..бусад

“ХИМИ – МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ” ОЭШ-НИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ТАЙЛАН

“ХИМИ – МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг 2017 оны 4-р сарын 12-ны өдөр 15.00 цагт амжилттай зохион байгууллаа.

Илтгэлийн уралдаанд Улаанбаатар хотын ХААИС, МУИС, ШУТИС, ТДС-ийн нийт 14 илтгэлийг хэлэлцүүлснээс:
1-р байрт  - “PUROLITE S957” шингээгч сорбент ашиглан зэсийн электролит уусмал дахь төмрийн агуулгыг бууруулах судалгаа сэдэвт илтгэлээр ШУТИС-ХШУС-ийн оюутан Г.Отгонзаяа


2-р байрт  - “Ясны тосны ашиглалтыг нэмэгдүүлэх боломж”сэдвээр ТДС, ХТИ-IV оюутан Ж.Мянган, Э.Намуунаа


3-р байрт   - “Нефтийн дизель фракцийн чанарыг сайжруулах боломжийн судалгаа” сэдвээр ШУТИС-ХШУС-ийн оюутан Б.Нямсүрэн нар тус тус шалгарлаа.


Энэхүү илтгэлийн уралдаанд оролцсон бүх оюутнууд болон тэдгээрийг удирдан чиглүүлсэн бүх багш нартаа цаашдынх нь судалгаа шинжилгээний эрдмийн ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөж, хамтран ажилласанд талархал дэвшүүлье.

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан