Хуудас:  1   2   3   4   5   6   7  .... ( 395 мэдээ )

2019-05-01 00:39:34

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой жил бүр хамтран зохион байгуулдаг Үндэсний роботын 18 дахь удаагийн тэмцээн 2019 оны 4-р сарын 25-нд Буянт-Ухаа спортын ордонд болсон. Инженер, технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусыг хөдөлмөрч бүтээлч  сэтгэхүйд уриалан дуудах, оюунлаг шинийг эрэлхийлэгч байх хүсэл эрмэлзлийг төрүүлэх зорилготой тус тэмцээнд автоматжуулалт, техник технологи, инженерийн чиглэлээр суралцдаг оюутан залуус мэдлэг чадвар, сэтгэлгээгээрээ өрсөлдлөө.

Дэлгэрэнгүй ..

2019-04-30 06:25:28

Технологийн Дээд Сургуулийн Хүнсний инженерчлэл 1б, Хүнсний инженерчлэл 2а, Хөргөлтийн инженер 1б ангийн оюутнууд 2019 оны 4 дүгээр сарын 22-нд "Хөдөлмөрийн аюулгүй байдал" сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу өдөрлөгт оролцсон ангийн оюутнууд “Хүнсний үйлдвэрийн ажилчдын тусгай хувцас”-ын 6 загвар, “Аюулгүй ажиллагааны тэмдэг ба дорионы өнгө”-ийг хэрэглэх зориулалт, ашиглахын ач холбогдол, Анхны тусламж үзүүлэх аргууд, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н хууль эрх зүйн орчин, ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, Аюулыг таньж тодорхойлох, үнэлэх аргуудын талаар тараах материал, самбар, бодит үзүүлэн бэлтгэн хийж, холбогдох ном сурах бичиг, гарын авлага, танилцуулгын материалын хамтаар өөрийн сургуулийн багш, ажилчид, бусад оюутан, суралцагчдад танилцуулан сурталчлав.

 

 

Дэлгэрэнгүй ..

2019-04-10 07:54:24

Хүнсний Технологийн тэнхимийн эрхлэгч С.Нарандэлгэр, багш Б.Тамир, П.Өлзий-Орших нар 2019 оны 4-р сарын 9-ний 16.30 цагт хичээлийн А байрны 204 тоотод цахим мэдээллийн сангаас өгүүлэл хайх, шинжлэх ухааны бүтээл бичих хялбаршуулсан программ хангамж, технологийн талаар сургалт явууллаа. Сургалтанд 7 багш хамрагдав.

Дэлгэрэнгүй ..

2019-04-09 00:44:22

Мэргэжлийн сургуулиудын дунд жил бүр зохиогддог "УЛСЫН ХИМИЙН XV" олимпиадад химийн мэргэжлийн баг амжилттай оролцож багшийн төрөлд 2-р байр, суралцагчийн төрөлд 1-р байр, багийн нийлбэр оноогоор 1-р байр эзэлсэн амжилттайгаар оролцлоо.
Багшийн төрөлд:
1-р байр ҮУПК Д.Солонго
2-р байр ХТПК Б.Оюундэлгэр
3-р байр Дархан УУЭХПТК Л. Отгонзул
Суралцагчийн төрөлд
1-р байр ХТПК Ж.Маралгуа
2-р байр Дархан-Өргөө ПТК Х.Түвшинзаяа
3-р байр Дархан МСҮТ Ө.Хонгорзул

Дэлгэрэнгүй ..

2019-04-09 00:31:53

Технологийн цогцолбор сургуулийн нэрэмжит хоол үйлдвэрлэлийн мэргэжлээр сургалт явуулдаг Политехник коллеж, мэргэжлийн сургалтын байгууллагын багш, суралцагчдын  Ур чадвар-2019 улсын уралдаан 2019 оны 4 сарын 5нд Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яам, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Монголын мастер тогоочдын холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа. Тэмцээний үйл ажиллагаанд МУ-ын гавьяат багш, Технологийн  цогцолбор сургуулийн  зөвлөх багш, доктор Ph Б.Барамсай, Үйлчилгээний гавьяат  ажилтан, Монголын мастер  тогоочдын холбооны ерөнхийлөгч,  Хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Олон улсын шүүгч, МУ-ын мастер тогооч  Д. Буяндэлгэр, Технологийн  дээд  сургуулийн сургалт, хүмүүжил эрхэлсэн захирал, доктор  Ph Р. Дарьхүү нар оролцлоо.

Дэлгэрэнгүй ..

2019-03-24 01:48:30

Ерөнхий эрдмийн тэнхимээс “Заах арга зүйн туршлага солилцох семинар”-ыг 2019 оны 3 сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус семинараар багш бүр өөрийн заадаг хичээлд хэрэглэдэг арга барил, туршлагаа солилцож хичээл заахад анхаарах шаардлагатай хэвшил болгох зөвлөмжүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

 

Заах арга зүйн туршлага солилцох семинарын удирдамж

Зорилго:

Багш бүр хичээлдээ хэрэглэдэг арга туршлагаа хуваалцах, суралцах улмаар сургалтын чанарыг сайжруулах үндсэн зорилготой болно.

Хугацаа: 2019.3.20

Семинарын хөтөлбөр

Хөтлөн явуулах багшийн нэр

Сэдвийн агуулга

Хугацаа

1

М.Бямбажаргал

Түүх, нийгмийн ухааны хичээлийг заах арга зүй, туршлага

14.50-15.05

2

О.Жавзансүрэн

Эдийн засаг, менежментийн хичээлийг заах арга зүй, туршлага, бодлого бодуулахад хэрэглэдэг арга

15.05-15.20

3

О.Оргил-эрдэнэ

Математикийн хичээлийг заах арга зүй туршлага, бодлого бодуулахад хэрэглэдэг арга

15.20-15.35

4

Д.Эрдэнэ-очир

Физикийн хичээлийг заах арга зүй, бодлого бодуулахад хэрэглэдэг арга, туршлага

15.35-50

5

Э.Бямбасүрэн

Англи хэлний хичээлийн заах арга зүйн онцлог, туршлага

15.50-16.05

6

М.Бямбажаргал

Багш хичээлийг явуулахад анхаарах зүйлс сэдвээр хэлэлцүүлэг явуулна.

16.05-16.40

 

Мэдээг бэлтгэсэн: М.Бямбажаргал

Дэлгэрэнгүй ..

2019-03-20 07:43:59

Оюутан, сурагчдын өөрийгөө илэрхийлэх ур чадвар, бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, эх орны түүх, соёл, эх орны үнэт зүйлсийг таниулан сурталчлах зорилгоор Технологийн дээд сургууль, ХТПК-ийн суралцагчдын дунд “Эх орончдын өдөр”-ийг угтсан илтгэлийн уралдааныг 2019 оны 3 сарын 3-нд амжилттай зохион явууллаа.

Тус уралдаан нь жил бүр уламжлал болж явагдаад 4 дэх жилээ болж байна.

Тус уралдаанд нийт 100 гаруй оюутан, сурагчид оролцсоноос дараах суралцагчид тэргүүн байруудыг дараах суралцагчид эзэлсэн байна. Үүнд:

  • 1-р байранд ХҮТ 1б ангийн оюутан Ц.Баттулга
  • 2-р байранд ХИ 1а ангийн оюутан А.Хос-эрдэнэ
  • 3-р байранд ХТТ 2б ангийн оюутан Г.Буяндэлгэр

 

Мэдээг бэлтгэсэн: М.Бямбажаргал

 

Дэлгэрэнгүй ..

2019-01-11 03:13:58


Хамтарсан бие даалт хамгаалуулах ажил 2018 оны 12 сарын 12-нд ХИ 1а ангийн оюутнуудын хүрээнд 5 хичээлийг /Ерөнхий хими, математик, физик I, Англи хэл I, Монгол хэл, найруулга зүй/ хамрагдана явагдлаа. Тус тэнхимийн багш Б.Оюунзул ерөнхий удирдамжийг гарган багш Д.Эрдэнэ-очир, О.Оргил-эрдэнэ, Э.Бямбасүрэн, М.Өнөржаргал багш нар хамтран зөвлөгөө өгч уг бие даалтыг оюутнуудад өгч ажилласан.
Тус бие даалтаар 2 оюутан хамтарч нийт 10 баг бие даалт хийж оролцсон байна. Бие даалтын талаар оюутнуудаас саналыг бичгээр авахад дараах саналуудыг бичсэн байна.
Үүнд: Тус бие даалтын давуу талуудад дараах бичсэн.
• Хамтарсан бие даалтын судалгаа.
• Бие даалтаа хамтран хийж, ярилцан, санаа нийлэн бие, биеэ ойлгон ярихдаа сандрахгүй хамт ярьсан болохоор гоё байсан.
• Цаг хугацаа хэмнэж тэгээд ордог хичээлүүд нэгтгэсэн байсан.
• Бүх бие даалтаа хамтад нь олон аргаар бодсон учир цаг хэмнэж, бүгдийг нь хийх, идэвхтэй байх байдлыг хангасан.
• Хамтарсан бие даалтаар хамт болсон хүнтэйгээ бие даалт хийхдээ бие биеэ харилцан ойлгож чадсан.
• Ойлголцохгүй маш их юм болсон ч багаар ажиллах чадвар суулгаж чадсанд маш их баярласан.
• Багаар хамтран ажиллах чадвар суралцахад тусална.
• Хамгийн гол нь хамт гэдэг үгийн утга мэдэрч бие, биендээ мэдэхгүй чадахгүй зүйлийн зааж өгч хичээлийн тал дээр илүү их мэдлэг хураасан. Энэ бие заалтаар тухай хичээлүүдийн бүх мэдэх ёстой хэрэгслийн сурсан.
• Бусад бие даалтаас хамтарсан бие даалт илүү их таалагдсан. Өөрийгөө бусдад зөвөөр илэрхийлж сурч байна.
• Маш олон зүйл сурч, мэдэж хамтарч ажиллаж, бие биенийгээ ойлгох зүйл зөндөө гарч ирсэн.
• 1 багаар ажиллах чадварт суралцсан. Олон хичээлийн уялдаа холбоог ойлгосон.
• Олон бие даалтыг нэг хугацаанд хийж багаар ажиллах нь цаг хэмнэнэ.
• Жоохон ч гэсэн өөрийн ойлгохгүй бодлогоо бодож сурсан.
• Хамтарсан бие даалтаар бие, биеэ таньсан.
• Бодлого тайлбарлаж сурсан.
Сул тал:
• Эхэндээ багийн гишүүнтэйгээ санаа нийлэхгүй байсан.
• Багийн хүн нь ирэхгүй байсан.
• баг байж хойрог байдалтай үл тоосон хүндэтгэлгүй харьцдаг.
• Нэг, нэгнээ ойлгоход хэцүү нэг нь юм хийгээд нөгөөх нь хоосон сууж байхад хэцүү байсан.
• Багаар ажиллах чадваргүй хүмүүст хэцүү байсан.
• Цаг хугацаа нь илүү урт байсан. Оноо нь бага байсан.
• Маш их сандарсан.
Багш нарын зүгээс хамтарсан бие даалтын талаар ярилцахад
Давуу тал:
• Оюутнууд идэвхтэй байсан.
• Агуулгаар нь хичээл хоорондын холбоог гаргасан.
• Бүх оюутнууд оролцохыг хичээсэн.
• Бодлогуудыг бодох, тайлбарлах чадвар нь нэмэгдсэн нь харагдсан.
• Бүгд Word програм дээр бие даалтаа шивсэн.
• Рефератын бүтцийг хангасан бие даалт хийх гэж хичээсэн нь харагдсан.
Сул тал:
• Оюутнууд нь хоорондоо баг болж ажиллах нь зарим оюутнуудын хувьд сул байсан.
• Энэхүү бие даалтыг хийлгүүлэх гэж зарим багшийн зүгээс маш их зав зарцуулсан. Бодлогоо маш их тайлбарлуулж байж бодож байсан.
• Оюутнууд хоорондоо баг болж ажиллахдаа багаа солих хүсэлтийг тавьж байсан.
• Англи хэл дээр үгээ зарим оюутан муу цээжилсэн байсан.
• Зөв бичих тал дээр зарим баг муу байсан.
• Оршил дүгнэлтийг зөв хийж чадахгүй байсан гэсэн саналуудыг хэлсэн байна.
Оюутнууд тухайн сэдвийн дагуух хими, физик, математикийн бодлогуудыг самбар дээр бичиж бодсон аргачлалаа тайлбарлах, бие даалтын агуулгын хүрээнд сурсан шинэ англи үгээ хэлж багш бүр нэмж асуух зүйлийг асууж оноо тавьсан байна. Харин монгол хэлний багшийн зүгээс рефератанд тавигдах шаардлага, хэл найруулга талаас нь оноо тавьж зөвлөгөөг өгсөн байна.
Энэхүү бие даалтыг хийснээр оюутнууд хамтарч ажиллах, хичээл хоорондын уялдааг олж харах боломж бололцоог олгосон үйл ажиллагаа болсон байна.

 

Мэдээг бэлтгэсэн: М.Бямбажаргал

 

 

Дэлгэрэнгүй ..

2018-12-07 01:41:42

Оюутан, сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бүтээлч, сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор” Сион” болон” Шинэ ертөнц” ном уншигчдын клубууд хамтран “Хэн сайн эшлэл зохиох вэ?” уралдааныг 2018 оны 11 сарын 27-ноос 12 сарын 3-ны хооронд амжилттай зохион байгууллаа.
Уралдааныг “СИОН” клубийн зөвлөх багш М.Бямбажаргал, ХТПК-ийн “Шинэ ертөнц” ном уншигчдын клубийн багш Б.Сэржмядаг нар шүүн явуулсан. Тус уралдаанд нийт 40 гаруй оюутан, сурагчид өөрсдийн зохиосон 300 гаруй эшлэл үг буюу онч үгийг зохиож оролцсоноос дараах сурагчид байр эзэллээ.

  • 1-р байранд ХИ 1б ангийн оюутан Б.Мядагмаа
  • 2-р байранд Тогооч 1г ангийн сурагч Н.Мөнхжин
  • 3-р байранд Тогооч 1б ангийн сурагч Б.Зулцэцэг
    Тусгай байрыг ТНБ 1б ангийн сурагч Э. нар тус тус байр эзэллээ.

 

Мэдээг бэлтгэсэн: М.Бямбажаргал
Б.Сэржмядаг

Дэлгэрэнгүй ..

2018-12-05 08:42:25

2018 оны 11-р сарын 30-нд Хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи мэргэжлийн ангиудын дунд талх, нарийн боовны мэргэжлийн ур чадварын тэмцээнийг Хүнсний технологийн тэнхимийн эрхлэгч С.Нарандэлгэр, багш М.Мөнхцэцэг нар зохион байгууллаа. Тэмцээний зорилго нь оюутнуудын онолын мэдлэгт тулгуурлан мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, харилцан туршлага солилцоход оршиж байлаа.

Ур чадварын тэмцээнд ХҮТЭА-3А, ХИ-2Б, ХИ-1Б ангийн нийт 4 баг оролцож, өөрсдийн ур чадвар, мэдлэгээ сорилоо.

ХТПК-ийн багш Т.Дэлгэрмаа, ТДС-ийн хүнсний технологийн тэнхимийн эрхлэгч С.Нарандэлгэр, багш М.Мөнхцэцэг нар тэмцээний үйл ажиллагааг шүүв.

 

Оролцсон багууд:

 

-          “Smile” баг (ХИ-1Б)

 

-          “Tasty” баг (ХҮТЭА-3А)

 

-          “Гацуурхан” баг (ХҮТЭА-4А, ХҮТЭА-3А, ХИ-1Б, ХИ-2Б)

 

-          “Дэлбээ” баг (ХИ-2Б)

 

Тэмцээний үйл ажиллагаанд дараах даалгавруудыг багтаасан болно. Үүнд:

 

  • Багийн мэндчилгээ
  • Онолын асуулт, хариултын тэмцээн
  • Бүтээгдэхүүн хийх ур чадвар, тайлбарлалт
  • Түүхий эд, бүтээгдэхүүнд шинжилгээ хийх
  • Бялууны суурь чимэглэх
  • Талхны согогийн шалтгааныг тайлбарлах

 

Багууд гэрийн даалгаварт нарийн боовны тослог, чанамал, цохимол, хөөмөл зуурмагуудаар бүтээгдэхүүн хийж, технологи ажиллагаа, онцлогийг тайлбарласнаас гадна тэмцээний үеэр бялуу чимэглэсэн. Мөн талхны сийрэгжилт, үрийн шилэнцэр тодорхойлох даалгаврыг хийж гүйцэтгэлээ.

 

 

 

Тэмцээнд багууд амжилттай оролцож, “Гацуурхан ” баг тэргүүн байр, “Дэлбээ” баг удаах байрт шалгарав.

 

 Тэмцээнд идэвх санаачлагатай оролцсон оюутнууддаа баярлалаа.

 

Хүнсний Технологийн тэнхим

 

 

 

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3   4   5   6   7  .... ( 395 мэдээ )

Харилцагч байгууллагууд

© 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан