..бусад

Олон улсын эксперт Г.Мөнгөндолгионтой Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тэнхимийн багш нар уулзалт ярилцлага зохион байгууллаа.

2017 оны 11 сарын 06-ы өдөр БНАЭУ-ын  Abu Dhabi хотод болсон Дэлхийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээнд эксперт багшаар оролцсон Г.Мөнгөндолгионтой Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тэнхимийн багш нар уулзалт ярилцлага хийлээ.

Уг тэмцээнд хэрхэн оролцсон болон цаашид хийх зүйлсийн талаар багш нартай харилцан яриа хийж, оролцсон хоолны төрөл, онцлог тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, дэвшилтэт технологи, улс орны онцлогийн талаар санал бодлоо хуваалцлаа.

Цаашид мэргэжлийн хичээлийг ямар арга технологиор орох, олон улсын жишигт нийцүүлэн сургалтыг зохион байгуулах талаар зөвлөгөө өгсөн үр дүнтэй ярилцлага боллоо.

 

 

 

Мэдээллийн эх сурвалж: ХҮТ-ийн эрхлэгч Ж.Мөнхзул

 

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан