Хуудас:  1   2   3   4   5   6   7   8  .... ( 395 мэдээ )

2018-12-03 04:11:37

БНХАУ-ын Wuxi хотын Jiangnan их сургууль түүхт 60 жилийнхээ ойг тохиолдуулан BRUA-FSE холбоо байгуулах саналыг дэвшүүлжээ. 2018.11.16-ны өдөр БНХАУ-ын Wuxi хотод 27 орны 49 их, дээд сургуулийн нэгдсэн холбоо байгуулан анхдугаар чуулганаа хийлээ.

“Бүс ба зам” санаачлагын хүрээнд байгуулагдсан “Хүнсний шинжлэх ухаан болон боловсролын чиглэлээр ажилладаг их сургуулиудын холбоо”-нд Дэлхийн 27 орны 49 их, дээд сургууль нэгдэн хамтын ажиллагааны Taihu Lake тунхаглал буюу албан ёсны баримт бичиг гаргасан.

Уг тунхаглалд сүүлийн жилүүдэд дэлхийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэв маяг ихээхэн өөрчлөгдөж, олон тооны хувилбараас сонгох хандлага ажиглагдаж байна."Бүс ба зам" -ын дагуух улс орнуудын их сургуулиудын хүнсний мэргэжлийн чиглэл, технологи, боловсрол болон хүнсний бүтээгдэхүүний салбарт олон сорилт, шинэ боломжууд гарч байгаа нь өндөр түвшний, шинэлэг мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх олон улсын системийг зайлшгүй бий болгох, хүнсний шинжлэх ухааныг хөгжүүлэх, замын дагуу хүнсний үйлдвэрлэлийг сайжруулах шаардлагатайг харуулж байна.

Хэрэв та хурдан явахыг хүсэж байвал ганцаараа яв, харин та алс хол явахыг хүсвэл хамтдаа алхаарай.

 

BRUA-FSE холбоонд нэгдсэн их сургуулиудын захирлуудын хуралд Технологийн дээд сургуулиас “Монголын дээд боловсролын шинэчлэлд хувийн их дээд сургуулиудын оролцоо” сэдэвт илтгэл тавигдсан.

 

 

 

БНХАУ-ын JIANGNAN их сургууль, Технологийн дээд сургууль гэрээнд гарын үсэг зурснаар дараах чиглэлээр 3 жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсон. Үүнд:

 

  • Сургалтын хөтөлбөр болон бизнес эрхлэх боловсрол
  • Багш, оюутан солилцох
  • Санхүүжилтийн эх үүсвэр олох
  • Инновацийн гарц болон хамтарсан лабораториуд
  • Хамтарсан судалгаа
  • Бусад үйл ажиллагаа

 

 

Ч. Нарангэрэл

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй ..

2018-11-30 03:01:09

Оюутан, сурагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлэх ,чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, бие даан суралцах үйл ажиллагааг сайжруулах зорилготой автомат робот-2018 тэмцээн 2018 оны 11-р сарын 24, 25-ны өдрүүдэд ШУТИС-ийн МХТ Сургууль дээр 9 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд:
Улаанбаатар хотоос МУИС ХШУИС, МУБИС, Технологийн дээд сургууль, Монгол Солонгосын Политехник Коллеж, Тээврийн дээд сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын ИС, ШУТИС-ийн салбар МХТС, ЭХИС, ҮТС, ДарханыТехнологийн сургууль Улаанбаатар хотын 1, 20, 23, 53, 74, 88, 97, 102, 127, 111, 133, 142-р сургуулиуд, Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж, ШУТИС Ахлах сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, Зохион бүтээгч дугуйлан, Монгол-Солонгосын Политехник Коллеж, Оюунлаг БДС, Монгол коосэн, Brain time робот, электроникийн сургалтын төв, Oni STEM сургалтын төв, Хөөрхөн шар шувуу сургалтын төв, хөдөө орон нутгаас Говь-Алтай аймгийн 1-р сургууль, Увс аймгийн 1-р сургууль, Төв аймгийн Батсүмбэр сумийн ЕБС, Завхан Тосон цэнгэл 1-р лаборатори сургууль , Дархан-Уул аймгийн ШУТИС Дарханы Технологийн Сургууль, Өвөрхангай Лаборатори Мэргэд сургууль, GMIT, МУИС-ХШУИС сургуулиуд оролцсон. Нийт 134 багийн 225 оюутан суралцагч уг тэмцээнд оролцлоо.
Манай сургуулийн автоматжуулалтын дугуйлангийн сурагчдийн “ТДС-РОБОТ” баг Их дээд сургуулийн ангилалд шоо цуглуулах төрөлд ТЭРГҮҮН байр эзэллээ. Уг тэмцээний цэвэр ялалтын рекорд 44 сек /өмнө жилийн тэмцээн/ байсныг 25 болгож ахиулсан. Мөн робот рэйс төрөлд амжилттай оролцож тусгай байранд шалгаран “ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ БАГ”-р шалгарсан.

 

Дэлгэрэнгүй ..

2018-11-27 08:44:51

2018 оны 11 сарын 23 нд Технологийн дээд сургууль дээр “Thanksgiving day” үйл ажиллагааг Англи хэлний багш Э.Бямбасүрэн зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагаанд Англи хэлийг сурдаг ангиуд оролцов.

Талархалын баярын үйл ажиллагааг Оюутнуудын англи хэлний мэдлэгийн түвшинг ахиулах, хэл сурах идэвхийг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой зохион байгуулсан болно.

Энэхүү үйл ажиллагаанд дараах арга хэмжээнүүд зохион байгуулсан. Үүнд:
1. Шилдэг ханын сонин урласан баг хамт олныг шалгаруулсан ба 1 байранд ХИ 1Б ангийн 3 баг түрүүлж өргөмжлөл идэвхи оноогоор шагнуулав.

2. Шилдэг захидал бичсэн оюутанг шалгаруулсан ба ХИ 1Б ангийн оюутан М.Бямбажав Нарандэлгэрт багшид талархан бичсэн захидал түрүүлэв.


3. Талархалын баярын хоолны ширээ засалтаар шилдэг баг хамт олонг шалгаруулав.
1-р байранд ХИ 2а ангийн баг хамт олон түрүүлж өргөмжлөл, идэвхийн оноогоор шагнуулав.

 

Мөн ХИ 1а ангийн 1-р баг хамт олон Талархалын баярын хоолны ширээ засалтаар 2-р байранд оров.

 

 

 

Англи хэлний хичээлээр чанга шивнээ багш, оюутнуудын дунд зохион байгуулж,түрүүлсэн багийг гарын бэлэгээр шагнав. Мөн Технологийн дээд сургуулийн Ерөнхий эрдмийн тэнхим болон бусад тэнхимийн багш нар энэхүү үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн оролцож, Талархалын баярын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

 

Мэдээ бэлтгэсэн : Э. Бямбасүрэн

 

 

Дэлгэрэнгүй ..

2018-11-27 07:41:40

Хүнсний бүтээгдэхүүний стандартчилал хичээлийг сонгон судалж буй ХҮТЭА 2б, ХҮТЭА 4а ангийн оюутнууд 2018 оны 11 дүгээр сарын 15-нд "Хүнсний бүтээгдэхүүний стандарт-чанар хангалт" сэдэвт өдөрлөгийг батлагдсан удирдамжийн дагуу амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн зорилго оюутнуудын хүнсний бүтээгдэхүүний стандартчилал хичээлийн онолын мэдлэгийг бататгах, өөрийгөө хөгжүүлэх, багаар ажиллах, илтгэх ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн болно.
Өдөрлөгт 9 багийн нийт 28 оюутан идэвх, санаачлагатай, бүтээлч оролцож, баг бүр өөрсдийн сонгосон гурван хүнсний бүтээгдэхүүнд “Стандарт-чанар хангалт”-ын дүн шинжилгээг хийсэн үнэлгээний хуудас, “Бүтээгдэхүүний тодорхойлолт” бяцхан номыг сургуулийн багш, ажилчид, оюутнуудад танилцуулж, бэлэн бүтээгдэхүүний стандарт-үйлдвэрлэлийн төлөвлөлт-чанар хангалтыг сурталчлав.

 

Оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

 

 

 Мэдээ бэлтгэсэн: Багш Н.Чимэгээ, /Ph.D/

 

Дэлгэрэнгүй ..

2018-11-19 03:18:57

Ерөнхий эрдмийн тэнхим, Хүмүүнлэгийн ухааны тэнхимүүд нь жил бүр олон үйл ажиллагаан дээр хамтран ажиллаж ирсэн уламжлалтай. Энэ хичээлийн жил тус 2 тэнхим хамтран дараах үйл ажиллагаануудыг хамтран явуулж эхлээд байна. Үүнд:

  1. М.Бямбажаргал багшийн 11 сарын 2-нд заасан нээлттэй хичээлийн төлөвлөлт, хэрхэн заах талаар зөвлөгөөг Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш И.Оюунчимэг, багш Б.Сэржмядаг нар өгсөн байна.
  2. Б.Сэржмядаг багшийн урилгаар М.Бямбажаргал багш ХТПК-ийн 1-р курсын 2 ангид “Амьдрах ухаан” хичээлийн хүрээнд “Ёс зүй” сэдвээр 11 сарын 1, 3-нд сурагчдын дунд лекц ярилцлагыг зохион байгуулсан.
  3. 11 сарын 7-нд “Монгол бахархал”өдөрлөгийг 2 тэнхим амжилттай хамтран зохион байгуулсан.
    Цаашид 2 тэнхим хамтран “Уран илтгэгч” тэмцээнийг зохион байгуулах, ”СИОН” клуб, “Шинэ ертөнц” номын клубүүд хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Дэлгэрэнгүй ..

2018-11-15 07:16:28

Монголын тогооч нарын холбооны үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан Монгол Улсын Аварга Тогооч, Зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаанд 15 төрөл 321 тогооч оролцож өрсөлдлөө. Тус уралдаанд:

Эмчилгээ, сувилалын төрөлд: Мөнгөн медаль-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тэнхимийн багш Д. Отгонтуяа,

Чихрийн урлагийн төрөлд: Хүрэл медаль- Хүнс, үйлдвэрлэлийн тэнхимийн багш Т. Дэлгэрмаа,

Талх, нарийн боовны төрөлд: Хүнс, үйлдвэрлэлийн тэнхимийн багш Г. Дуламжав тус тус   амжилттай оролцож, мэргэжлийн ур чадвараа ахиуллаа.

Уралдааны шүүгчийн бүрэлдэхүүнд МУ-ын мастер тогооч ХҮҮТ-ийн эрхлэгч С. Цэнд-Аюуш, МУ-ын мастер тогооч, багш Ч. Оюун, МУ-ын мастер тогооч, багш Д. Болормаа, ажлын хэсэгт МУ-ын мастер тогооч, багш С. Энхжаргал, зөөгчийн төрөлд шүүгчээр багш Б. Энхцэцэг нар оролцож ажиллалаа.

Дэлгэрэнгүй ..

2018-11-12 07:18:31

2018 оны 11-р сарын 1-ний 13.00 цагт ХҮҮТ-4А, 3А ангиудад ордог “Хүнс хоолоор сувилахуйн үндэс” хичээлийн хүрээнд оюутны онолын мэдлэгийг бататгах, эрүүл зөв хооллолт, эмчилгээний хоолны мөн чанар, ач холбогдлыг сурталчлах зорилгоор өдөрлөг зохион байгуулж багш оюутнуудад танилцуулав.

Чихрийн шижин, зүрх судасны, элэг цөсний өвчний үед болон илүүдэл жинтэй хүмүүс хэрэглэх хоол, хоолны талаарх мэдээллийг оролцогчид бэлтгэсэн байлаа.

 

Хүнсний технологийн тэнхим

 

Дэлгэрэнгүй ..

2018-11-01 07:09:14

Дэлхийн Тогооч нарын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу тогооч нарын олон улсын ур чадварын тэмцээн” БНХАУ-ын Нинбо  хотноо 2018 оны 10-р сарын 26, 27-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээний 8 төрөлд 16 орны 118 залуу тогооч өрсөлдсөн бөгөөд Монгол улсыг төлөөлж 10 залуу тогооч 4 төрөлөөр оролцжээ. Үүний 3 төрөлд нь монголын төлөөлөгчид 1 мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ.

Дэлгэрэнгүй ..

2018-11-01 06:22:08

2018 оны 10-р сарын 23-ний өдөр ХҮҮТ-4а ангид ордог “Хоол үйлдвэрлэлийн технологи III” хичээлийн хүрээнд оюутнуудын онолоор олж авсан мэдлэгийг бататгах зорилгоор бие даалтын ажлыг “Mini cake” сэдэвт өдөрлөг болгон зохион байгууллаа.
Оюутнууд тослог, чанамал, өндөгтэй, өндөг цөцгийн тостой гэх мэт 4 төрлийн зуурмагаар 20 гаруй нэр төрлийн нарийн боов хийж, сурсан, мэдсэн зүйлээ багш нар болон бусад оюутнуудад танилцуулав.

 

 

Хүнсний технологийн тэнхим

 

 

 

Дэлгэрэнгүй ..

2018-10-29 10:25:15

2018 оны 10-р сарын 16-нд Сувд-Эрдэнэ багштай ХҮТ-2б ангийн суралцагчид хуримтлал үүсгэн бусдад сайн сайхныг түгээх хүн хүнээ хайрлахын чухлыг хүүхдүүд суралцагчдад ойлгуулах зорилгоор СОС хүүхдийн асрамжийн газарт амьдардаг 13 –н өрхийн нийт 90 гаруй хүүхдүүдэд хүнсний бүтээгдэхүүнээр  тусламж үзүүллээ. Энэ ажилд ангийн нийт 36 суралцагч бүгд идэвхитэй хамрагдан суралцагчдын төлөөлөл АУБ-н хамт очиж үйлчилсэн.

Тус хотхоны нийгмийн ажилтан болон хүүхдүүд биднийг халуун дотноор хүлээн авч өөрсдийн амьдардаг гэрээ хотхоноо танилцуулан дурсгалын зураг татуулан хэсэгхэн цаг хугацааг  хөгжилтэй өнгөрүүллээ.

 

                                 Сайн үйлс дэлгэрэх болтугай

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3   4   5   6   7   8  .... ( 395 мэдээ )

Харилцагч байгууллагууд

© 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан