Технологийн Дээд Сургууль :

2015-05-20 07:40:18

Хөтөлбөрийн нэр, индексХҮНСНИЙ ИНЖЕНЕРЧИЛЭЛ, D072101

Хөтөлбөрийн тодорхойлолт-“Хүнсний инженерчилэл” мэргэжлийн бакалаврын боловсролын агуулга, түүний үнэлгээ, сургалтын хугацаа, сургалтын орчинд тавих үндсэн шаардлагыг багтаасан, суралцагчдад шинжлэх ухаан, техник технологийн тодорхой чиглэлээр сургалт, үйлдвэрлэл үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, бие хүнийг нээж хөгжүүлэх чадвар дадал эзэмшүүлэх, соёл төлөвшүүлэхэд чиглэгдсэн баримт бичиг юм.

Хөтөлбөрийн үндэслэл-“Хүнсний инженерчилэл” мэргэжлийн сургалтын байгууллагын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангаж, сургалтыг олон хувилбартай байх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Хүнсний инженерчилэл хөтөлбөрөөр суралцагчид III дамжаанаас хүнсний үйлдвэрлэлийн технологи, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуйн чиглэлээр сонгон суралцах боломжтой.

Хөтөлбөрийг хариуцах нэгж: ХҮНСНИЙ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ
Сургалтын төлөвлөгөө нь сургалтын зохион байгуулалт, агуулга багтаамж, судлах хичээлийн нэр, тэдгээрийн багтаамж, дараалал, товч тодорхойлолт, дадлагын төрлийг тусгасан 3 бүрэлдэхүүн хэсэг бүхий баримт бичиг юм.

 

Суралцах хугацаа нь сургалтын хэлбэрээс хамаарч 2.5-4 жил байна. Бакалаврын сургалтын агуулгын багтаамж 120-оос доошгүй багц цаг байна.


Хичээлийн хөтөлбөр нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүрээр суралцагчдын эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг багтаана.

Сургалтын орчин үеийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, программаар хангагдсан хими, микробиологи, технологи, процесс аппаратын зэрэг лабораториудтай.

 

Шинжлэх ухааны салбар бүрээр нэгж хичээлийн агуулгад нийцэх мэдээллийн эх сурвалж, хүрэлцэхүйц хэмжээний ном, сурах бичгүүдтэй.

 

 

Элсэгчдэд тавих шаардлага


“Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ын дагуу ерөнхий шалгалтын оноог харгалзан хими, математикийн хичээлээр 400-гаас дээш оноотой элсэгчдийг элсүүлэн суралцуулна.

 

Багшийн хангамж


Мэргэжлийн хичээл заах багш нар магистр, түүнээс дээш зэрэгтэй. Багш нар мэргэжлийн болон сургалтын технологийн өндөр мэдлэгтэйгээс гадна судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, төсөл хөтөлбөрийг бүтээлчээр хэрэгжүүлэх чадвар, туршлагатай.


Мэргэжлийн хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар, чадамж

 

• Хоол, хүнсний түүхий эдийн найрлага, шинж чанар, тэдгээрийг боловсруулах сонгомол ба дэвшилтэт арга ажиллагаа
• Хоол хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, тэдгээрийн ашиглалт, үйлчилгээ
• Хүнсний үйлдвэрийн салбарт бизнесийг удирдахуйн ухаан, менежментийн үндсэн ойлголтууд, салбарын удирдлага зохион байгуулалт
• Хоол хүнсний үйлдвэрлэлийн бүтэц, зохион байгуулалтын онцлог, эрүүл ахуй аюулгүй байдал, инженерийн төлөвлөлтийн талаар онолын үндэс, онцлог
• Хоол хүнсний үйлдвэрлэлийн түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний химийн найрлага, шинж чанарыг тодорхойлох, зориулалтаар нь ашиглах
• Хоол хүнсний түүхий эд боловсруулах технологи ажиллагааг удирдан явуулах, технологийн горим сонгох, үйл явцад дүн шинжилгээ хийх, үйлдвэрлэлийн болон технологийн шатлал, дамжлагад зохион байгуулалтын шийдэл гаргах
• Технологийн туршилт явуулах, шинэ бүтээгдэхүүн зохион бүтээх, үйлдвэрийн зураг төсөл боловсруулах чадвартай байх


Суралцагчийн үнэлгээ


Суралцагчдын мэдлэг чадварыг 100 оноогоор үнэлнэ. Үнэлгээ 2 хэсгээс бүрдэх ба 70 хүртэлх оноог хичээл заасан багш, 30 хүртэл оноог улирлын шалгалт авч үнэлнэ. Суралцагчдын мэдлэгийн түвшингээс гадна суралцах идэвхи, чармайлт, хүмүүжил, төлөвшлийг хамтад нь үнэлнэ.

 

Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт
 

 

Харилцаа хамтын ажиллагаа

  • Дотоод, гадаадын их дээд сургуулийн ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлдэг нэгжүүдтэй холбоо тогтоож, хөтөлбөрийн төлөвлөлт болон хэрэгжилтийн талаар арга туршлага солилцож, кредит цаг харилцан тооцох, хөрвүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.
  • Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шатанд багш, суралцагчид, дэмжигч, ажил олгогч, сонирхогч талуудын үр дүнтэй хамтын ажиллагааг хангасан.

 

 

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан