39 дах удаагийн “Монгол улсын аварга Тогооч”шалгаруулах уралдаанд Технологийн дээд сургуулийн Хоол зүй Шим судлал 2б ангийн оюутан Э.Хангарьд, Ц.Нандинтулга, Ж.Нямдаваа, В.Батцэцэг, Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй 2б ангийн оюутан М.Индра нар амжилттай оролцлоо.
Энэхүү уралдаан нь 2022оны 11-р сарын 29-30ны өдрүүдэд “Мишээл экспо” Walking Street-д зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Наран туул зочид буудлын дэргэдэх "Good father" рестораны ерөнхий тогооч Э.Хангарьд нь “Мастер класс” удирдан зохион байгуулж шүүгчийн үүргийг амжилттай гүйцэтгэлээ.
Ц.Нандинтулга нь “Шувууны махаар хийх хоол”-ны төрөлд амжилттай оролцож “ДЭД” байр
Ц.Нандинтулга, М.Индра нар нь “BLACK BOX” буюу Багийн төрөлд амжилттай оролцож “ДЭД” байранд шалгарч Мөнгөн цом, медалаар шагнуулав.
Технологийн дээд сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр мэргэжлээрээ, нэг жилийн хугацаатай, цалинтай дадлага хийх гуравдугаар ээлжийн 8 оюутан (ХЧАБ-ын 1Б, ХҮҮТ-1Б, ХИ-2б ангийн) Япон улсыг зорилоо. Япон улсыг зорьсон нийт оюутнууддаа ажлын амжилт хүсье.
2022 оны 11 дүгээр сарын 19-нд Технологийн Дээд Сургуулийн “Төгсөгчдийн уулзалт-семинар” амжилттай явагдлаа.
Семинарын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Технологийн дээд сургуулийн төгсөгчид, ажил олгогч нарын зүгээс мэргэжил бүрийн сургалтын хөтөлбөр, төгсөгчийн загвар дээр өөрсдийн зүгээс саналаа өгч хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө.
Үйл ажиллгаанд ахмад багш нар М.Мөнхцэцэг, С.Эрдэнэчимэг, А.Эрдэнэчимэг, Б.Энхтуул багш нар хүрэлцэн ирж санал бодлоо хуваалцсан.
Хөтөлбөрийн дагуу хийгдсэн ажлууд
№ |
Хариуцсан |
Үйл ажиллагаа |
1 |
ТДС-ийн оюутан: С.Маналсүрэн, Э.Далайцэрэн |
Сургуулийн сүлд дуу
|
2 |
ТДС-ийн Ерөнхий захирал: Б.Бат-Эрдэнэ |
Уулзалт -семинарын нээлт
|
3 |
Ахмад багш: П.Алтанцэцэг |
Уулзалт семинарт хүрэлцэн ирсэн төгсөгч, зочдод хүндэтгэлийн үг хэлсэн |
4 |
Хүнс судлалын доктор багш: П. Байгалмаа Инженерийн тэнхимийн эрхлэгч: Б.Гэрэлмаа |
ТДС-д хэрэгжүүлж буй бакалаврын хөтөлбөрүүдийн талаарх танилцуулга хийсэн |
5 |
Багш: Б.Энхцэцэг, П.Алтанцэцэг, Б.Тамир |
Технологийн дээд сургуулийн мэргэжил бүрийн хөтөлбөрүүд дээр цахимаар санал авах арга хэмжээг зохион байгуулсан |
6 |
Багш: О.Энхзул, П.Өлзий-Орших, О.Оргил-Эрдэнэ |
ТДС-ийн “Төгсөгчийн загвар”-ыг хэлэлцүүлэн бичгээр санал авсан |
7 |
Зохион байгуулах ажлыг багш: Б.Энхцэцэг, Б.Тамир, О.Энхзул, Д.Энхсүрэн, оюутнууд |
Цайны завсарлага
|
8 |
Семинарын хөтлөгч М.Мөнхцэцэг /ахмад багш/ |
Уулзалт-семинарын хэлэлцүүлэг явагдсан. Төгсөгчид бакалаврын хөтөлбөр болон төгсөгчийн загварт тусгах саналаа хэлсэн |
9 |
Багш: Б.Тамир, Б.Гэрэлмаа |
Төгсөгчдийн холбооны тэргүүнийг шинээр сонгох ажиллагаа явагдсан. Төгсөгчдийн холбооны тэргүүлэгчдээр ахмад, дунд, сүүлийн төгсөгчдөөс сонгосон. Үүнд:
|
10 |
Семнарт оролцогчид |
Дурсгалын зураг татуулах үйл ажиллагаа Уулзалт-семинарын хаалт |
Төгсөгчдийн уулзалт-семинарт оролцогчдодоо ажлын амжилт хүсье.
Мэдээ бэлтгэсэн: Багш Б.Гэрэлмаа /M.Sc/
2022.11.21
Дэлгэрэнгүй ..Технологийн дээд сургуулийн оюутнуудын мэргэжлийн болон сайн дурын клубуудын үйл ажиллагааг сургуулийн зүгээс бодлогоор дэмжин хөгжүүлж байна. Үүний үр дүнд оюутнууд хүсэл, сонирхолоороо нэгдэн баг хамт олноороо хөгжиж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Технологийн Дээд Сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн Оюутны клубын нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 10 дугаар сарын 14-нд хичээлийн “Б” байрны VI давхар “Соёлын заал”-д боллоо.
Оюутны клубын зорилго нь оюутнуудын сурах идэвхийг дэмжих, мэргэжилдээ дур сонирхолтой болгох, дадал эзэмшихэд чиглэгдэнэ.
Оюутны клубын нээлтэнд Технологийн дээд сургуулийн I-IY ангийн оюутнууд, ХТПК-ийн ТБОС-ын оюутнууд идэвхтэй оролцож, сонирхсон клубдээ бүртгүүлж, сургуулийн номын үзэсгэлэнг үзэж танилцлаа.
Хөтөлбөр
№ |
Үйл ажиллагаа |
Хугацаа |
Хариуцах эзэн |
1 |
Сургуулийн сүлд дуу |
3 минут |
ХИ 2а анги Далайцэрэн ХИ 3б анги С.Маналсүрэн |
2 |
Нээлтийн үг |
3 минут |
Хүнсний технологийн тэнхимийн эрхлэгч Н.Чимэгээ |
3 |
“Судлаач оюутан” клубын танилцуулга |
7 минут |
Багш П.Өлзий-Орших Багш О.Энхзул |
4 |
“Nutrition” клубын танилцуулга |
7 минут |
Багш Б.Тамир Багш Ж.Должин Багш Б.Энхцэцэг |
5 |
“Залуу инженерүүд” клубын танилцуулга |
7минут |
Инженерийн тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлмаа |
6 |
“Nutrition” клубын бүртгэл |
Үйл ажиллагааны 30 минут |
Багш Ж.Должин |
7 |
“Судлаач оюутан” клубын бүртгэл |
Багш Б.Энхцэцэг |
|
8 |
“Залуу инженерүүд” клубын бүртгэл |
Багш П.Алтанцэцэг |
|
9 |
Номын танилцуулга |
Үйл ажиллагааны 30 минут |
Номын санч Ш.Оюунчимэг Багш П.Байгалмаа Лаборант Д.Энхсүрэн |
10 |
Хаалт |
3 минут |
Инженерийн тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлмаа |
Технологийн дээд сургуулийн багш нарын танхимд 2022.10.11-ний өдөр Моодле платформ дээр хичээлийн хэрэглэгдэхүүнийг байрлуулах сургалтыг Инженерийн тэнхим, багш О.Оргил-Эрдэнэ амжилттай зохион байгууллаа.
Агуулга:
Технологийн дээд сургуулийн Хүнсний технологийн болон Инженерийн тэнхимийн багш нар хамрагдан, өөрсдийн ордог хичээлүүдийг баяжуулах, нэмж хөгжүүлэх, тест хэлбэрүүдийг өөрчлөх талаар арга туршлагаа солилцсон сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Тайлан бичсэн: ИТ-ийн эрхлэгч Б.Гэрэлмаа /M.Sc/
Дэлгэрэнгүй ..НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Австрали улсын Praxis Vocational сургалтын төвийн Mr. Micheal Moller багш удирдлагаар Монголын хөргөлт, агааржуулалтын салбарт ажиллаж буй инженер, техникч нарт зориулан “Шатамхай хөргөх бодистой төхөөрөмжтэй ажиллах сайн дадал, туршлага”-ын хоёр модуль сургалтыг виртуал хэлбэрээр 2022.09.20-ноос 21-ний өдрүүдэд Технологийн дээд сургууль дээр амжилттай зохион байгууллаа.
Зохион байгуулагч:
Озоны давхарга болон байгаль орчныг хамгаалахад чиглэгдсэн энэхүү виртуал сургалт нь Монголын Озон үндэсний албаны санаачлага, хүчин чармайлт, Монголын Хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо болон Технологийн цогцолбор сургуулийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтыг хамтран зохион байгууллагч болон оролцогч нартаа ажлын амжилт хүсье.
Инженерийн тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлмаа /MSc/
Хүнс технологийн тэнхимийн эрхлэгч Д.Донжжалам /MSc/
Дэлгэрэнгүй ..2022 оны 9-р сарын 14-ний өдөр ХҮТЭА 3б, 3в ангийн оюутнууд болон магистрантууд эрүүл ахуйн мэргэжлийн дадлагын тайлан, мөн ХҮТЭА 3в ангийн 2 оюутан үйлдвэрлэлийн дадлагын тайлан хамгааллаа.
Тухайн оюутнууд эрүүл ахуйн мэргэжлийн дадлагыг МХЕГ, НМХГ, нийслэлийн дүүргүүд дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, “Ханбренд” ХХК, “АЦШ” ариун цэвэр эрүүл ахуйн лаборатори, “Өгөөмж архад” ХХК зэрэг байгууллагуудад 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэв.
Үйдвэрлэлийн дадлагыг “Эртний хүнс” ХХК, “Үлэмж” органик хүнсний үйлдвэрт хийсэн.
ХҮТЭА 3б, 3в ангийн оюутнууд болон магистрантууд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын тогтолцоо, эрүүл ахуйн шаардлагуудыг судалж онолын мэдлэгээ бататган мэргэжлийн дагуу ёс зүйтэй ажиллах, технологи, аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэлийг хөтлөн явуулах, хянах арга барилд суралцах зорилгуудыг биелүүлэн дадлагын тайланг амжилттай хамгааллаа.
Дадлагын хүрээнд оюутнууд мэргэжлийн хяналтын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, бичиг баримт боловсруулах, зөвлөмж боловсруулах, лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах зэрэг ажлуудыг мэргэжлийн байцаагч, технологич нартай хамтран гүйцэтгэж дадлага, туршилга хуримтлуулсан болно.
Тайлан бичсэн: багш О.Энхзул (Ph.D, дэд проф.)
Дэлгэрэнгүй ..Технологийн цогцолбор сургууль нь шаталсан сургалтын тогтолцоог хэрэгжүүлж сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийг хослуулан УР ЧАДВАРТАЙ МЭРГЭЖИЛТЭН бэлтгэх зорилго тавин ажилладаг. Энэхүү зорилгын хүрээнд суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагад онцгойлон анхаарал тавьж ирсэн. Энэ удаа хүнс, хоолны технологич, цахилгаан хангамж мэргэжлээр суралцаж буй 14 оюутан үйлдвэрлэлийн дадлагаа ЯПОН улсад хийхэд бэлэн боллоо. ЯПОН улс явах 2-р ээлжийн 14 оюутан, асран хамгаалагчийн хамт хамтарсан гэрээ хийсэн бөгөөд 2022.03.15-д ЯПОН улсыг зорилоо. Хамтран ажиллаж буй “МЯНГАН САКУРА” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Болормаад талархлаа илэрхийлж, оюутнууддаа амжилт хүсье.