Итгэмжлэгдсэн биохимийн лаборатори :

2017-10-04 09:44:11

 

       Биохимийн лаборатори нь 2015 онд шинээр байгуулагдсан бөгөөд MNS ISO/ IEC 17025 стандарт шаардлагыг хангаж 2017 оны 08 сарын 01-нд стандартчилал хэмжил зүйн газрын итгэмжлэлийн гэрчилгээг авсан. Энэхүү лаборатори нь Дани, Австри, Финлянд, Герман, БНСУ-д үйлдвэрлэгдсэн орчин үеийн лабораторийн дараах багаж тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангагдсан. Тухайлбал: Түүхий эд болон мах, сүүн бүтээгдэхүүний аминхүчлийн агууламжийг тодорхойлох “membra Pure”, эрдэс бодис, органик хүчил, холестерол тодорхойлох “Gallery System”, нийт уураг, өөх тос тодорхойлох “Kjetec 8100”, “Soxtec 243” system, химийн ерөнхий найрлага тодорхойлох “Foodscan”, “Milсoscan” зэрэг анализын өндөр мэдрэмж, нарийвчлал бүхий багаж төхөөрөмжүүдийг ашиглан сорилт, шинжилгээг стандарт шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэж байна.

Нэмэлт мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

Дараах холбоосоор орсны дараагаар хайх хэсэгт: хүнсний сорилтыг сонгож TL 126

 гэж бичиж хайна уу.

Дэлгэрэнгүй ..

Харилцагч байгууллагууд

© 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан