Хуудас:  1   2   3   4   5  .... ( 395 мэдээ )

2019-10-21 07:03:14

 "Торгоны зам-2019" олон улсын авто мото уралдааны кемп. Бивуак гэж нэрлэдэг. 37 орны 1600 орчим хүн, 450 машин техник, 97 тамирчинтай уралдаан УБ-УБ уралдаан тойрог замаар 473 км. Маргааш УБ-Мандалговь. Нөгөөдөр Мандалговь-Даланзадгад.маршрутаар амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний гол онцлог хоолны үйл ажиллагаа байлаа. Хөшигтийн хөндийд 2,5 өдөр 11000 орчим тамирчдад МУ-ийн мастер тогооч, ХТПК-ийн хоол үйлдвэрлэлийн багш С. Цэнд-Аюуш удирдаж ажилалаа. Мөн МУ-ийн мастер тогооч С. Доржсүрэн, ХТПК-ийн хоол үйлдвэрлэлийн багш Д. Отгонтуяа, С. Сувд-Эрдэнэ, сайн дурын үйл ажиллагаанд Дэлхийн ур чадвар 2019 оны тогооч мэргэжлийн оролцогч, ХТПК-ийн суралцагч Л. Чибаяр, Залуу тогооч А. Эрдэнэбаясгалан, С. Түвшинзаяа нар оролцлоо.

Дэлгэрэнгүй ..

2019-10-21 06:56:53

ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын 45 дахь удаагийн тэмцээнд тогооч мэргэжлийн оролцогч Лхагва-Очир овогтой Чибаяр, олон улсын тэмцээний медальтан Амаржаргал овогтой Амаржаргал, багш С. Цэнд-Аюуш нар 1-р ангийн суралцагчдад Мэргэжлийн бахархал сэдэвт ярилцлага зохион байгууллаа. Яагаад тогооч мэргэжил сонгосон, ямар бэрхшээл тохиолдож, амжилтанд хүрч байсан өөрсдийн туршлагаас дөнгөж мэргэжлээ сонгон суралцаж байгаа дүү нартаа сонирхолтой ярилцлага зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй ..

2019-10-21 06:39:09

Дэлхийн ур чадварын тэмцээний шалгаруулалтыг хот, орон нутгийн 9 МСҮТ, политехник коллежуудын суралцагчид өрсөлдсөнөөс нэг сургуулиас 2 суралцагч шалгаруулан 2 дахь шатны тэмцээнийг зохион байгуулсан. 2 дахь шатны тэмцээнд тухайн сургуулиас шалгарсан суралцагчдаас 2 суралцагч өгөгдсөн ур чадварын даалгаврын дагуу гүйцэтгэснээс ХТПК-ийн оролцогч Л. Чибаяр, А. Амартүвшин нар шалгарч эцсийн шалгаруулалтанд орох эрхээ авсан. 2018 оны 12 сард эцсийн шатны шалгаруулалтанд оролцож Л. Чибаяр тэргүүлж, Казань явах эрхээ авсан.

Дэлгэрэнгүй ..

2019-10-19 06:19:28

Тус сургууль Олон улсын дадлагажигч оюутан хөтөлбөрт хамрагдахаар Япон улсын Ворлд Бизнес Партнер ХХК-тай (WORLD BUSINESS PARTNER) хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Дадлагажигч оюутан хөтөлбөрийн давуу талууд:

  • Олон улсын хөдөлмөрийн хөтөлбөрт хамрагдаж, суралцах боломжтой
  • Япон хэлний болон япон соёл, боловсролд суралцах боломжтой
  • Японд нэг жилийн цалинтай дадлагажиж, Монгол дахь сургалтын төлбөрөө олох боломжтой
  • Маш бага зардлаар хөтөлбөртөө хамрагдах боломжтой
  • Сургуулиа төгссөний дараа Япон улсад ажиллаж амьдрах боломж нээгдэх

 

2019-2020 оны хичээлийн жилд тус сургуулиас 40 оюутан уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ гарган ярилцлагад оролцсон бөгөөд тэднээс 25 оюутан сонгогдож, сургууль дээрээ 2019.10.14-нөөс эхлэн Япон хэлний сургалтандаа суралцаж эхлээд байна.

Оюутнууддаа амжилт хүсье!

 

Ч. Нарангэрэл

Дэлгэрэнгүй ..

2019-10-19 06:13:17

Тус сургууль байгуулагдсан цагаасаа эхлэн 50 гаруй жилийн хугацаанд Хүнсний манлай үйлдвэр АПУ ХК-тай хамтран ажиллаж байна. Энэ удаа АПУ ХК-ний Техникийн албаны захиалгаар тус сургууль дээр “Хөргөлтийн тоног төхөөрөмжийн засварчин” мэргэжлийн чадамжийн сургалт 2019.09.28-ны өдрөөс 2019.11.03 өдөр хүртэл зохион байгуулагдаж байна.

Чадамжийн сургалтын онол, дадлагын хөтөлбөрийн дагуу АПУ ХК-д хөргөлтийн чиглэлээр ажиилаж буй 14 ажилтан манай сургалтанд хамрагдаж байна. ТДС-ийн хөргөлтийн инженер багш Я. Алтанцэцэг, хөргөлтийн инженер А.Отгонбаяр нар сургалт явуулж байна.

Дэлгэрэнгүй ..

2019-10-18 06:13:43

Тус сургуулийн Хүнс, технологийн тэнхимийн эрхлэгч Б. Гэрэлчулуун, багш П. Өлзий-Орших нар 2019 оны 09 сарын 04-нөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны хооронд ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод “Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт болон аюулгүй байдлын чанарын хяналт-2019” сэдэвт сургалтанд хамрагдаж амжилттай төгсөөд ирлээ.

Сургалтын агуулга нь хүнс үйлдвэрлэх технологийн үндэс, хүнсний микробиологийн үндэс, хүнсний сав баглаа боодолд тавигдах орчин үеийн чиг шаардлага, хүнсний савлагаанд хэрэглэж буй нийлэг материалууд, мах, сүү боловсруулах технологи, исгэлтийн үйлдвэрлэл, үр тариа, жимс, хүнсний ногоо боловсруулах агуулгын хүрээнд явагдсан.

Мөн сургалт нь Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Газар Тариалангийн Их Сургууль болон бусад салбарын тэргүүлэх үйлдвэр, лабораторит явагдсан болно.

Энэ удаагийн сургалтаар онолын сургалт, туршилт хичээл, сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэр, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, үнээний ферм, үр тариа, ургамлын лаборатори, адуу судлалын институт зэрэгт сургалтыг зохион байгуулсан.

Дэлгэрэнгүй ..

2019-10-18 02:59:01

“Улаанбаатар түншлэл” олон улсын үзэсгэлэнд Бүгд Найрамдах Беларусь улсаас уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, боловсрол, соёл шинжлэх ухааны салбарын 6 аж ахуйн нэгж, 5 их дээд сургуулийн төлөөлөл оролцсон.

Тус сургуулийн Ерөнхий захирал Б. Бат-Эрдэнэ, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал доктор Ч. Нарангэрэл нар 2019.09.15-нд МҮХАҮТ дээр зохион байгуулагдсан 'Беларуссийн бизнес эрхлэгчидтэй хийх уулзалт”-д оролцож, Беларуссийн Технологийн их сургуулийн нэгдүгээр проректор, хөдөө аж ахуйн ухааны доктор, профессор, академич Цыганов Александр Риммович тэргүүтэй төлөөлөгчдийг урьж сургуулийн үйл ажиллагаатай танилцуулав.

ТДС-ийн захирал Б. Бат-Эрдэнэ болон Беларусь улсын Технологийн их сургуулийн нэгдүгээр проректор Цыганов Александр Риммович нар хамтран ажиллах гэрээнд 2019 оны 09 сарын 16-нд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны эхлэл болгож Монгол–Беларуссийн хамтарсан шинжлэх ухааны  суурь судалгааны төслийн санал бичиж, шалгаруулалтад оролцохоор тохиролцсон байна.

Ч. Нарангэрэл

Дэлгэрэнгүй ..

2019-10-16 02:59:46

KOREAN MASTER HAND ASSOCIATIAN болон ТДС, ХПТК-ийн хамтийн ажиллагааны хүрээнд багш нарыг БНСУ-ын "Daeheung Baking & Baking Machinery ХХК" -д 2 сарын турш дадлагажуулах сургалт 2019.07.25-2019.09.30 хооронд амжилттай явагдаж дууслаа.

Уг сургалтаар М. Сандагсүрэн болон Ц Ангараг багш нар хөлдөөгч, талх нарийн боовний цахилаан зуухны үйл ажиллагааны бүтэц болон засвар оношлогооны сургалтанд шат дараалалтайгаар суралцаж CO2 болон хагас цахилгаан гагнуурын сургалтанд хавсаран суралцлаа. Уг сургалтаар эзэмшсэн мэдлэгээ багш нар маань цаашдын багшийн болооод сургуулийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Мэдээг бэлтгэсэн

Багш О. Оргил-Эрдэнэ.

Дэлгэрэнгүй ..

2019-10-09 08:30:42

Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь  өдрийн баярыг тохиолдуулан, сурагчдад багшийн ажил сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаатай танилцах боломж олгон, тэдний багаар ажиллах болон бие даах чадварыг  нэмэгдүүлэх зорилгоор ХТПК-ийн хэмжээнд Хүмүүнлэгийн ухааны тэнхимээс 2019.10.01-нд ‘Сурагчийн нэг өдөр’ арга хэмжээг зохион байгууллаа.

 

Тухайн өдрийн хичээлийн хуваарийн дагуу багш нарын оронд суралцагчид багш болж хичээл заалаа. Уг арга хэмжээний хүрээнд нийт 35 сурагч багш болж сургуулийн үйл ажиллагаа болон багшийн ажил үүрэгтэй танилцсан.

 

Сурагчийн нэг өдөр арга хэмжээнд идэвхтэй оролцсон нийт багш, суралцагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

  

 

     Зохион байгуулагч: Хүмүүнлэгийн ухааны тэнхим

 

 

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3   4   5  .... ( 395 мэдээ )

Харилцагч байгууллагууд

© 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан