2017-11-13 03:41:51

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, туршилт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, эрдэм шинжилгээний байгуулагуудын инженер технологич, эрдэмтэн багш нар, эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулан “Хүнсний шим судлал-2017” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.

Хурлын зорилго:
Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, хүнс үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, багш, эрдэмтэн судлаачид, инженер, мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.

Хурал зохион байгуулах хугацаа:
Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2017 оны 12 дугаар сарын 08-ны 15.00 цагт хичээлийн “Б” байрны 6-р давхрын хурлын танхимд болно.

Илтгэл, өгүүлэл хүлээн авах хугацаа:
Илтгэл, өгүүллийг 2017 оны 11 дүгээр сарын 27 хүртэл хичээлийн А байрны 215 тоотод, эсвэл цахим хаяг (delger0720@yahoo.com)-аар хүлээн авна.
Хуралд ирүүлсэн бүх өгүүллийг эмхэтгэж гаргана. Эмхэтгэлд хэвлүүлэх үнэ 10000 төгрөг.

Өгүүлэлд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:
• Өгүүллийн нэр
• Зохиогчийн нэр, албан тушаал, мэргэшлийн болон эрдмийн зэрэг, цол
• Хураангуй
• Түлхүүр үг
• Оршил, үндэслэл
• Өгүүллийн үндсэн хэсэг (үр дүн)
• Дүгнэлт
• Ишлэл татсан ном, зохиол
• Зохиогчийн тухай

Өгүүллийг Windows /2000/ХР/VISTA-ийн Microsoft Office Word 2007 программыг ашиглан Arial фонт, 12 pt үсгийн өндрийг сонгон бичнэ. Математик бичлэгүүд Equаtion програм дээр мөр голлон бичигдсэн байна. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун, зүүн талаас 2,5 см зай үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй, хуудасны дугаарыг тавихгүй. Өгүүллийн агуулгыг 6-7 хуудсанд багтаана.

Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэлүүдийн жагсаалтыг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний дотор илтгэгч нарт мэдэгдэх болно.

Илтгэлийн шалгуур үзүүлэлт:
• Тухайн асуудлын шинэлэг тал
• Онол практикийн ач холбогдол
• Судалгаа, туршилт, боловсруулалтын байдал
• Илтгэх ур чадвар

Шилдэг 3 илтгэлийг шалгаруулан урамшуулна.

Зохион байгуулагч: ТДС-ийн Эрдмийн Зөвлөл
Холбоо барих утас: 99751520, 91925669
2017-10-24

Дэлгэрэнгүй ..

2017-10-10 08:27:17

Улаанбаатар хот 2017-10-10

Хурлын зорилго:
“Хүнсний аюулгүй байдал” үндэсний чуулганаас дэвшүүлсэн зөвлөмжийг үндэслэн, хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломж, нөөцийг судлан тогтоох, хэрэглэгчийн эрүүл мэндийн болон хэрэглээний боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хийгдсэн судалгааны үр дүн, санал санаачлагыг дэмжин дэлгэрүүлэх зорилготой.

Хурал явагдах хугацаа:
“Хүнсний аюулгүй байдал” оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 11-р сарын 30-ны өдрийн 14 цагт Технологийн дээд сургуулийн хичээлийн “Б” байрны соёлын танхимд болно.

Илтгэл хүлээн авах хугацаа:
Илтгэлийг 2017 оны 11-р сарын 25-ны дотор ТДС–ийн Хүнсний технологийн тэнхмийн А-215 тоот өрөөнд ирүүлнэ. Харилцах утас 99021031, 98505058

Хурлын хамрах хүрээ:
Энэ хуралд хоол хүнсний технологи, эрүүл ахуй болон хүнсний химийн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулийн оюутан, магистрантууд оролцоно.

Илтгэлд тавигдах шаардлага:
Илтгэлийг “Arial” үсгийн фондоор, 12pt өндөртэйгээр, А4-ийн 4-6 хуудсанд багтаан бичиж, ирүүлнэ. Мөр хоорондын зай 1,5 байна. Бичмэл илтгэлийг flash диск, 20000 төгрөгийн хамт тогтоосон хугацаанд авч ирнэ. Бүх оролцогчдод хурлын эмхэтгэл өгнө.

Шалгаруулалт:
Илтгэлийг урьдчилан хүлээн авч шалгаруулах бөгөөд шалгарсан илтгэлүүдийг хуралд хэлэлцүүлнэ. Шалгаруулахдаа уг ажлын шинжлэх ухааны үндэслэл, практик ач холбогдол зэргийг харгалзана.

Зохион байгуулагч: Хүнсний технологийн тэнхим

Дэлгэрэнгүй ..

2017-05-11 10:21:42

2017 оны 5-р сарын 10-нд ТДС – ийн Хүнсний технологийн тэнхимээс төгсөх ангийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Тус хуралд Хүнсний технологи, Хүнсний технологи-эрүүл ахуй, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи мэргэжлийн ангийн 12 оюутан өөрсдийн судалгааны ажлын үр дүнгээр илтгэл тавьж оролцов. Тэнхмийн багш, оюутнууд эрдэм шинжилгээний ажлын үр дүнгийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, 3 илтгэлийг шалгаруулан урамшуулав.

Үүнд:

1-р байрыг “Хам бүрэлдэхүүнт хөрөнгөний технологийн судалгаа” сэдвээр ХИ 3в ангийн оюутан Б. Нямдулам,

2-р байрыг “Глютен багатай талхны технологийн судалгаа” сэдвээр ХТИ 4а ангийн оюутан Н. Бүрэнжаргал,

3-р байрыг “Эмчилгээний хоолны үр дүнгийн судалгаа” сэдвээр ХҮҮТ 4а ангийн оюутан Э. Оюундарь нар тус тус эзлэв.

Илтгэлүүдийн эмхэтгэлийг хэвлэн гаргав.

 

Хүнсний технологийн тэнхим

 

Дэлгэрэнгүй ..

2017-03-29 08:24:52

ТДС-ийн багш нарын “Сургалтын технологийн шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 3-р сарын 28-ны 15 цагт Б байрны Соёлын танхимд болов.

Энэ удаагийн хурал дээр сургалтын технологийг боловсронгуй болгох, судалгаат хичээлийг зохион байгуулах, шаталсан сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулах, оюутны сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх, сургалтын үнэлгээнд шалгуур үзүүлэлтүүдийг ашиглах, хичээл дундын бие даалтыг сургалтад ашиглах, зайны сургалтыг ашиглах боломжийн чиглэлээр илтгэл тавигдав.

Хуралд доктор Б.Эркигүл, сургалт эрхэлсэн менежер С.Оюунсүрэн, багш Ж.Мөнхзул, Г.Ганзориг, Б.Даваасүрэн, О. Оргил-Эрдэнэ нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

 

Хүнсний Технологийн Тэнхимийн эрхлэгч, доктор Я.Баярхүү, Эрдэм шинжилгээ, инноваци, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал, доктор Ч.Нарангэрэл, Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор С.Санжаабадам нар шүүгчээр ажиллав.

 

Хуралд 6 илтгэл хэлэлцүүлснээс багш Б.Эркигүлийн “Хичээлийн үнэлгээнд шалгуур үзүүлэлтийг ашиглах нь” илтгэл 1-р байр, Б.Даваасүрэнгийн “Хичээл дундын бие даалтыг сургалтад нэвтрүүлсэн үр дүнгээс” илтгэл 2-р байр, багш Г.Ганзоригийн “ТESOL-ийн арга зүйгээр оюутны сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт илтгэл 3-р байр тус тус эзлэв. Эхний 3 байр эзэлсэн багш нарын илтгэлийг “Боловсрол судлал” сэтгүүлд хэвлүүлэхээр боллоо.

 

Хурлын бэлтгэл ажилд туслалцаа үзүүлсэн Хүнсний Технологийн Тэнхим, Байгалийн ухааны тэнхимийн багш нарт талархал илэрхийлье.

 

С.Нарандэлгэр

 

2017-03-29

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй ..

2017-02-13 03:47:34

Улаанбаатар 2017 оны 02 дугаар сарын 08

Хурлын зорилго:
Багшийн сургах, оюутны сурах арга зүй болон оюутан суралцагчдын мэдлэг чадвар төлөвшлийг хэмжих үнэлэх тогтолцоог боловсронгуй болгох, багш нарын судалгаа шинжилгээний ажлыг тогтмолжуулах, чанаржуулах, урамшуулан дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багш нарын судалгааны ажлын явц, үр дүнг хэлэлцэхэд оршино.

Хурал зохион байгуулах хугацаа:
Эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 15.00

цагт Технологийн Дээд сургуулийн “Б” байрны Соёлын танхимд болно.

Илтгэлийн сэдэв:
• Сургалтын технологи, арга зүй
• Багшийн хөгжил
• Оюутан, суралцагчдын хөгжил, төлөвшил
• Хичээлийн төлөвлөлт

Хамрах хүрээ:
Технологийн Дээд Сургууль, Хүнс Технологийн Политехник Коллежийн багш нар оролцоно.

Илтгэл хүлээн авах хугацаа:
Хуралд хэлэлцүүлэх илтгэлийг 2017 оны 3-р сарын 22-ны дотор Технологийн Дээд сургуулийн Эрдмийн Зөвлөлийн нарийн бичгийн даргад (А-215 тоот өрөөнд) ирүүлнэ. Илтгэлийг хэвлэмэл байдлаар тогтоосон хугацаанд хүлээн авахаас гадна электрон хэлбэрээр delger0720@yahoo.comхаягаар илгээнэ үү?
Тогтоосон хугацааг баримтлаагүй тохиолдолд илтгэлийг хүлээн авахгүй.
Хуралд ирүүлсэн илтгэлүүдийг нэгтгэн эмхэтгэл болгон хэвлэнэ. Холбоо барих утас: 99751520
Хэвлэмэл илтгэл нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
- Өгүүллийн нэр
- Зохиогчийн нэр, албан тушаал, эрдмийн зэрэг
- Хураангуй
- Түлхүүр үг
- Оршил
- Өгүүллийн үндсэн хэсэг /үр дүн/
- Дүгнэлт
- Ишлэл татсан ном, зохиол

Илтгэлийн шалгуур үзүүлэлт:
- Тухайн асуудлын шинэлэг тал
- Онол практикийн ач холбогдол
- Судалгаа, туршилт, боловсруулалтын байдал
- Илтгэх ур чадвар
Хэвлэмэл илтгэлийн бичиглэлийн шаардлага:
Өгүүллийг Windows 7 /2000/ХР/VISTA-ийн Microsoft Office Word 2007 программыг ашиглан “Arial”фонт, 11 pt үсгийн өндрийг сонгон бичнэ. Математик бичлэгүүд Equation програм дээр мөр голлон бичигдсэн байна.
Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун, зүүн талаас 2,5 см зай үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй, хуудасны дугаарыг тавихгүй.

Илтгэлийн шалгаруулалт
Шилдэг 3 илтгэлийг шалгаруулан урамшуулна.
1-р байр-1,5 кредит
2-р байр-1,0 кредит
3-р байр-0,5 кредит
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

Дэлгэрэнгүй ..

2016-12-02 08:08:29

БНХАУ-ын Шэнжэн хотод 11 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд CHINA HI-TECH FAIR 2016 олон улсын шинэ технологийн 18 дахь удаагийн үзэсгэлэн боллоо. Уг үзэсгэлэнд ТДС-ийг төлөөлж, сургуулийн гадаад харилцааны менежер Б.Сарнай оролцов. Монгол улсаас тус үзэсгэлэнд БСШУС-ын яам, эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, аж ахуйн нэгжүүд шинжлэх ухаан, технологи болон инновацийн бүтээлээрээ амжилттай оролцож, харилцан туршлага солилцжээ. Олон улсын шинэ технологийн үзэсгэлэнгийн үеэр Технологийн дээд сургууль нь БНХАУ-ын Abagaqi Zhaofu Trade limited liability компани болон ӨМӨЗО-ны Changhong Dairy үйлдвэртэй сүү цагаан идээний судалгаа, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцож, санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Шинжлэх ухаан технологи, судалгааны чиглэлээр хамтран ажиллах
гэрээнд гарын үсэг зурах ёслол
(Баруун гар талаас ТДС-ийн гадаад харилцааны менежер Б.Сарнай)

 

  Монголын төлөөлөгчид (Шинжэн, БНХАУ)

 

 

ТДС-ийн эрдэмтэн багш нарын судалгааны ажлын үр дүнг харуулсан ханын самбар

ТДС-ийн дэргэдэх “Хан брэнд” ХХК-ийн аарц, хорхой ааруул, амин тараг болон ямааны хатаасан махан бүтээгдэхүүний дээжийг үзэсгэлэнд танилцуулав.

 

Мэдээг бэлтгэсэн : Ч.Нарангэрэл, Б.Сарнай

 

 

Дэлгэрэнгүй ..

2016-05-23 15:05:43

Хүнсний технологийн тэнхим, “Жүр-Үр”компантай хамтран5-р сарын 20-нд “ХООЛ, ХҮНС –ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.
Хуралд 12 оюутан өөрийн судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлснээс 1-р байрыг “Адууны амталж хатаасан махны технологи” сэдвээр ХТИ 4а ангийн оюутан З. Билгүүн, 2-р байрыг “Симбиотик бүтээгдэхүүний технологийн судалгаа” сэдвээр ХҮТЭА 3а ангийн оюутан Р. Март, 3-р байрыг “Цэцэрлэгийн хүүхдийн бодит хооллолтын судалгаа” сэдвээр ХҮҮТ 3а ангийн оюутан Э. Оюундарь, Б. Батцэцэг нар эзлэв.
Хуралд оролцож илтгэл тавьсан бүх оюутнуудынхаа цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.                          

 

Дэлгэрэнгүй ..

2015-12-15 04:05:48

Түүхт сургуулийн 50 жилийн ойд зориулсан “ХҮНСНИЙ ШИМ СУДЛАЛ” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2015 оны 12 дугаар сарын 09-ний 15.00 цагт Технологийн Дээд Сургуулийн Б байрны хурлын танхимд болов.  Хурлыг ТДС-ийн Эрдмийн Зөвлөл зохион байгуулав.

Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, хүнс үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, багш, эрдэмтэн судлаачид, инженер, мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд хурлын зорилго оршиж байв.

ӨМӨЗО-ны Тариалангийн их сургуулийн дэргэдэх БНХАУ-ын Боловсролын Яамны харъяа судалгааны лабораторийн дэд захирал, доктор Мөнхбилэг уригдан ирж, илтгэл тавив.

Мөн манай сургуулийн удирдлага, багш нараас гадна Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “САМО” институт,  ШУТИС-ийн ҮТС, “Талх Чихэр” ХК, “Мах Импэкс” ХК,  “Сүү” ХК, “ АПУ” ХК, “Мах маркет” ХХК, “Витафит групп” ХХК зэрэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн 20 гаруй төлөөлөл ирж оролцов. 

 

Хурлыг нээж, ТДС-ийн ерөнхий захирал, проф Б.Барамсай мэндчилгээ дэвшүүллээ.

 

 

Хуралд нийт 10 илтгэл хэлэлцүүлснээс доктор Мөнхбилэгийн “Biodiversity of lactic acid bacteria in naturally fermented dairy products from China, Mongolia and Russia”, “Мах Маркет” ХХК-ийн чанар, эрүүл ахуйн албаны дарга Н.Анхтуяагийн “ISO22000  стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн дүн”, ШУТИС-ийн ҮТС-ийн багш Н.Чимэдрэгзэнгийн “Ширгээх процессын харьцуулсан судалгаа”, ТДС-ийн багш Н.Чимэгээгийн “Ямааны мах, гүзээ боловсруулах технологи, усны идэвхийн судалгаа” зэрэг илтгэлүүд сонирхол татаж байлаа.

 

 

 

 

Доктор Мөнхбилэг, Ч.Нарангэрэл нар илтгэл тавьж байна.

 

 

Н.Анхтуяа, Н.Чимэгээ нар илтгэл тавьж байна.

 

Уг хурлын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид болон хурлын бэлтгэл ажилд туслалцаа үзүүлсэн Хүнсний Технологийн Тэнхимийн хамт олондоо талархал илэрхийлье.

 

С.Нарандэлгэр

 

 

 

 

Дэлгэрэнгүй ..

2015-11-05 09:20:48

Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ын хүрээнд Монгол-Хятад хоёр улсын хамтарсан анхдугаар ЭКСПО 2015 оны 10 дугаар сарын 23-27-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдлаа.

 

ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан “МОНГОЛ-ХЯТАДЫН АНХДУГААР ЭКСПО” арга хэмжээний үеэр ХХААЯ-наас Олон улсын сүүний салбарын хөгжлийн форумыг зохион байгууллаа.

Олон улсын сүүний форумд Монголын Хүнсчдийн холбоо, Монголын Сүүний холбоо, Монголын 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, АНУ, Япон, БНСУ, Тайваны төлөөлөгчид оролцон өөрийн орны сүүний салбарын байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цаашдын хөгжлийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. 

Сүүний форумд ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа “Монгол улсын сүүний хангамж”, Технологийн дээд сургуулийн Эрдэм шинжилгээ, инноваци, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Ч.Нарангэрэл Монгол улсын “Сүү судлалын түвшин” сэдвээр танилцуулга хийв.

АНУ-ын судлаач дэлхийн сүүний салбарын хөгжлийн чиг хандлагыг БНХАУ-ын сүүний салбарын жишээн дээр тайлбарлаж, харин БНХАУ-ын судлаач өөрийн орны сүүний салбарын өнөөгийн хөгжлийн талаар сонирхолтой илтгэл тавьсан. Сүүний форумын төлөөлөгчид БНХАУ-ын IT компаний сүүний мэдээллийн нэгдсэн лавлах сангийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон юм. 

ӨМӨЗО-ны Хөх хотын “Газар тариалан, мал аж ахуйн товчоо”-ны дарга тэргүүтэй төлөөлөгчид Олон улсын сүүний форумд оролцсон манай төлөөлөгчидтэй уулзаж, хоёр орны газар тариалан, мал аж ахуйн салбарт цаашид хамтран ажиллах, тухайлбал ноён шиш буюу эрдэнэшишийг Монгол улсад тариалах боломжийн талаар санал солилцов.

 

Дэлгэрэнгүй ..

2015-08-23 14:52:26

 

Төслийн менежер:

Доктор Kee-Sung Kim

Сургалтын хугацаа:

14 хоног

Сургалтанд хамрагдсан

хүний тоо: 9

Сургагч багш нар: БНСУ,

БНХАУ-ын мэргэжилтэн,

инженерүүд

 

 Тус сургуульд хэрэгжиж буй “Монгол улсад амьтны гаралтай бүтээгдэхүүний технологи,чанарын 

 хяналтын тогтолцоог сайжруулах” төслийн хүрээнд зохион байгуулагдсан багажит анализын

 зуны сургалтанд багш, хичээлийн туслах ажилтнууд оролцлоо.

 

Герман улсын MembraPure компанийн Aracus (innovative technology combined with classical method)

аминхүчил тодорхойлох орчин үеийн багажийн ажиллагаа, зарчмыг багш нарт БНСУ-ын мэргэжилтэн

танилцуулж байна.

 

 АНУ-д үйлдвэрлэгдсэн Thermo Scientific GALLERY багажийн тусламжтай хүнсний түүхий эд, бэлэн

 бүтээгдэхүүнд Fe, CI, Mg, Ca, L-lactic acid, D-lactic acid, Lactose (glucose), cholesterol тодорхойлох

 боломжтой.

 

 

 Зуны сургалтанд багш Ж. Бат-Амгалан, П. Байгалмаа, Г.Хишигжаргал, Б. Хишигжаргал, Н.Чимэгээ,

 хичээлийн туслах ажилтан Ундрах, Лхагвасүрэн, магистрант оюутан Алтанзул нар оролцов.

 

 

 Амьтан, ургамлын гаралтай төрөл бүрийн түүхий эд, хагас болон бэлэн бүтээгдэхүүнд уургийн агууламж,

 өөх тос тодорхойлох багажийн ажиллагаа, зарчмыг БНХАУ-ын инженер танилцуулсан. Дани улсын FOSS

 брендийн Kjetec 8100, Soxtec 243 сүүлийн үеийн багажийг судалгаа, туршилтын ажилд багш, магистрант

 оюутнууд ашиглах боломжтой боллоо.

 

 

  Эрдэм шинжилгээний ажилд туршилтын дээж бэлтгэх нь хамгийн чухал байдаг. Иймд хичээлийн

 туслах ажилтнууд дээж бэлтгэх арга зүйд суралцав. 

 

 

 Тараг, бяслаг, цөцгийн тос болон махан бүтээгдэхүүнд уураг, тос, хуурай бодис, чийг, давс, 

 коллагений  агууламжийг Foodscan багажийн тусламжтай  тодорхойлно.

 

 

 

Сургалт , эрдэм шинжилгээ хариуцсан

дэд захирал : Рh.D. Ч.Нарангэрэл  

Дэлгэрэнгүй ..

2015-04-17 09:52:45

 

Хөдөлмөрийн яам, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Технологийн дээд сургууль хамтран зохион байгуулсан Политехник коллеж, МСҮТ-ийн “Шилдэг заах арга зүйч багш” шалгаруулах улсын 14-р уралдаан 2015.04.16ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.Уралдааны нээлтэд Хөдөлмөрийн яамны МБСБЗГазрын дарга А.Халиунаа, мэргэжилтэн Ж.Энхтунгалаг, Техникийн болон Мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн Ж.Юра, Технологийн дээд сургуулийн ерөнхий захирал Б.Барамсай нар оролцож амжилт хүсч үг хэллээ.  Уралдаанд бүсүүдээс шалгарсан 12 багш оролцсоноос 1-р байрыг Технологийн дээд сургуулийн багш Б.Баярцэнгэл, 2-р байрыг Техник технологийн дээд сургуулийн багш Т.Отгон, 3-р байрыг ҮУПК-ийн багш Г.Жаргалсайхан нар эзэллээ.

 

 

 

Дэлгэрэнгүй ..

2015-04-17 01:12:52

ТДС-ийн 50 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Сургалт-судалгаа” сэдэвт багш нарын эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 4 дүгээр сарын 10-ны 15.00 цагт Технологийн Дээд Сургуулийн А байрны 120 тоотод болов.

Хурлыг ТДС-ийн Эрдмийн Зөвлөл, МБС-ын Дидактик хэрэглэгдэхүүн хөгжүүлэх баг хамтран зохион байгуулав.

   Багшийн сургах, оюутны сурах арга зүй болон оюутан суралцагчдын мэдлэг чадвар төлөвшлийг хэмжих үнэлэх тогтолцоог боловсронгуй болгох, багш нарын судалгаа шинжилгээний ажлыг тогтмолжуулах, чанаржуулах, урамшуулан дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багш нарын судалгааны ажлын явц, үр дүнг хэлэлцэхэд хурлын зорилго оршиж байлаа.

Хурал дээр дараах чиглэлүүдээр багш нар илтгэл тавилаа. Үүнд:

  • Сургалтын технологи, арга зүй
  • Багшийн хөгжил
  • Оюутан, суралцагчдын хөгжил төлөвшил
  • Байгууллагын менежмент, нийгмийн түншлэл
  • Чадамжид суурилсан сургалтын үнэлгээ

 

Хуралд МУБИС-ийн багш, доктор Ч.Байгалмаа уригдан ирж, илтгэл тавьснаас гадна шүүгчээр оролцов. Шүүгчээр мөн “Улаанбаатар” бүсийн арга зүйн төвийн мэргэжилтэн Ц. Мөнхнаран, МБС-ын сургалтын албаны дарга И.Оюунчимэг нар ажиллав.

Нийт 14 илтгэл хэлэлцүүлснээс шилдэг илтгэлээр багш Б. Мөнхболорын “Газар зүйн хичээлд “Блүүмийн таксоном”-ыг ашигласан судалгаа”, 1-р байранд багш Б.Сэржмядагийн “Суралцагчдын төлөвшил, хандлагыг сайжруулах арга зам”, 2-р байранд багш Б.Бүрэнчөдөрийн “Үйлдвэрлэлийн дадлагын удирдамжийг шинэчлэх судалгаа”, Д.Үдбалмаагийн “Сургалтад үр дүнтэй унших SQ3R аргыг хэрэглэх нь” сэдэвт илтгэлүүд, 3-р байрт багш Б.Цэцэгсүрэнгийн “Химийн олимпиадад багш суралцагчдын үзүүлсэн амжилтын судалгаа” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Хуралд илтгэл тавьсан болон илтгэлүүдийг хэлэлцүүлэхэд идэвхтэй оролцсон бүх багш нартаа талархал илэрхийлье.

Багш С.Нарандэлгэр

 

Дэлгэрэнгүй ..

2015-03-31 01:29:48

Зорилго: Эрүүл мэндийг дэмжих хүнсний хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан зохицуулах үйлчилгээтэй хүнсний нэр төрөл, ач холбогдол, бие махбодид үзүүлэх үйлчлэлийн талаар мэдлэг олгож, тэдгээрийг ахуйн хүрээнд болон үйлдвэрлэлд ашиглах чадвар эзэмшүүлэхэд оршино.

Дэлгэрэнгүй ..

2015-03-31 01:26:16

                                                              IDF International symposium on Sheep , Goat and other non Cow Milk Athens, Greece

 

Дэлгэрэнгүй ..

Харилцагч байгууллагууд

© 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан