..бусад

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2021” СЭДЭВТ БАГШ, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Технологийн дээд сургуулийн ЭРДМИЙН ЗӨВЛӨЛӨӨС 2021.12.10-нд “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2021 сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Тус хурал нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, туршилт судалгааны чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, мэргэжилтнүүдийн дунд 18 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдав.

Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, багш, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой эрдэм шинжилгээний энэ удаагийн хуралд Технологийн дээд сургууль, Хүнс, технологийн политехник коллеж, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, судлаачдын илтгэлүүд хэлэлцүүлэгдэв.

Хурлыг нээж тус сургуулийн ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ /проф./ үг хэлэв. Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийн шүүгчээр ерөнхий захирал, эрдмийн зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнэ /проф./ сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, эрдмийн зөвлөлийн гишүүн Ц.Доржсүрэн /Ph.D, дэд проф./, багш, эрдмийн зөвлөлийн гишүүн С.Нарандэлгэр /Ph.D, дэд проф./ нар ажиллав.

 

Хурал 2 үе шатаар зохион байгуулагдсан бөгөөд 1-р шатанд нийт 14 илтгэл хэлэлцүүлсэн бол 2-р шатанд танхимд 7 илтгэл танилцуулагдаж, шагналт байрууд тодорлоо. Үүнд:

 

  • ТДС-ийн багш, биохимийн лабораторийн эрхлэгч О.Энхзул /Ph.D/-ийн “X-ray structure and properties of the Self-Assembled Nanoscale Netwok Systems” сэдэвт илтгэл ТЭРГҮҮН байр
  • ХААИС-ийн ИТС-ийн багш Р.Алтанзул /Mc.S/-ын “Cублимацын хатаах процессын судалгаа” сэдэвт илтгэл ДЭД байр
  • ХААИС-ийн МААБТС-ийн багш О.Оюунтуяа /Mc.S/-ийн “Загасыг зориудын аргаар үржүүлж, халуун утлагат аргаар боловсруулан экспортлох боломж” сэдэвт илтгэл УДААХ байрыг тус тус эзэллээ.

 

Хуралд хэлэлцүүлсэн илтгэл, өгүүллүүдийг багтаасан 8.2хх бүхий эрдэм шинжилгээний хурлын /цуврал 18/ эмхтгэл гарсан байна.

 

 

 

Хуралд оролцсон нийт багш, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд та бүхэнд баяр хүргэж, цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.

 

 

 

Мэдээ бэлтгэсэн: Ц.Доржсүрэн /Ph.D, дэд проф./

 

 

 

 

 

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан