KOSEN Ахлах сургууль :

2015-05-14 05:40:22

Коосэн нь Япон улсад 1962 онд анх үүссэн технологийн сургуулиудын хэрэгжүүлдэг томоохон хөтөлбөр юм. Одоогоор Япон улсад Коосэний хөтөлбөрийг 57 сургууль үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Коосэн нь практик чадварт суурилсан мэргэжлийн өндөр түвшний инженерийн боловсролыг 5 жилийн хугацаанд олгодог онцлогтой. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш 46 жилийн хугацаанд нийт 310.000 суралцагчдыг амжилттай төгсгөжээ. Төгсөгчид нь их, дээд сургуулиудад ахисан шатны сургалтанд хамрагдах боломжтой. Японы Коосэн хөтөлбөрөөр суралцсан төгсөгчдийн 60% нь ажлын байраар шууд хангагдаж, үлдсэн 40% нь ахисан шатны инженерийн сургалтанд суралцдаг гэсэн баримт байна.

 

Коосэний эрхэм зорилго нь орчин үеийн техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн хөгжих, үйлдвэр, аж ахуйн нэгж, ажил олгогчдийн шаардлагад нийцсэн, бүтээлчээр сэтгэдэг, чадварлаг, туршлагажсан техникийн инженерүүдийг бэлтгэх, олон улсын хэмжээнд багш, оюутан солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх явдал юм.

Коосэн сургалтын хөтөлбөрийг үүсгэн байгуулагчид нь шинийг эрэлхийлэн сэтгэх чадвартай, бүтээлч, санаачлагатай, хувиараа бизнес эрхлэх чадвартай, чадварлаг, авъяаслаг, асуудлыг шийдвэрлэдэг үйлдвэрийн удирдагч, инженер, судалгааны ажилтныг төрүүлдэг гэдэгтээ ямагт итгэл дүүрэн байдаг.

 

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан