..бусад

Дадлагажигч хөтөлбөрт хамрагдаж буй 2-р ээлжийн 14 оюутан ЯПОН улсыг зорилоо.

Технологийн цогцолбор сургууль нь шаталсан сургалтын тогтолцоог хэрэгжүүлж сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийг хослуулан УР ЧАДВАРТАЙ МЭРГЭЖИЛТЭН бэлтгэх зорилго тавин ажилладаг. Энэхүү зорилгын хүрээнд суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагад онцгойлон анхаарал тавьж ирсэн. Энэ удаа хүнс, хоолны технологич, цахилгаан хангамж мэргэжлээр суралцаж буй 14 оюутан үйлдвэрлэлийн дадлагаа ЯПОН улсад хийхэд бэлэн боллоо. ЯПОН улс явах 2-р ээлжийн 14 оюутан, асран хамгаалагчийн хамт хамтарсан гэрээ хийсэн бөгөөд 2022.03.15-д ЯПОН улсыг зорилоо. Хамтран ажиллаж буй “МЯНГАН САКУРА” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Болормаад талархлаа илэрхийлж, оюутнууддаа амжилт хүсье.

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан