..бусад

“GEM INTERNATIONAL” ХХК-тай хамтарч богино хугацааны сургалт явууллаа.

Тус сургууль нь 20 гаруй жил ИСГЭЛТИЙН ҮЙЛДВЭРИЙН ТЕХНОЛОГИ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, урт богино хугацааны сургалт явуулж ирсэн байна. Энэ удаа “GEM INTERNATIONAL” ХХК-тай хамтарч богино хугацааны сургалт явууллаа. Сургалтыг спиртийн үйлдвэрийн ажилчдад зориулан “СПИРТ ҮЙЛДВЭРЛЭХ ТЕХНОЛОГИ” сэдвээр зохион байгуулж 18 технологийн ажилтан оролцов. Сургалт 2021.11.08-2021.11.11 өдрүүдэд ТДС-ийн сургалтын танхимд дараах агуулгаар зохион байгуулагдлаа. Үүнд:

  • Спирт үйлдвэрлэлийн түүхий эд, түүний шинж чанар, үйлдвэрлэлд бэлтгэх арга

  • Чанамал бэлтгэх арга түүнд явагдах хувирал өөрчлөлтүүд, чихэржүүлэх процесс

  • Хөрөнгө бэлтгэх арга, шүүсийг исгэх, нэрэх технологи

  • Исгэлтийн үйлдвэрийн орчны эрүүл ахуй, хяналтын хуудас, түүний хэрэглээ

  • Исгэлтийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа

Сургалтыг исгэлтийн технологийн мэргэжлийн багш А.Анужин, эрүүл ахуйн мэргэжлийн багш П.Өлзий-Орших, тоног төхөөрөмжийн мэргэжлийн багш Ж.Бат-Амгалан нар удирдан явууллаа. Сургуулийн ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ гэрчилгээ гардуулж, хамтарч ажилласан “GEM INTERNATIONAL” ХХК-ийн хамт олонд ажлын амжилт хүслээ.

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан