багш Л.Отгонзул
  • 2–р байранд: Хөвсгөл МСҮТ-ийн багш Г.Энх-Үрэл
  • 3–р байранд: ХТПК-ийн багш Ч.Ундармаа
  • Тусгай байр: ХТПК-ийн багш Б.Цэцэгсүрэн

                                       ХТПК-ийн багш А.Шүрэнцэцэг

Нийт 21 сургуулийн 40 суралцагч оролцсон бөгөөд үүнээс:

  • 1–р байранд: ХТПК-ийн суралцагч Д.Балдан
  • 2–р байранд: ХТПК-ийн суралцагч Т.Бат-Очир
  • 3–р байранд: Дархан УУЭХПК-ийн суралцагч Б.Бат-Эрдэнэ
  • Тусгай байр: Дорнод политехник коллежийн суралцагч С.Оюунбилэг нар тус тус байр эзлэв.

Багийн нийлбэр дүнгээр

  • 1-р байранд: Дархан УУЭХПК
  • 2-р байранд: Хүнс технологийн политехник коллеж
  • 3-р байранд: Хөвсгөл МСҮТ

 

Олимпиадад оролцсон нийт багш, суралцагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

 

 

 

 

  

 

 

Мэдээллийн эх сурвалж: Хими, биологийн баг

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан