..бусад

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ “ТОГООЧ” МЭРГЭЖЛЭЭР СУРГАЛТ ЯВУУЛДАГ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, СУРАЛЦАГЧДЫН “УР ЧАДВАР-2017” УЛСЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА.

Политехник коллеж болон мэргэжлийн сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэлийн багш, тогооч мэргэжлийн суралцагчдын ур чадварын улсын уралдаан 2017 оны 4-р сарын 19нд  Хүнс, технологийн политехник коллеж дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний гол зорилго нь Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн багш, суралцагчдын онолын мэдлэгийг бататган, мэргэжлийн ур чадвар,  бүтээлч хандлагыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцоход оршино.

Тус тэмцээнд хот, орон нутгийн 12 сургалтын байгууллагын 24 оролцогч зууш салат, шөлтэй хоол, үндсэн хоол, чимэглэлийн төрлөөр өрсөлдөж аваргууд тодорлоо. Үүнд:

 

 

 

 

 

 

 

Суралцагч                                                                   Багш                           

Зууш салат                                                                             

I байр ХТПК –ийн А.Амартүвшин                                 I байр САМ ЮҮК МСҮТ Д.Алтанчимэг

II байр Орхон МСҮТ А.Мягмарсүрэн                             II байр ХТПК Д.Отгонтуяа

III байр САМ ЮҮК МСҮТ П.Цолмон                               III байр Орхон МСҮТ О.Энхцэцэг

Шөлтэй хоол                                                                                      

I байр Дорнод ПК Б.Батцэцэг                                       I байр Орхон МСҮТ О.Энхцэцэг

II байр ХТПК –ийн А.Амартүвшин                                 II байр САМ ЮҮК МСҮТ Д.Алтанчимэг

III байр МҮИС-ийн Универсал ПК Н.Ундрах                   III байр ХТПК Д.Отгонтуяа

 

Үндсэн хоол                                                                                       

I байр МҮИС-ийн Универсал ПК Н.Ундрах                    I байр МҮИС–ийн дэргэдэх Универсал коллеж Э.Цолмон

II байр Дорнод ПК Б.Батцэцэг                                      II байр Барилга Технологийн Коллеж Б.Нарангэрэл

III байр САМ ЮҮК МСҮТ П.Цолмон                               III байр Төв аймаг МСҮТ М.Нансалмаа

Чимэглэл

I байр ХТПК –ийн А.Амартүвшин                                  I байр Орхон МСҮТ О.Энхцэцэг

II байр САМ ЮҮК МСҮТ П.Цолмон                                 II байр ХТПК Д.Отгонтуяа

III байр Өмнөговь ПК Г.Номин-Эрдэнэ                          III байр Төв аймаг Эрдэнэ МСҮТ Д.Гэрэлмаа нар тус тус байр эзэлж, онооны нийлбэрээр ХТПК-ийн баг шилжин явах цомын эзнээр тодорлоо.

Тэмцээний явцад МҮОНТВ, ТВ9 телевизууд бичлэг хийж, мэдээлэл авсанаас гадна  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо, Монголын үндэсний хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоодтой хамтран ерөнхий шүүгчээр Монголын мастер тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч Р.Батбаатар, Гүн шим ТББ-ын тэргүүн Ш.Эрдэнэхүү, Монголын мастер тогоочдын холбооны сургагч багш, МУ-ын мастер тогооч Д.Алтантуяа, Монголын мастер тогоочдын холбооны сургагч багш, МУ-ын мастер тогооч Б.Сугар нар шүүгчээр оролцлоо. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээлэлийн эх сурвалж: Хоол үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч С. Цэнд-Аюуш

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан