..бусад

Тогооч нарын холбооны зөвлөгөөнд оролцогчдыг хүлээн авч сургуулиа танилцууллаа.

2017 оны 11 сарын 07 өдөр “Монголын тогооч нарын холбоо”-ны зөвлөгөөнд оролцогчид манай сургуульд зочиллоо.

Үүнтэй холбоотой захирал Б.Бат-Эрдэнэ, сургалт хүмүүжил эрхэлсэн захирал Р.Дарьхүү нар хүлээн авч уулзалт ярилцлага зохион байгуулж, БНАЭУ-ын  Abu Dhabi хотод болсон Дэлхийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээнд улс болон сургуулиа төлөөлж оролцоод ирсэн Б.Дагвасүрэн олон улсын тэмцээний онцлог, бусад улс орнуудын туршлага, тэмцээнээс олж авсан мэдлэг, мэдээлэлийг танилцуулж, санал бодлоо ярилцлаа.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тэнхимийн эрхлэгч Ж.Мөнхзул тэнхимийн тухай  болон багш нарыг танилцууллаа.

Мөн сургуультай танилцуулах ажлыг зохион байгуулснаар зөвлөгөөнд оролцогчид сэтгэл ханамжтай, манай сургуулийн талаар өндөр сэтгэгдэлтэй буцлаа.

 

 

 

 

 

Мэдээллийн эх сурвалж: ХҮҮТ-ийн эрхлэгч Ж.Мөнхзул

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан