2015-04-17 01:16:09

Захирлын 2017 оны..дүгээр сарын..-ны
өдрийн... дүгээр тушаалын хавсралт 01

БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ


1.1. Технологийн дээд сургууль (цаашид ТДС гэнэ)-д оюутан элсүүлэх ажлыг “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд, ТДС-ийн дүрэм, БСШУ-ны сайдын 2013 оны А/79 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам", БСШУ-ны сайдын 2014 оны А/78, А/143 тоот тушаалууд болон энэхүү журмыг баримтлан зохион байгуулна.
1.2.ТДС-д элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.3.ТДС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, зохих болзлыг хангаж, элсэлтийн хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчийг “элсэгч”, элсэлтийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар томилогдсон комиссыг “элсэлтийн комисс”, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох ажилтныг “комиссын гишүүн” гэнэ.

1.4. Төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн эрэлт хэрэгцээ, захиалга, сургуулийн сургалтын орчин, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргийг харгалзан элсэлтийн ажлыг зохион байгуулна.

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН КОМИССЫГ БАЙГУУЛАХ


2.1.ТДС-ийн элсэлтийн ажлыг сургуулийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс зохион байгуулна.
2.2.ТДС-ийн элсэлтийн комиссын гол зорилго нь элсэгчдийн мэдлэг, авьяас чадвар, хүсэл, сонирхолыг харгалзан, мэргэжил сонголтыг хийлгэн, үнэн зөвөөр сонгон шалгаруулахад оршино.
2.3. Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, оюутан элсүүлэх арга хэлбэр, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн материалыг шалгах болон урчадварын шалгалтыг зохион байгуулж авах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг энэхүү комисс зохицуулах болно.

ГУРАВ. ЭЛСЭЛТИЙН КОМИССЫН ЭРХ, ҮҮРЭГ


3.1. Элсэлтийн комиссын бүрэлдэхүүн нь тухайн сургуулийг бүрэн төлөөлөх эрхтэй.
3.2. Оюутан элсүүлэх үйл ажиллагааг ил тод, шударга, хүртээмжтэй явуулна.
3.3. Оюутан элсүүлэхтэй холбоотой маргаан, гомдлыг шийдвэрлэнэ.
3.4. Орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг орон нутагт нь дангаар болон хамтран зохион байгуулна.

 

ДӨРӨВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА БА
ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ

 

4.1. ТДС-д элсэх хүсэлтэй бүх хүн өргөдөл, холбогдох баримт бичиг/ хавсралт 1/-ийг бүрдүүлж ирнэ.
4.2. Элсэх хүсэлтэй иргэний өргөдлийг хүлээн авч, тогтоосон шаардлагыг бүрэн хангасан иргэнийг элсүүлнэ.
4.3. ТДС нь бүрэн дунд боловсролтой иргэд, шаталсан сургалтаар техникийн боловсрол эзэмшсэн төгсөгчид, дээд боловсролтой иргэдийг сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хөтөлбөрүүдэд /хавсралт 2/ өдөр, орой, эчнээ сургалтын хэлбэрээр суралцуулахаар элсүүлнэ.
4.4. Тус сургуульд элсэхийг хүсэгч, бүрэн дунд боловсролтой иргэд мэргэжлийн хөтөлбөрөөс хамаарч хими, математик, гадаад хэл, физик, нийгмийн тухай мэдлэг хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт (цаашид ЭЕШ гэнэ)-ыг өгсөн байх ба тухайн бакалаврын хөтөлбөрт элсэхэд шаардлагатай хоёр хичээлийн шалгалтанд 400-гаас дээш оноотой батламж авсан тохиолдолд элсүүлнэ.
4.5. Элсэгч нь ЭЕШ-ын оноог ахиулах зорилгоор дахин ЭЕШ өгсөн тохиолдолд илүү оноотой батламжийн дүнг үндэслэн бүртгэнэ.
4.6. ¬ЭЕШ-ын дүнгийн тухай баримт бичиг нь түүнийг олгосноос хойш 2 жил 5 сарын хугацаанд хүчинтэй байна.
4.7. Дээд болон техникийн боловсролтой иргэдээс бакалаврын зэрэг олгох сургалтанд суралцуулахдаа өмнөх сургалтаас судалсан хөтөлбөрийн кредитийг дүйцүүлэн тооцно.
4.8. Хүнсний инженерчлэл мэргэжлээр элсэгчид ерөнхий болон мэргэжлийн суурь хичээлүүдийг I-II дамжаанд судалсны дараа III дамжаандаа хүнсний үйлдвэрлэлийн технологи, хүнсний үйлдвэрлэлийн технологи-эрүүл ахуй, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлүүдийн аль нэгийг сонгон суралцана.
4.9. ТДС-д элсэгчид нь хүнсний болон үйлчилгээний салбарт ажиллахад эрүүл мэндийн хувьд харшлах зүйлгүй байна.
4.10. Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.
4.11.ТДС-ийн сургалтын нэг багц цагийн үнэлгээг сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоох бөгөөд элсэгч тухайн хичээлийн жилд үзэх нийт багц цагийн төлбөрийг төлнө.


ТАВ. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ШАЛГАЛТ, ШАЛГАРУУЛАЛТ


5.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон хөндлөнгийн байгууллагын зохион байгуулсан ЭЕШ-ын оноог үндэслэн тус сургуульд оюутан элсүүлнэ.
5.2. Дээд боловсрол эзэмшихийг хүсэгчид нь ЭЕШ-ын батламж, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, диплом, хувийн хэрэг болон бусад баримт бичгийг өргөдлийн хамт элсэлтийн комисст ирүүлнэ.
5.3.Ерөнхий эрдмийн хичээлүүдийн болон техник-технологийн улсын олимпиадад 1-5-р байр эзэлсэн төгсөгч нь олимпиадад оролцсон чиглэлээрээ элсэхийг хүсвэл эхний жилийн сургалтын төлбөрийг 10-50%-иар хөнгөлж урамшуулна.
5.4. Элсэхийг хүсэгчдийг шалгаруулахдаа ЭЕШ-ын батламж, бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж оноог оролцуулан дүнг гаргаж,асуудлыг шийдвэрлэнэ.
5.5. Хөдөө орон нутгаас элсэхийг хүсэгчид тухайн жилийн 08 сарын 01-ний дотор бичиг баримт, материалууд болон ямар мэргэжлээр элсэн суралцах гэж буй хүсэлтээ холбоо барих утасны дугаарын хамт ТДС-ийн элсэлтийн комисст хаяглан ирүүлж болно.
5.6.Элсэхийг хүсэгчдийг тухайн жилийн 06 сарын 20-оос эхлэн бүртгэж, шалгаруулалтыг 08 дугаар сарын 20-ны дотор хийж, тэнцсэн элсэгчдийн нэрсийг ТДС-ийн www.itech.edu.mn вэб хуудсанд, хичээлийн “А” байрны зарлалын самбарт байрлуулна.
5.7. Элсэхийг хүсэгчийн ЭЕШ-ын оноо 700 ба түүнээс дээш бол эхний жилийн сургалтын төлбөрөөс 100%, 650-иас дээш 75%, 600-гаас дээш бол 50% тус тус хөнгөлөлт үзүүлнэ.
5.8. Тухайн элсэгч сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламж, сургалтын зээлэнд хамрагдах боломжтой.
5.9. Шаталсан сургалтаар төгссөн элсэгчдийн өмнөх сурлагын болон мэргэжлийн ур чадварын амжилтыг харгалзан нэг жилийн сургалтын төлбөрт 50% хүртэл хөнгөлөлт үзүүлнэ.
6.0. Элсэгчдэд тус сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг олгох журмын дагуу сургалтын төлбөрийн зохих хөнгөлөлтийг үзүүлнэ.

ЗУРГАА. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ


6.1. Шалгаруулалтаар элсэх болзол хангаж, сургалтын төлбөрийг төлсөн элсэгчдэд эрхийн бичгийг олгоно.
6.2. Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлсэн байвал зохино. Үүнд:
• Элсэхийг хүссэн өргөдөл
• Иргэний үнэмлэх болон түүний хуулбар
• Бүрэн дунд боловсролын гэрчилгээ буюу түүнтэй адилтгах бичиг баримт (хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол гэрчлэх баримт бичиг) эх хувь
• ЭЕШ-ын онооны батламж, хуулбарын хамт
• Сурагчийн хувийн хэрэг, 3 үеийн түүх
• Тухайн оны 3х4 хэмжээтэй цээж зураг 3 хувь
• Бүртгэлийн хураамж төлсөн баримт
• Бичиг баримтын хавтас
• Сургалтын төлбөр төлсөн баримт
6.4. Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэн суралцахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийг хүчингүй болсонд тооцно.

ДОЛОО. БУСАД


7.1.Элсэгч нь бүртгүүлж, сургалтын төлбөр төлсний дараа элссэн тушаалыг гаргана..
7.2. Нэг хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжүүлэн элсүүлэхгүй ба эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
7.3. Элсэгч эрхийн бичгийг буцаах тохиолдолд нэг багц цагийн үнэлгээний хэмжээний төлбөр төлнө

 

 

БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЧИГЛЭЛ, ХУГАЦАА, ЕРӨНХИЙ ШАЛГАЛТУУД

 

БҮРТГЭЛИЙН АНКЕТ ТАТАЖ АВАХ

 

 

 

 

Дэлгэрэнгүй ..

Харилцагч байгууллагууд

© 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан